Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.25
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

О.Баасанхүү: ”Чалко” компанитай байгуулсан зээлийн гэрээ маш муу хийгджээ

2015-6-23
0
ЖИРГЭХ

Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга, Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээ болон дагалдах бусад гэрээний талаар дүгнэлт гаргаж, шийдвэрийн төсөл боловсруулах ажлын хэсгийн гишүүн О.Баасанхүү өнгөрсөн амралтын өдрүүдэд /2015.06.20-21/ Өмнөговь аймгийн Ханбогд, Цогтцэций сумдад ажиллалаа.

 

/Ханбогд суманд ажилласан талаарх мэдээллийг энд дарж үзнэ үү/

 

О.Баасанхүү: "Чалко" компанитай байгуулсан зээлийн гэрээ маш муу хийгджээ   

 

Өргөдлийн байнгын хорооны дарга, Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээ болон дагалдах бусад гэрээний талаар дүгнэлт гаргаж, шийдвэрийн төсөл боловсруулах ажлын хэсгийн гишүүн О.Баасанхүү Ханбогд сумын аж байдалтай танилцсаны дараа “Эрдэнэс таван толгой” ХК-ын үйл ажиллагаатай танилцлаа. Байнгын хорооны даргыг Өмнөговь аймгийн ЗДТГ-ын дарга, тус компанийн уурхайн менежер болон албаны бусад хүмүүс угтан авсан юм.

 

Уулзалтын эхэнд “Эрдэнэс таван толгой” ХК-ын талаарх сүүлийн үеийн мэдээллийг уурхайн менежер Р.Нацагдаш байнгын хорооны дарга, ажлын хэсгийн гишүүн О.Баасанхүүд танилцуулав.

Өнөөгийн байдлаар Таван толгойн ордоос нийт 31 компани 6.2 сая тонн нүүрс олборлож 283.6 сая долларын экспорт хийсэн. Үүнээс “Эрдэнэс ТТ” компани 2.3 сая тонн нүүрс олборлож 111.5 сая долларын борлуулалт хийсэн нь нийт экспортын 40 хувийг эзэлж байна. “МАК” ХХК 1.1 сая тонн, “Энержи ресурс” 696 мянган тонн, “Өсөх зоос” ХХК 877 мянган тонн бусад жижиг компаниуд 20-100 мянган тонн нүүрс олборлон борлуулжээ. “Эрдэнэс ТТ” компанийн агуулахад 2.3 сая тонн нүүрс бэлнээр хадгалагдаж, 2 сая тонн нүүрсний хөрс хуулж олборлоход бэлэн болгосон бөгөөд энэ нь нийт 140 сая долларын үнэлгээтэй юм. 

Агуулахад байгаа болон хөрс хуулалт хийсэн 4.3 сая тонн нүүрсээр Чалко компанийн зээлийн үлдэгдэл 142 сая долларын өрийг төлөхөд бэлэн байгаа боловч Чалко компани, борлуулалт буурсан, цанхийн зүүн уурхайн ажил түр зогссонтой холбогдуулан цанхийн баруун уурхайгаас нүүрсээ авч байгаа бөгөөд "зээлийн гэрээ"-нд цанхийн зүүн уурхайгаас олборлосон нүүрснээс өрийг барагдуулахаар заасан учраас одоогийн авч байгаа нүүрсийг өрнөөс хасахгүйгээр, худалдан авч Хятадын зах зээлд эцсийн хэрэглэгчид борлуулж байгаа тухай хэлж байв. Тиймээс гэрээний дагуу үлдэгдэл өрнөөс 12 хувийн хүү бодогдож байна. Тус компани нүүрс биш, хүүгээ бодуулаад ажиллах нь нүүрсний зах зээлийн хямралын энэ үед ашигтай байхаар тооцоолж байх магадлалтай тухай таамаглалаа ч мөн танилцуулгадаа дурьдаж байсан.

 

Үүний дараа О.Баасанхүү гишүүн ил уурхайн талбайд очиж ажлын явцтай танилцан зарим асуудлаар тодруулга авч, компанийн цаашдын ажлын төлөвлөгөөний талаар мэдээлэл авсан.

Тус уурхайн менежер Засгийн газрын өргөн бариад байгаа гэрээний төслийн зарим асуудлаар байнгын хорооны даргын сонирхсон асуултад дэлгэрэнгүй хариулт өгөхийн зэрэгцээ төсөлд одоо ажиллаж байгаа уурхайн ажилтнуудын талаар тодорхой бус заалтууд тусгагдсан талаар мэдээлэл өгсөн. Хэрвээ гэрээ батлагдсан тохиолдолд одоо ажиллаж байгаа ажилтнуудаас сонгон шалгаруулалт хийж авах бөгөөд энэ нь ажилтнуудын нийгмийн баталгаа хангагдахгүй байдал үүсэх нөхцөл болох тул уурхайд ажиллаж байгаа 490 гаруй ажилтнууд эрх ашгаа хамгаалахаар анхны ажлын хэсэгт саналаа хүргүүлж байсан. Мөн гэрээнд уурхайн үйл ажиллагаанд сорчилж олборлолт хийж байгаа эсэх зэрэг хяналт хийх боломжгүй байдлаар зохицуулагдсан зүйл, заалтууд тусгагдсан талаар ч дурьдаж байв.

 

Түүнчлэн Р.Нацагдаш менежер Чалко компанийн өрийг төлөх бүрэн боломж байгаа гэдгийг онцлоод Хятадын зах зээлд өрсөлдөх чадвартай болохын тулд  төмөр замтай болох нь хамгийн чухал асуудал юм хэмээн гишүүний асуултад тодруулга өгөхийн сацуу өөрийн байр суурийг илэрхийлж байсан.

Дараа нь орон нутгийн хэмээн нэрлэгддэг "Таван толгой" ХК-ын үйл ажиллагаатай танилцаж, орон нутгийн хөгжлийн талаар компанийн удирдлага болон Өмнөговь аймгийн ЗДТГ-ын дарга Б.Түвшинбаяр нартай харилцан санал солилцсон юм.

1966 оноос хойш 49 дэх жилдээ тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байгаа тус компани орон нутгийн 51%, хувьцаа эзэмшигчдийн өмч 49%-ийн өмчлөлтэй юм байна. “Тавантолгой” ХК-ийн нүүрсний уурхай нь 6 нэгж алба бүхий үндсэн 204 ажилтантай. Туслан гүйцэтгэгч 800 орчим ажилтантай. Ордын хэмжээнд дотоодын зах зээлд борлуулалт хийдэг ганц компани. Ашиглалтын хугацаанд нийт 31 сая тонн нүүрс олборлон борлуулсан байдаг.

Таван толгой ордын өнөөгийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, Эрдэнэс таван толгой, Таван толгой хувьцаат компаниудын удирдлагуудтай уулзсаны дараа О.Баасанхүү гишүүн, "Чалко" компанитай байгуулсан зээлийн гэрээ маш муу хийгджээ гээд энэ удаагийн томилолтын талаар ажлын хэсгийн гишүүдэд танилцуулж, ажлын хэсгийн дүгнэлт гаргахад өөрийн байр суурийг илэрхийлэх болно хэмээн мэдэгдсэн.

Ийнхүү Улсын Их Хурлын даргын үүрэг болгосны дагуу Өргөдлийн байнгын хорооны дарга, Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээ болон дагалдах бусад гэрээний талаар дүгнэлт гаргаж, шийдвэрийн төсөл боловсруулах ажлын хэсгийн гишүүн О.Баасанхүү Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлах Таван толгой ордын ил уурхайн олборлолтын байдалтай газар дээр нь танилцаж, "Эрдэнэс таван толгой" болон "Таван толгой" ХК-иудын удирдлагуудтай уулзаж, мэдээлэл авлаа гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (206.75.247.226)
    Одоо бүр Ким Чен Ун шиг газар дээр нь очиж, чиглэл өгдөг болоо юу даа? Энэ УИХ-ын гишүүн. Дарга нар олон боллоо, Таван Толгойг шүүмжлэх гэж биш, туслах гэж очооч
    2015 оны 06 сарын 23 | Хариулах
  • Зочин (103.26.195.151)
    Mananginhan su.batbold hisen geher oilgomjtoi huvd ashigtai mongold ashiggui sugin huvin kampani bayjsan
    2015 оны 06 сарын 23 | Хариулах
  • Зочин (206.75.247.226)
    Компанийнх нь дотоод асуудалд Баасаар хийсэн Хүү мэтийн Улс төрчид оролцохоо болиочээ, ажлыг нь тайван хийлгэ. Тэд л зүгээр явж байсан компанийг 250 сая долларын өрөнд тавьж, төмөр замыг нь гацаан, татварыг нь нэмж дарамтлан, одоо бүр гэрээнийх нь асуудалд оролцдог болж. Хүрз барьж ажиллаж үзээгүй энэ мэтийн нөхдүүдээс болж хэвийн үйл ажиллагаа нь алдагдан, дампуурахад тулж байгаа юм. Ийм уурхайнууд дампуурвал олон мянган Монголчууд ажилгүй хоцрон, улсад төлөгдөх 200 гаран тэрбум төгрөгийн татвар байхгүй болно
    2015 оны 06 сарын 23 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Улсын хэмжээнд мал төллөлт 50.4 хувьтай үргэлжилж байна
    18 цаг 56 мин
  • Санхүүгийн боловсролын “Сургагч-оюутан багш” хөтөлбөр эхэллээ
    19 цаг 35 мин
  • Мөнгөө өсгөж, ногоон ирээдүйд хөрөнгө оруулах шинэ боломж нээгдлээ
    19 цаг 41 мин
  • “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн форум-2026” боллоо
    19 цаг 50 мин
  • ФОТО: "Барилга экспо" олон улсын барилгын үзэсгэлэн нээлтээ хийлээ
    20 цаг 1 мин
  • Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа
    20 цаг 28 мин
  • БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
    20 цаг 54 мин
  • Судлаачид Цэрдийн галвын үед байсан 19 урттай, "чихтэй" махчин наймаалжны чулуужсан хэсгийг олжээ
    21 цаг 32 мин
  • Их Британийн хунтайж Луис найман нас хүрч, уламлалт зургаа даруулжээ
    21 цаг 49 мин
  • Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, хоёулаа сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
    22 цаг 14 мин
  • О.Амгаланбаатар “МАД” уран сайхны киногоор дэлгэцнээ эргэн ирлээ
    22 цаг 17 мин
  • Африкийн хамгийн том нисэх онгоцны буудлыг Этиоп улсад 12.5 тэрбум доллараар барьж байна
    22 цаг 59 мин
  • Хот өнгөрсөн хугацаанд: 17 км гаруй борооны ус зайлуулах шугам угсарлаа
    23 цаг 5 мин
  • Николас Мадурог баривчлахад оролцсон цэрэг уг ажиллагаанаас 400 мянган ам.долларын ашиг олсон хэргээр баривчлагджээ
    Өчигдөр 11 цаг 07 мин
  • Хот өнгөрсөн хугацаанд: Нийслэлийн хэмжээнд 3933 нэгж талбарт газар чөлөөллөө
    Өчигдөр 11 цаг 01 мин
  • СТАТИСТИК: Домог болох бөхчүүдийн бага цолтойдоо шөвгөрч, тодордог АВАРГА цолны барилдаан
    Өчигдөр 10 цаг 55 мин
  • Хот өнгөрсөн хугацаанд: Хот нийтийн аж ахуйн салбарт 300 орчим машин техникээр парк шинэчлэл хийлээ
    Өчигдөр 10 цаг 14 мин
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Дэлхийн хамгийн том номын сангуудын нэг Конгрессын номын сан байгуулагджээ
    Өчигдөр 09 цаг 52 мин
  • Кино календарь: Энэ онд нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд
    Өчигдөр 09 цаг 44 мин
  • УИХ: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    Өчигдөр 09 цаг 33 мин
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
  • Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, мал арвидна
  • Засгийн газрын хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэж байна
  • ӨНӨӨДӨР: “Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийн талаар мэдээлэл өгнө
24 баримт
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК