2015.6.29, Даваа гараг / Билгийн тооллын: 12
Зуны дунд хар морь сар
Онгоц одтой, улаан хулгана өдөр
Аргын тооллын: 2015.6.29, Даваа гараг
Наран ургах шингэх: 05.06-20.54
Үс засуулбал: Өвчин эмгэг ирнэ
Барилдлага: Идэр
Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй
Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дарханы үйлд сайн. Улааны үйл, төлөг тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.