Хоногийн хугацаанд нийслэлийн Онцгой байдлын газарт аврах ажиллагааны 4 ирсэн байна. Тухайлбал Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 25 дугаар байрны 9 дүгээр давхарт цахилгаан шат гацаж 3 иргэн гарч чадахгүй байна гэсэн дуудлагыг өгснөөр нийслэлийн Аврах ангийн бүлгийг гаргаж цахилгаан шатны хаалгыг онгойлгож гаргаж өгсөн.
Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 12 дугаар байрны 8 дугаар давхарт цахилгаан шат гацаж бага насны 3 хүүхэд гарч чадахгүй байна гэсэн дуудлагыг өгснөөр нийслэлийн Аврах ангийн бүлгийг гаргаж цахилгаан шатны хаалгыг онгойлгож гаргаж өгсөн байна.
Мөн Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Газарчингийн 4 дүгээр байрны айлд мөнгөн ус асгарсан байна гэсэн дуудлагыг өгснөөр нийслэлийн Аврах ангийн бүлгийг очиход халууны шил унаж хагарсаны улмаас 0.5 гр мөнгөн ус асгарсан байсныг соруулан авч аюулгүй болгон ариутгал хийж саармагжуулсан байна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)