Монголчууд эртнээс уул ус, байгаль дэлхийгээ тахин тайж ирсэн уламжлалтай. Энэ сарын 20-ны билигт сайн өдөр Хан-Уул дүүргийн 12-р хорооны санаачилагаар Сонгинохайрхан уулыг тахих өдөрлөг боллоо.
Дүүргийн иргэдийн төдийгүй нийслэлийнхний хүндлэн дээдэлж идээний дээжээ өргөдөг Сонгинохайрхан уулын тахилгыг тус хорооныхон хоёр дахь жилдээ зохион байгуулсан байна.
Энэхүү тахилгын үеэр аймаг сумын цолтой 64 бөхийн барилдаан болж их нас, соёолонгийн насны 80 гаруй морьд уралдсан нь хүрэлцэн ирсэн хүмүүсийн хийморь, сүлдийг сэргээсэн юм.
Г.Үжин
Сэтгэгдэл (3)