ШШГЕГ-ын харъяа хорих 407 дугаар ангид 331 эмэгтэй ял эдэлж байна. Үүнээс хүний амь нас хохироосон гэмт хэрэгт ял шийтгэгдсэн эмэгтэйчүүд ихэнх нь байгаа бол сүүлийн үед хар тамхи, мансуруулах бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдож ял шийтгэгдэх байдал ихэссэн байна.
Тэдний 30 хувь нь буюу 97 нь эмэгтэй Эрүүгийн хуулийн 91-р зүйлд заасан /Хүний санаатай алах/ гэмт хэрэгт ял шийтгэгдсэн бол тухайн эмэгтэйчүүдийн 20 хувь нь гэр бүлийн хүчирхийллийн улмаас энэхүү гэмт хэргийг үйлдсэн талаар судалгаа гарсан байна.
Харин 26 % нь буюу 82 эмэгтэй Эрүүгийн 148-р зүйлд /Бусдын эд хөрөнгийг залилан, мэхлэх/ заасан гэмт хэрэгт ял шийдгэгдэж байна.
Харин хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт 12 эмэгтэй ял эдэлж байна. Жил ирэх тусам энэ төрлийн гэмт хэрэгт холбогдогчидын тоо өсөн нэмэгдэж байгаа бөгөөд гадаад улсын иргэдэд ч холбогдож шалгагдаж байна.
Тухай ял эдэлж буй эмэгтэйчүүдийн 71 % нь анх удаа гэмт хэрэгт ял шийтгэгдсэн бол 43 эмэгтэй нь 2 удаа, 24 эмэгтэй 3 удаа, 21 эмэгтэй нь 4 удаа ял шийтгэгдсэн байна. Ялтануудын 21.1 % нь хүндэвтэр, 28.7 % хүнд, 50.2 % хувь нь онц хүнд гэмт хэрэгт ял шийтгэгдэж байна.
Д.Ундрах /24tsag.mn/