Хуурамч мөнгөн тэмдэгтээр гүйлгээ хийсэн тохиолдол дахин давтагджээ. Тодруулбал, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо Хаанбанкны Хархорин салбарт хуурамч мөнгөн тэмдэгт илэрлээ гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн байна.
Дуудлагын дагуу шалгахад БГД-ийн 8 дугаар хорооны иргэн П-ийн хийсэн орлогын гүйлгээнээс нэг ширхэг 20 мянгатын хуурамч дэвсгэрт илэрснийг СХД-ийн цагдаагийн 3 дугаар хэлтэст шалгаж байгаа аж.
24tsag.mn