Хип хоп холбооны Ерөнхийлөгч Бааварт холбогдох хэргийн шүүх хурал энэ сарын 20-нд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхэд хянан хэлэлцэх байсан ч прокурорын хүсэлтээр хойшилсон.
Харин шүүх хурлын тов өнөөдөр товлогдож, Бааварт холбогдох хэргийг Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд 15.00 цагаас шүүхээр болсон байна.
Түүнийг төрийн албан хаагчийн биед халдсан хэргээр шүүх гэж байгаа аж.
Тодруулбал Эрүүгийн хуулийн 230.1-т зааснаар төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь болон олон нийтийн байцаагчийг хэв журам сахиулах үүргээ биелүүлж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцсэн буюу хүч хэрэглэхээр заналхийлсэн хэргээр шүүх юм.
Сэтгэгдэл (1)