Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 43/В байрны 1 дүгээр орцонд цахилгаан шатанд хүн унасан байна гэсэн дуудлагыг өгснөөр нийслэлийн Аврах ангийн бүлгийг очиход 57 настай, эрэгтэй 8 дугаар давхрын шатны хонгилоос унаж 5 дугаар давхарт цахилгаан шатан дээр унасан байсныг буулгаж НТТТөвийн 103-т хүлээлгэн өгсөн байна.
Мөн Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Өндөр антен дээр хүн гарсан байна гэсэн дуудлагыг өгснөөр нийслэлийн Аврах ангийн бүлгийг очиход 46 настай, эрэгтэй 40 метр антен дээр гарсан байсныг буулгаж дүүргийн цагдаад хүлээлгэн өгчээ.
Д.Ундрах /24tsag.mn/