Өнөөдөр болох зарим үйл явдлыг танилцуулж байна.
08:30 цагт Хангарьд ордны 14 давхарт Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөлгөөн болно.
10:30 цагт ШӨХТГ-ын хурлын зааланд Ломбардуудад хийсэн хяналт шалгалт, СӨХ-үүдэд хийсэн хяналт шалгалтын дүнгээр хэвлэлийн бага хурал зарлаж байна.
09:00 цагт Нээлттэй нийгэм форумын хурлын танхимд "Байгаль орчны мэдээлэлийн ил тод байдал" сэдвээр бүсийн чуулган болох гэж байна. Энд хөндөгдөх хамгийн чухал асуудал бол Усны чанарын мэдээлэлд хийсэн судалгааны дүн юм.
15:00 цагт Эрүүл мэнд,спортын яамны Б зааланд "Эрүүл элэг" нэгдсэн арга хэмжээ болно. Нэгдсэн арга хэмжээнд Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын гишүүд, Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба болон бусад албаны хүмүүс оролцоно.
Үндэсний мэдээллийн төвд
11:00 цагт “Босоо хөх Монгол” бүлгэмээс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
11:30 цагт Дархан-Уул аймгийн Шарын гол сумын иргэн Г.Цэцэгмаа нөхрийнхөө гарт амиа алдсан талийгаач дүү Г.Дарханцэцэгийн хэргийн талаар мэдээлнэ.