БГД-ийн нутаг Ард-Аюушийн өргөн чөлөө, “Баянгол” худалдааны төвийн баруун замд Х.Старикс маркийн авто машины жолооч Г нь явган зорчигч 0 настай эрэгтэй Э-г мөргөж гэмтээсэн байна.
Мөн БЗД-ийн нутаг Нарны зам, Ахмадын хорооллын “Баялаг бууз” цайны газрын урд замд Т.Марк-2 маркийн авто машины жолооч Э нь явган зорчигч 05 настай эрэгтэй Б-г мөргөж гэмтээжээ.
Хүүхэд зам тээврийн осолд өртөх явдал буурахгүй байна. Тун удахгүй ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн зуны амралт эхлэх гэж байна. Амралт эхлэхээр хүүхэд зам тээврийн осолд өртөх, амь нас эрүүл мэндээрээ хохирох явдал нэмэгддэг тул эцэг эхчүүд үр хүүхдэдээ тавих хараа хяналтыг сайжруулах, хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, хэрэв замын хөдөлгөөнд оролцож яваа тохиолдолд асран хамгаалагч нь хүүхдийг хөтлөж буюу тэвэрч оролцох, тээврийн хэрэгслээр тээвэрлэхдээ зориулалтын хамгаалалтын суудал, хамгаалах бүсийг зүүж хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна. Замын зорчих хэсэг дээр гар дээрээс Замын хөдөлгөөний аюулгүй байдалд саад учруулан өөрсдийн амь нас эрүүл мэндээрээ эрсдэлд оруулан худалдаа эрхлэж байгаа хүүхдийн тоо нэмэгдэж байна. Дээрх худалдаа хийж байгаа хүүхдээс та өнөөдөр ямар нэгэн бүтээгдэхүүн худалдаж авснаас тухайн өдрийн хоолны мөнгийг өгөх боловч насан туршийн эрүүл мэндээрээ хохирох нөхцлийг бүрдүүлж байгааг та мэдэж байна уу. Иймд гар дээрээс худалдаа эрхлэж буй хүүхдүүдээс бараа бүтээгдэхүүн худалдаж авахгүй байхыг анхаарна уу жолооч нараа.
Д.Ундрах /24tsag.mn/