Улсын драмын эрдмийн театр “Театр студи”-ийн жүжигчин сонгон шалгаруулахаар болсон байна.
Энэхүү шалгаруулалтад жүжигчний мэргэжлээр дээд боловсрол эзэмшсэн, 2015 онд төгсөх оюутнууд хамрагдах боломжтой аж.
Шалгаруулалтын бүртгэлийг зургадугаар сарын 28-ыг дуустал УДЭТ-т авах юм. Харин шалгаруулалт хоёр үе шаттай бөгөөд нэгдүгээр үед бүжиг, дуу, хувийн номер, хоёрдугаар үед монологи, жүжгийн хэсэг багтах аж. “Театр студи”-ийн шалгаруулалтыг зургадугаар сарын 29-ны 13.00 цагт театрын байранд авахаар болжээ.