2015.6.22, ДАВАА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 6
ЗУНЫ ДУНД ХАР МОРЬ САР
БАГА МОРЬ ОДТОЙ, ШАРАГЧИН МОГОЙ ӨДӨР
- Аргын тооллын: 2015.6.22, Даваа гараг
- Наран ургах шингэх: 05.03-20.57
- Үс засуулбал: Өнгө зүс сайжирна
- Барилдлага: Үхэх
- Шүтэн барилдлага: Төрөхүй
Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан гөрөө хийх, мал адгуус муулах, хараал жатхыг буцаах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх зэрэг үйлд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Зуны туйл, халууны ес эхлэх улирал 1 цаг 09 минутад эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна.