Монгол Улсын аварга адуучин шалгаруулах "Адуучин" наадам ирэх долдугаар сарын 14-нд "Хүй долоон худаг"-т болох гэж байна.
Хоёр жил дараалан МУ-ын Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ивээл дор зохион байгуулагдсан уг наадам Засгийн газрын тогтоолын дагуу энэ жилээс Үндэсний их баяр наадмын хөтөлбөрт албан ёсоор оруулсан юм.
Энэхүү тэмцээнд 21 аймгийн шилдгийн шилдэг 21 адуучин залуус авхаалж самбаа ур чадвараа сорин өрсөлдөнө. Мөн энэ удаагийн наадамд өмнөх жилийн аварга адуучин урилгаар оролцох юм байна.
Сэтгэгдэл (1)