Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хотят ли ”угольщики” войны?

2015-6-03
0
ЖИРГЭХ

Да, мы умеем воевать,

но не хотим, чтобы опять

солдаты падали в бою

на землю грустную свою.

 

Е.Евтушенко

 

            1961 онд зөвлөлтийн яруу найрагч Евгений Евтушенкогийн бичсэн "Хотят ли русские войны?" гэж шүлэг байх.  Хожим дуу болж, ихэд түгсэн санагдна. Үүнийг дурсах шалтгаан нь сайд М.Энхсайханы news.mn сайтад өгсөн ярилцлагатай холбоотой юм.

 

            Тэрээр 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдөр нам дамнасан "нүүрсчин" бүлгийн тулгуур сайт болох news.mn сайтад "ТТ-н байлдаан эхлээгүй байна" хэмээх турхирсан өнгө аястай гарчиг дор ээлжит цэцэрхэл, сургаалаа айлджээ. 

        М.Энхсайханы энэхүү мэдэгдэл нь насаараа аюулаас хамгаалах байгууллага, хууль сахиулах байгууллагад хүчин зүтгэсэн эх орондоо тангараг өргөсөн ахмад хурандаа нарын хэвлэлийн хурлын дараахан гарсан нь анхаарал татаж байгаа юм. Улс төрчийн хэлэх үг, хэзээ, хаана гэдэг санамсаргүй байдаггүй. Ялангуяа М.Энхсайхан шиг далд бодлого тээж, завшаан хайгч улс төрч зүгээр нэг хэлнэ, хаа хамаагүй цаг үед гарч ирнэ гэж байхгүй. Тэр яагаад ийм үг хэлсний учрыг хурандаа нарын мэдэгдлээс олж болно.

 

            Тагнуулын Ерөнхий газрын хэлтсийн дарга асан, бэлтгэл хурандаа Э.Шоовдор: Гаднынхан өөрсдийн ашиг сонирхолд нийцсэн улс төрийн шийдвэр гаргуулж байна. Улстөрчдийг эрхшээлдээ оруулан хараат болгох гэсэн гаднынхны бодлого нөлөө манай улсад үе шаттай, эрчимтэй хэрэгжиж байна. Тэд санаагаа гүйцэлдүүлэхийн тулд гоё нэр, томьёогоор хууран нийгмийг бүхэлд нь төөрөгдүүлэх, хэт баян, нэн ядуу давхаргын ялгааг ихэсгэх замаар иргэдийн хооронд бие, биеэ үзэн ядах үзлийг түгээж, улс төр болон бүлэглэлээр нийгмийг талцуулж, ард иргэдийн сэтгэлийн тэнхээ, хатыг үгүй хийж байна.

 

            Хэвлэлийн хурал дээр "Монголын нийгэмд хийж бүтээх бус, хэн нэг гадна, дотнын баян этгээд ирж газар нутгийг маань ухаад биднийг сайхан амьдруулна гэх хоосон мөрөөдөл мөөгөнцөр мэт газар авлаа. Монголын баялаг, иргэдийн мөнгө хэдхэн гэр бүлийн хувьчлалд очиж, үр хүүхдээрээ худ ураг болж, эдийн засгийн гэмт бүлэглэлийн түвшинд хүрсэн, хууль хүчний байгууллагыг гарын аясаар хөдөлдөг хувийн өс хонзон авах байгууллага болгосон" гэх зэрэг хатуу шүүмжлэлийг ахмад эх орончид хэлсний дараа М.Энхсайхан "та нар юу юм бэ? үзэлцвэл ч үзэлцнэ шүү" гэх маягаар үг өдөж, байлдаан эхлүүлэх тухай яриа гаргасан байх магадлалтай. Үүгээрээ тэр жинхэнэ "байлдааныг" өдөөж, гал тавив уу? Монголд тогтнож байсан энх амгаланг үгүй хийв үү? гээд өчнөөн асуулт хөврөнө. Ямар ч байсан тэр мэдээллийн талбарт дайны галыг өрдлөө. Одоо тэд "Эх орон эсвэл боолчлол" гэсэн томъёолол дор Олигарх цөөнх энэ улсыг эзэмших үү, олон түмэн ардууд эх орондоо эзэн хэвээр үлдэх үү ? гэх хатуу сонголтыг монголчуудад тулгах болно. Мэдээж олонхи эх орноо сонгоно.

 

"Нүүрсчид" үнэхээр дайныг хүсэв үү?

 

            Тавантолгойн орд бол Оюутолгойтой зүйрлэшгүй юм. Энэ ордын хайгуулыг төрийн мөнгөөр хийж, төрийн мөнгөөр нөөцийг нь тогтоосон, төр иргэддээ 1072 хувьцаагаар дамжуулан эзэмшил олгосон. Мөнгөн дүнгээрээ ч ОТ төсөлтэй зүйрлэшгүй их нөөцтэй. Улс төрчдийн ярьдагчлан 6,4 тэрбум тонн нөөцтэй ч биш. Norwest  компанийн шинэчлэн хийсэн JORС стандартын үнэлгээгээр 7,2 тэрбум тонн нүүрсний нөөцтэй болох нь тогтоогдсон бөгөөд тонн нүүрсийг 30 доллараар үнэлэхэд л 216 тэрбум долларын үнэ цэнэтэй орд!  3 сая иргэндээ тэгш хуваана гэж төсөөлбөл иргэн бүрт 72 мянган доллар буюу 140 сая төгрөг ноогдох тийм их баялагийг төрийн эзэмшилд "100 хувь үлдээх" мөртлөө Энержи ресурст бүх ашгийг өгөх гэдэг зальжин томъёоллоор нам дамнасан бүлэглэл гартаа оруулахаар улайран байгааг бүгд харж, мэдэж, эсэргүүцэж суугаа. Багаар тооцоход л 216 тэрбум долларын хөрөнгөнд эзэн суух хязгааргүй шуналдаа хөтлөгдсөн хүмүүс одоо " байлдаан" хийхээс ч сийхгүй байгаагаа М.Энхсайханаар дамжуулан илэрхийлж эхлэх нь энэ үү.

 

            М.Энхсайханыг Тавантолгойн гэрээний ажлын хэсгийн ахлагчаар томилогдсон мөчөөс эхлэн шинжээчид, ажиглагчид түүний байгуулах гээд зүтгүүлээд, улайраад байгаа гэрээ батлагдвал монголын нийгэмд асар том зөрчил үүсч, иргэний дайнд ч хүрч болзошгүйг гадаадын жишээн дээр тулгуурлан тайлбарласаар байгаа нь үнэн болох нь тодорч байгаа биш биз. Уг гэрээнд иргэдийн эзэмшилд буй 1072 хувьцааг хэрхэх талаар нэг үг, өгүүлбэр байхгүй. Энэ нь ордыг цөөн хэдэн олигархийн эзэмшилд өгөөд хэсэг бүлэг улс төрчид тэднээрээ мөнхөд тэжээлгэж, тэтгүүлж байхаар зохиосон гэрээ болох нь зүйл, заалт бүрээсээ тодорхой.

 

            УИХ-аас томилогдсон ажлын хэсэг Засгийн газраас хэд хэдэн зүйлийг гаргаж өгөхийг шаардсаныг одоо болтол биелүүлэхгүй байгаа юм. Тавантолгойн ордыг гартаа оруулахаар шамдаж, чинэртлээ зүтгэн улайрч буй ММС компанийн Ерөнхийлөгч Ж.Оджаргал олон нийтэд өгсөн мэдээлэлдээ асуудал үүсвэл "монголдоо шийднэ, Оджаргалаа, Батцэнгэлээ хүрээд ир гэж дуудаад л болчихно. Лондон явах шаардлагагүй" гэж ярьсан нь оргүй худал зүйл болохыг гэрээний монгол эх дээрх "талуудын хооронд үүссэн маргааныг Англи улсад, Лондонгийн Арбиртрын шүүхээр шийдвэрлүүлнэ" гэсэн заалт нотлож байгаа юм. Ажлын хэсэг ч гэсэн ийм итгэл үнэмшилтэй байгаа учраас гэрээний англи хэл дээрх эхийг Засгийн газраас нэхээд, цаадуул нь гаргаж өгөхгүй гэдийж сууна. Энэ юу гэсэн үг юм бэ? УИХ-ын чуулганы нээлттэй давхцуулан гарын үсэг зурах гэж байсан гэрээг одоо болтол  гаргаж өгөхгүй байгааг юу гэж ойлгох вэ? Гэрээний монгол хувилбар бол хуурамч, засч өнгөлсөн зүйл гэдэг нь эндээс тодорхой байна.

 

            Нөгөө талаар ажлын хэсэг Засгийн газар болон Энержи ресурс компанид 1 тэрбум 170 сая долларын барьцаанд байгаа хөрөнгөнийхөө талаар, авсан зээл, гаргасан бондынхоо талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх, барьцаанд байгаа зүйлсээр ТТ-д хөрөнгө оруулалт хийхийг барьцаалагч талууд зөвшөөрөх эсэхийг мэдэгдэх гэсэн хүсэлтүүд тавиад бас хариуг нь авч чадахгүй сууна. ММС, Энержи ресурсын эзэмшилд буй Ухаа худгийн орд дахь Үл хөдлөх хөрөнгө, уурхайгаас олох орлого, бирж дээрх хувьцаа зэрэг нь 600 сая долларын өрийн бичиг, 570 сая долларын зээлийн барьцаанд байгаа нь хүн бүхэнд тодорхой. Бизнесийн практикт барьцаанд байгаа эд зүйлсээр бусдад хөрөнгө оруулалт хийхийг хэн ч, хэзээ ч зөвшөөрч байгаагүй. Гэтэл Энержи ресурс компани барьцаанд байгаа хөрөнгөө 1 тэрбумаар үнэлээд Тавантолгойн ордод хөрөнгө оруулна гэж гэрээнд заачихсан байдаг. Энэ хөрөнгөний бирж дээрх үнэлгээг харахад 1 тэрбум яагаад ч хүрэхгүй байгаа бөгөөд яг одоо бол 378 сая доллараар үнэлэгдэж байна. Энэ хөрөнгө оруулалтыг зөвшөөрдөг юм гэхэд бодит үнэлгээгээр тооцох ёстой. Дээр нь барьцаалагч талуудаас барьцааны хөрөнгөний хариуцлагыг Эрдэнэс Тавантолгойд үүрүүлэхгүй гэсэн батлагааг заавал авах ёстой. Ж.Оджаргал өрөө ТТ-д нялзаахгүй өөрсдөө хариуцна гэх утгатай зүйлийг амандаа бувтнасан нь  үнэн ч  энэ нь барьцааны эд зүйлийн хариуцлагаас Эрдэнэс ТТ-г чөлөөлөх хангалттай үндэслэл болж чадахгүй нь ойлгомжтой.

 

            Монголын хөрсөн дор байгаа 216 тэрбум долларт эзэн суухын төлөө яахаас буцахаа больж буй нам дамнасан бүлэглэлийн дараачийн увайгүй ажиллагаа нь Г.Дэнзэнг барьж хорьсон явдал боллоо. Г.Дэнзэн баривчлагдахынхаа урд өдөр "ҮНДЭСНИЙ ШУУДАН" сонинд ярилцлага өгч, ноцтой мэдээллүүд дэлгэсэн юм. Түүний ярианд дурдагдсан зүйлсийг тоймлоход: Эрдэнэс ТТ компанийг төрийн луйварчид баллаж дуусгахаас нь өмнө аварч хувийн хэвшилд шилжүүлье гэдэг “найруулгатай” жүжиг ид өрнөж байгаа. Энэ жүжгээ амжилттай болгохын тулд "Дэнзэн" хэмээх хуучин муу дүрээ сэргээж ашиглаж байгаа юм. Энэ дүрийг “Шинэчлэл”-ийн Засгийн газрыг огцруулахдаа амжилттай ашигласан “ах” нар одоо ээлжит хулгай дээрээ дахин ашиглах гэж оролдож байгаа нь үнэхээр зэвүүцэм санагдаж байна. Я.Батсуурь захирал болон ТУЗ энэ бүхний эсрэг ажиллаж төрийн өмчит компанийг ашигтай, тогтвортой ажиллаж болдгийг бодитоор нотлон харуулж чадсан. Энэ бол ТӨК-ийг үнэгүйдүүлж бүлэглэлийнхээ мэдэлд авах гэсэн явцуу, шуналтай хүмүүсийн явуургүй арга. Тэрэндээ Я.Батсуурь захирлыг хутгах гэж оролдсон. Миний ойрын зорилго гэвэл "ах" нарын үнэн учрыг илчилж, бохир улс төрийн золиос болсноо нотолмоор байна гэжээ.

 

            Г.Дэнзэнгийн "ах" нар гэж томъёолоод байгаа хүмүүс нь нам дамнасан Нүүрсчин бүлэг гэдэг нь тодорхой. Тэд Тавантолгойг мэдэлдээ авахын тулд ийнхүү гуравдахь золиосоо торны цаана шидлээ. Өмнө нь Л.Гансүх, Я.Батсуурь нарыг шоронд хийж улмаар хоёул эрүүл мэндээрээ хохирсныг бүгд санаж байгаа. Нүүрсчид хүн алахаас ч буцахгүй болж байх шиг байна.

 

"Нүүрсчид" УИХ-ын гишүүдийг талдаа татах амлалт өгсөн үү?

 

            Энэ талаар анхлан УИХ-ын гишүүн С.Ганбаатар 4 сарын 13-нд Монгол ТВ-ийн "Нүүдэл, шийдэл" нэвтрүүлэгт оролцож байхдаа мэдээлсэн билээ. Тэрээр: Тавантолгойн гэрээг монголд ашиггүй хувилбараар батлуулахыг хүсэгчид УИХ-ын гишүүдийн өрөөгөөр явж уулзан, хэсэг хэсгээр нь багцлан худалдан авах үйл ажиллагаа яг одоо Төрийн ордонд өрнөж байна гэж мэдэгдсний дараачаар хэн үгүйсгэлгүй өдийг хүрлээ.  Түүний яриаг нотлох маягтай Ерөнхийлөгчийн зөвлөх О.Чулуунбилэг мөн "Нүүдэл, шийдэл" нэвтрүүлэгт(youtube.com/watch?v=_ILTkF4oMiI) оролцохдоо "УИХ-ын 76 гишүүдийг бүгдийг худалдан авах шаардлагагүй. Ирц тааруу байдаг, 36-40 гишүүн хуралддаг учраас 21 гишүүнийг худалдан авчихад болох юм. Тооцоо бодъё л доо. 1 тэрбум төгрөг болох байлгүй дээ" гэж мэдэгдсэн билээ. Ерөнхий сайдын зөвлөх Б.Дэлгэрмаа ч гэсэн энэ асуудлаар "Монголын парламент дэндүү бага оврынх. Нөлөө ороход амархан" гэж удаа дараа мэдэгдэж байгаа юм. Ямартай ч төрийн ордноор "Энержи ресурсыг дэмжсэн гишүүдийн ирэх сонгуулийн зардлыг даах гэнэ" гэх зэрэг явган яриа тэнүүчлэн, хорхойссон зарим нь Л.Энх-Амгаланг бараадан, салахгүй наалдах болсон гэнэ.

 

            Эдгээр явган мэдээллүүдийг нотлох мэт Д.Хаянхярваа, Ц.Оюунгэрэл, Ч.Хүрэлбаатар зэрэг УИХ-ын гишүүд илт гадын ашиг сонирхлыг илэрхийлсэн, өмөөрсөн үг яриа гаргах болсон бөгөөд үргэлж хувийн эрх ашигтаа хөтлөгдсөн хууль санаачилж явдаг Ц.Оюунгэрэл бүлгийнхээ хурал дээр "боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх нь монголын ирээдүйг хорлосон хэрэг" гэж хачирхмаар зүйл ярьсан байна. Монгол даяараа түүхий эдийн хараат байдлаас ангижирч, эдийн засгийн тогтвортой байдал хүрэх замыг боловсруулах үйлдвэр гэж харж байхад энэ этгээд Үндэсний ашиг сонирхлын эсрэг зүйлс яриад яваа нь хэн болохыг нь тод харуулж байгаа болов уу. Гацдаг дүүгээ гацаадаг баатар болгох гэж эрмэлзэж яваа энэ эмэгтэйг хэн өдөөж, турхирч яваа нь тодорхой ч үйл явдлын өрнөлөөр улам ил болон гарч ирэх болно.

 

            Ц.Оюунгэрэл шиг ард түмний эрх ашгийг бус нам дамнасан Нүүрсчин бүлгийн төлөө УИХ-д суудал бөглөж байгаа гишүүдийг ikon.mn сайт саяхан илчиллээ. Энэ инфографикт бүрэн дүүрэн итгэхэд хэцүү ч үнэний хувьтай. УИХ дээр Тавантолгойн гэрээг хэлэлцэх үест хэн нь хэн болох нь тодорхой харагдах бөгөөд 1072 хувьцаагаараа дамжуулан Тавантолгойн баялгаас эзэмшиж буй сонгогчид өөрсдийнх нь эсрэг байр суурь илэрхийлсэн гишүүдэд ирэх сонгуулиар хариуцлага тооцох нь дамжиггүй. Тэд монголын тал лав биш.

            Олон нийтийн "1072" хөдөлгөөн, "Урагшаа, ТТ" санаачлагын төлөөлөгчид сонгогдсон гишүүд сонгогчиддоо бус нам дамнасан бүлэглэлийн эрх ашигт үйлчлэх аваас "тэднийг ирэх сонгуулиар тойрог дээр нь амлан авч, тодотгон илчлэх" замаар улс төрөөс зайлуулах болно хэмээн мэдэгдэж байна. Ард түмний төлөө гэж аман дээрээ ярьдаг хүмүүс ачир дээрээ сонгуулийн зардал даалгах мэт өчүүхэн ашгийнхаа золиосонд олон нийтийн язгуур эрх ашгийг тавьчихаж мэдэх дүр зураг ийнхүү үүсчээ.

 

        Үндэсний тойм өмнө нь бичиж байснаа ахин сануулъя. Тавантолгойг алдвал бүхнээ алдах учраас сонгогчид М.Энхсайханы хүсээд байгаа "байлдаанаас" огтхон ч айхгүй. Олвол эх орноо, баялгаа олж авах учраас энэ тэмцэлд ухрах зам байхгүй. Ард үгүйрэл, хоосрол, боолчлол байгаа.

 

Эх сурвалж: Үндэстний тойм сэтгүүл

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • yalalt (76.236.126.78)
    Enhsaihan shig delhiin ediin zasgig oroi deerees ni hardag ediin zasagch Mongold alga.Erdemtei huu dee
    2016 оны 05 сарын 05 | Хариулах
  • Зочин (180.149.78.20)
    монголын ард түмэн энэ байтугай сорилтыг даваад туулаад энэ цагхугацаанд оршин бгаа ньүнэн орос хятад 2 бол монгол түмэн хэр хүчирхэг бсан бгаагын илэрэл тэд биднээр тоглож бгаа гэж бодож бгаа нь эндүүрэл орос хятад бол монголын илд бай юм өвгөдын минь сүнс мөнхд оршин бх болно
    2015 оны 06 сарын 03 | Хариулах
  • Зочин (172.56.8.60)
    Tt turd bailgaj mungu ugaadag heden hun 70 terbumiin hog shahsan denzen altanhyag enebish bugdiig barij shalgah ni zuv
    2015 оны 06 сарын 03 | Хариулах
  • хар хятад (182.160.4.34)
    Энхсайхан гэж хар хужаа монголыг мөхөөх дуусгах санаагаа гаргаж дээ
    2015 оны 06 сарын 03 | Хариулах
  • boldbaatar@mail.ru (178.120.135.25)
    Oros yund buruutai.Erdenet uildveriin hemjeend hurtel tosloo heregjuulj chadahgui, oorsdoo yugaaraa deer yumbe.
    2015 оны 06 сарын 03 | Хариулах
  • Зочин (202.55.180.155)
    tenegt malnuudaa TAVAN TOLGOI ehleh bolno haraarai.
    2015 оны 06 сарын 03 | Хариулах
  • hehe (202.5.196.170)
    hehe yynii tsaana orosuud bgaa orosuudad uravsan hulgaich toriin tysheed bgaa
    2015 оны 06 сарын 03 | Хариулах
  • Зочин (43.242.243.2)
    Солиотой юм... Хэн хэн нь новшнууд Яг үнэндээ эдэн дунд Монголыг, монголын ард түмнийг бодож бгаа хэн ч бхгүй Дайнд турхирагч төрийн түшээдтэй Монголыг үзэх азгүй хувьтай үеэ дээ бид!
    2015 оны 06 сарын 03 | Хариулах
  • ....... (43.242.243.151)
    orosuud l gai bolj bgaa shuu
    2015 оны 06 сарын 03 | Хариулах
  • монгол (103.14.36.6)
    ha ha ha давсалж өгч дээ. Орос сэтгэлгээ гэж энэ
    2015 оны 06 сарын 03 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • "Сэлбэ дэд төв" төслийн асуудлаар НИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатарыг саатуулжээ
    15 мин
  • Т.Доржхандын Ажлын албаны дарга асан, Эрээний консул З.Лхагвадоржийг эгүүлэн татахыг шаарджээ
    1 цаг 38 мин
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
    2 цаг 17 мин
  • Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
    2 цаг 55 мин
  • Ихэнх нутгаар солигдмол үүлтэй
    2 цаг 58 мин
  • Усан спорт сургалтын төв ашиглалтад орж, нээлтээ хийлээ
    18 цаг 27 мин
  • Душанбегийн их дуулгад Монгол Улсын 21 жүдоч оролцоно
    22 цаг 22 мин
  • 1072 хувьцааны ногдол ашгийг энэ сард олгоно
    22 цаг 27 мин
  • Ирэх долоо хоногт дараах байршилд цахилгаан хязгаарлана
    22 цаг 29 мин
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    22 цаг 33 мин
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Анхны нарны зайн үүсгүүрийг практикт ашиглаж эхэлжээ
    22 цаг 42 мин
  • Улаанбаатарт 15 градус дулаан байна
    Өчигдөр 11 цаг 03 мин
  • Улсын хэмжээнд мал төллөлт 50.4 хувьтай үргэлжилж байна
    Уржигдар 16 цаг 46 мин
  • Санхүүгийн боловсролын “Сургагч-оюутан багш” хөтөлбөр эхэллээ
    Уржигдар 16 цаг 07 мин
  • Мөнгөө өсгөж, ногоон ирээдүйд хөрөнгө оруулах шинэ боломж нээгдлээ
    Уржигдар 16 цаг 02 мин
  • “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн форум-2026” боллоо
    Уржигдар 15 цаг 52 мин
  • ФОТО: "Барилга экспо" олон улсын барилгын үзэсгэлэн нээлтээ хийлээ
    Уржигдар 15 цаг 42 мин
  • Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа
    Уржигдар 15 цаг 15 мин
  • БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
    Уржигдар 14 цаг 48 мин
  • Судлаачид Цэрдийн галвын үед байсан 19 урттай, "чихтэй" махчин наймаалжны чулуужсан хэсгийг олжээ
    Уржигдар 14 цаг 10 мин
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • Т.Баатар: Цагдаагийн алба хаагчийн биед халдсан тул резинэн сумтай бууг хэрэглэсэн байна
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
  • Засгийн газрын хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэж байна
  • ӨНӨӨДӨР: “Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийн талаар мэдээлэл өгнө
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
24 баримт
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК