Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлт тосгоны автозам дээр зам тээврийн осол болж хүн хавчуулагдсан, олон хүн бэртсэн байна гэсэн дуудлагыг НОБГ-т өгчээ. Дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн бүлгийг очиход “Hyundai sоnato II” загварын суудлын автомашин, “ISUZU” загварын том оврын ачааны автомашинтай мөргөлдсөний улмаас суудлын автомашины жолооч 32 настай, эрэгтэй, 3 настай, эмэгтэй нар нас барсан байсан тул цогцсыг гаргаж замын цагдаагийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгч, 64 настай, эрэгтэй, 42 настай, эмэгтэй нар хүнд гэмтсэн байсныг эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн ГССҮТ-д хүлээлгэж өгчээ.
Д.Ундрах /24tsag.mn/