2015 оны 5 дугаар сарын 30 31, 6 дугаар сарын 01-ний өдрүүд буюу амралтын болон Хүүхдийн баярын өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын МШУЗХ дээр нийт 1093 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 802 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс ХАБАЖЭГХэрэг 38 бүртгэгдэж 1 хүн нас барж, 47 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 9, явган зорчигч 8, Зам тээврийн осолд 8 хүүхэд өртсөн. Үүнээс сургуулийн өмнөх насны 3, сургуулийн насны 5 Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 204 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна.
Д.Ундрах /24tsag.mn/