Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ:
Өнөө маргаашдаа нутгийн өмнөд хэсгээр бороо орж, ихэнх нутгаар сэрүүвтэр байна.
2015 оны 06 дугаар сарын 29-ний 09 цагаас 21 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун зүгийн нутгийн өмнөд хэсэг, говийн нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 16-21 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 23-25 градус дулаан байна.
Өглөө 06 цагт Улаанбаатарт: 10 градус дулаан, харьцангуй чийг 52 хувь, агаарын даралт 869 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна