Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.25
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

З.Баянсэлэнгэ: АТГ цаашдаа Засгийн газрын харьяанд байх хэрэгтэй болов уу

2015-6-29
0
ЖИРГЭХ

        УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн өргөн барьсан Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Прокурорын байгууллагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ хэлэлцэх байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшлоод байгаа билээ. Шалтгаан нь, Авлигатай тэмцэх газар (АТГ)-аас хуулийн төсөлтэй холбогдуулан Үндэсний аюулгүй байдлын зөвлөл (ҮАБЗ)-д бичиг хүргүүлж, тус зөвлөлийн хурлаар хэлэлцэх шаардлагатай гэж үзсэн юм. Гэхдээ ҮАБЗ нь УИХ-ын гишүүний хууль санаачлах эрхэд халдах, түүнийг зогсоох эрх зүйн зохицуулалт байхгүй гэж хууль санаачлагч үзэж байгаа. Тэгвэл УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ ч гэсэн хууль санаалчагчаас дутуугүй АТГ-ын дээрх үйлдлийг буруутгаж, тус газартай холбоотой хэд, хэдэн баримт дэлгэнэ гэсэн юм. Бид энэ талаар түүнээс тодруулаа.

 

-АТГ-ын мөрдөн шалгах эрхийг Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албанд шилжүүлэх тухай хуулийн төслийг УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлэг болон АН-ын бүлэг дэмжиж байгаагаа мэдэгдсэн. Хуулийн төслийн талаар гишүүнийхээ хувьд ямар бодолтой байгаа вэ?


-Ганцхан “Шударга ёс”, АН-ын бүлэг гэлтгүй, МАН-ын бүлгийн зарим гишүүн дээрх хуулийн төслийг дэмжиж байгаа. Н.Алтанхуяг гишүүний өргөн барьсан хуулийн төсөл УИХ-ын гишүүдийн хувийн үзэмжээр шийдэх асуудал яавч биш. Тодорхой тогтолцоо, эрх мэдэлтэй холбоотой асуудал учраас нухацтай хандах ёстой. Тиймээс би хуулийн төсөлтэй танилцаж, зарим зүйлийг нь судалсан. 2014 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр баталсан Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Улсын ерөнхий прокурор (УЕП)-ын дэргэдэх Мөрдөн байцаах албаны харьяаллын гэмт хэргүүд АТГ-ын мөрдөн шалгах хэргийн харьяалалд, ахуйн чанартай гэмт хэрэг нь Цагдаагийн байгууллагын харьяалалд шилжсэн байдаг. Ингэж, УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албаны мөрдөн шалгах үйл ажиллагааг нь АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэстэй нэгтгэхдээ тухайн үед цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан албан тушаалын хэргүүдийг давхар АТГ-т шүилжүүлсэн нь өөрөө хамгийн том алдаа болсон гэж дүгнэж байгаа. Уг нь, АТГ улсын хэмжээнд авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах, үйл ажиллагааг нь уялдуулан зохицуулах зэрэг үндсэн үзэл баримтлалтайгаар байгуулагдаж байсан. Мэдээж, авлига өгөх, авах зэрэг авлигатай холбоотой хэрэг зөрчлийг шалгана. Гэвч сүүлдээ хүрээгээ  тэлж, албан тушаалтнуудын хэргийг авлигатай холбон шалгадаг болсон. Товчхондоо, албан тушаалаа ашигласан гэдэг нэр томъёоны цаана юуг ч хийж болно. Үүнээс улбаалж хүний эрхийн асуудал хүртэл хөндөгдөж байгаа юм. Гэтэл албан тушаалын хэрэг бүр авлигатай холбоотой биш шүү дээ. Тиймээс УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албыг сэргээн байгуулаад, албан тушаалын хэргээ шалгадаг, АТГ нь урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх ажлаа гүйцэт­гэдэг байя л гэж байгаа юм. Мэдээж, АТГ-т авлига өгсөн, зуучилсан хэргийг шалгах эрх нь хуулийн дагуу үлдэнэ.

-АТГ-ыг өөрчлөн бай­гуу­лах, татан буулгах асуудлыг ҮАБЗ-ийн зөв­лөм­­жийг үндэслэн УИХ шийд­вэрлэнэ гэсэн хуулийн заалт байдаг. Үүний дагуу хуу­лийн төслийг Хууль зүйн байнгын хороо дэм­жиж, УИХ-ын чуулган руу оруулсан ч ҮАБЗ-ийн хур­лаар хэлэлцэх хэрэгтэй гээд татаад авчихсан. Энэ болоод өнгөрсөн процессын талаар юу хэлэх вэ?


-АТГ араа шүдгүй, хийх ажилгүй боллоо гээд нөхөртөө хаягдсан хүүхэн шиг ҮАБЗ рүү гүйж очоод, бичиг хүргүүлчихэж байна. Энэ бол утгагүй зүйл. Албан тушаалын хэргийг шалгаж байх үед авлигатай холбогдвол тухайн хэргийг харьяаллын дагуу мэдээж АТГ руу шилжүүлнэ. Энэ уг нь болдог л зүйл шүү дээ, маргаад байх шаардлагагүй. Өөр, өөрийнхөө чиглэлээр үйл ажиллагаа явуулах бүрэн боломжтой. Одоо ҮАБЗ ямар нэг шийдвэр гаргавал, хуулийн төслийг хэлэлцүүлгийн шатанд оруулна гэсэн хүлээлтийн байдалтай болчихлоо. Тиймээс би эсрэг байр суурь илэрхийлж байгаа. Өнөөдөр нийгэм, эдийн засагт хүндрэлтэй олон суудал байна. Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт болоод Тавантолгой зэрэг ҮАБЗ-өөр хэлэлцэгдэх ёстой олон асуудал бий. Гэтэл байгууллагын эрх мэдлийн асуудлыг багасгах юм уу, ихэсгэхэд ҮАБЗ хуралдаж байгаа нь хачирхалтай байна. ҮАБЗ УИХ-д чиглэл өгөхгүй шүү дээ. Зөвлөмж л өгнө. АТГ-ыг араа шүдтэй нь байлга гэдэг зөвлөмжийг бид хүлээгээд суугаад байгаа юм уу. Яагаад УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд энэ асуудлаа хэлэлцээд дэгийнхээ дагуу явж болдоггүй юм. Яагаад АТГ-ын дарга нь сандчиж гүйгээд ҮАБЗ-д бичиг өгөөд байгааг гайхаж байна. Дэгийнхээ дагуу асуудлаа хэлэлцээд явах ёстой. Өнөөдөр Хуульзүйн байнгын хороонд 40 гаруй чухал асуудал хүлээгдэж байна. Хаврын чуулган завсарлахад хоёр долоо хоног хүрэхгүй хугацаа үлдсэн байхад нэг байгууллагатай холбоотой асуудлыг ҮАБЗ хэлэлцэж, гацааж болохгүй. 

-Та яагаад гацаах болсон гэж бодож байна?


-Эрх мэдлээ зузаатгах эсвэл эрх мэдэл нь хумигдаад ирэхээр асуудлыг гацаадаг болов уу. АТГ-т дургүйдээ эсвэл АТГ-ыг алга болгох гэсэндээ хуулийн төслийг дэмжээд байгаа хэрэг биш. Үндсэн чиг үүргээ л хэрэгжүүл гэж байгаа юм. АТГ авлигынхаа хэргийг шалгаад, соён гэгээрүүлэх ажлаа хийгээд явахад тэд ажилгүй болчихгүй шүү дээ. УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах алба байхдаа прокурор, шүүгч нарын хэргийг шийдүүлсэн хэрэг цөөн байдаг байсан бол АТГ-т эрх мэдэл шилжсэнээр олон хүнийг шалгаж байгаа гэж ярьж байна. Нэг талаасаа тийм байж магадгүй. Нөгөө талаасаа АТГ ард түмнийг гэсгээх 15 толгойтой атгаалжийн хар мангас болчихлоо. Албан тушаалтныг онилдог байсан бол одоо жирийн бизнесмэнийг хүртэл овоо хараандаа авдаг болчихлоо гэдгийг ард түмэн мэдэж байгаа. Одоо бүр АТГ Төрийн албаны зөвлөлийн ажлыг хүртэл хийдэг болсон.

-Сайдын томилгоо зэр­гийг ярьж байна уу?


-Зарим сайдын томил­гооны асуудлыг ганцхан минутад шийдэж байна. Ашиг сонирхлын зөрчилгүй эсэхийг нь шууд гаргаад өгдөг. Зармыг нь ажлын 15 хоног гээд хүлээлгээд суулгачихдаг. Нийгэмд, жинхэнэ хуулиа хэрэгжүүлж байна уу, аль нэг нам, хэн нэг улс төрчийн гар хөл болж байгаа юм  биш биз гэсэн хардлага хүртэл бий болсон. АТГ ер нь, Засгийн газраас хараат бусаар үйл ажиллагаа явуулдаг, хууль хэрэгжүүлэх байгууллага шүү дээ. Харин хууль хэрэгжүүлэх эрх нь Засгийн газарт байдаг. Хэрэгжилтийг нь УИХ хянадаг. Тиймээс АТГ-ыг УИХ-ын дэргэдэх бус Засгийн газрын харьяанд өгч, хяналтыг нь УИХ тавьбал зөв голдиролдоо орох байх гэж бодож байна. Тэгвэл АТГ-ын үйл ажиллагаа ч илүү нээлттэй, ил тод болох байх.


Эх сурвалж: www.assa.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (15)

  • наран (103.26.195.44)
    энэ боловсролгүй маэдлэг нимгэн ийм хүмүүсийг одоо сонгохоо болимоор байна намыг биш хүнийг нь л сонгох хэрэгтэй юу яриад байгаагаа өөрөө ч мэдэдгүй байхаа тэгээд бас энэ тэнд ярилцлага өгөх их дуртай юмаа ичдэггүй ю байхдаа
    2015 оны 06 сарын 30 | Хариулах
  • Зочин (202.179.20.84)
    ЭРҮҮЛ, ӨВЧТЭЙ МЭДЭГДЭХГҮЙ ИЙМ БАЛАЙ АВГАЙГААР УЛСАА УДИРДУУЛНА ГЭХЭЭР ЭМГЭНЭЛТЭЙ ЮМ. БОЛОВСРОЛГҮЙ ТЭНЭГДҮҮ БАЙЖ ЯРИХ ҮГҮЙ МӨН ДУРТАЙ ЮМ АА
    2015 оны 06 сарын 30 | Хариулах
  • Зочин (122.201.22.149)
    Энхбаярын хэрхэн доош орсоны жишээ энэ авгай.хөөрхий энхээ ах насны бөгсөнд наранд хирнээ нарсанд юм шиг ядарч явах гэж дээ
    2015 оны 06 сарын 30 | Хариулах
  • elbeg (27.123.214.115)
    Zuv zuv zuv
    2015 оны 06 сарын 30 | Хариулах
  • Зочин (122.201.31.222)
    Manai niigmiin Gamshig
    2015 оны 06 сарын 29 | Хариулах
  • Зочин (112.72.13.113)
    Songuuliin xuuliin tdoorxoi.
    2015 оны 06 сарын 29 | Хариулах
  • unen (103.26.194.52)
    Uls turiig hov jiviin bdlaar zugeer l bie bienee chadaj deer doroo oroh gesen jijig nudeer harj hj boldog ajil bishe hoishdo meregjliin humuusiig turd gargah heregtei
    2015 оны 06 сарын 29 | Хариулах
  • зочин (112.72.13.104)
    авилгад хамгийн ихээр идэгддэг засгийн газрын дарга нартай тэмцэх ёстой АТГ нь засгийн газрынхаа харьяанд байхаар юу болох билээ энэ гишүүн маань зүүдээ яриад байна уу хүслээ яриад ч байгаа юм бол уу
    2015 оны 06 сарын 29 | Хариулах
  • Зочин (202.131.233.187)
    Хол очиж хуцмар...
    2015 оны 06 сарын 29 | Хариулах
  • зочин (124.158.74.185)
    энэ хүүхний намтар түүхийг зөв л уншсан бол ингээд нээх шудрага царайлаад бусдаас шудрага үнэнч байхыг шаардаад даналзаад сууж байх хүн үү. ичиж амьдраач энэ намын гишүүд нэртэй хөгийн новшнууд.
    2015 оны 06 сарын 29 | Хариулах
  • зочин (124.158.91.83)
    шийтгүүлэхгүй дураараа дургиж байя гэж байгаа юм бол нэг мөсөн авилгал бол хэрэг биш гээд хуулиас хасчихаач яршиг
    2015 оны 06 сарын 29 | Хариулах
  • Зочин (202.131.228.126)
    Ene hund bie daasan, haraat bus baidliin talaar yamar ch oilgolt alga daa, huurhii
    2015 оны 06 сарын 29 | Хариулах
    • Зочин
      Зайлуул энэ угаасаа боловсрол мэдлэг нимгэн л дээ . Яаж мэдэх юм. Аргагүй ш дээ хөө. Уг нь ганц худгийн сувилагч байсан юм. Дараа нь сүүлд хуулт сахиулахын их сургууль төгссөн аядсан. Нямдорж гуай хэлснээр пропорционал тогтолцооны сөрөг үзэгдэл. Бас болоогүй ээ Эрүүл мэндийн яамнаас ихээхэн тендер цохиосон гэж байгаа. Амьдрал нь илт дээшлээд байгааг амтай болгон хэлж байгаа шүү
      2015 оны 06 сарын 29
  • Зочин (202.179.20.75)
    Баянсэлэнгэ харин үүнд мэдлэгтэй мэдээлэлтэй хандсан байна. Атг -аар авилгын асуудлыг нь шийдүүлье. Бусад хэрэгт хошуу дүрж дураараа дургихыг нь болиулъяа. Ялангуяа хүнийг барь хориод хэдэн сараар байцаалгүйгээр тамлалаг фашист аргыг нь устгаяа
    2015 оны 06 сарын 29 | Хариулах
  • zochin (122.201.24.239)
    Ene gihkuun unehkeer medleg. muutai umaa . ATG ni ZG n medeld baihk genee Chi ATG n uureg ,gyitsetgej byu ajil uureg, enter ni Altanhkyag Bayab selenge 2 n dyraar bolohkgyi l dee Odoo hkyrdan songuuli bolj ene yu ch medehkgyi umnuudaas salay
    2015 оны 06 сарын 29 | Хариулах
  • Зочин (103.26.193.252)
    Jinxene teneg gar. ATG ZG-iin xaryand baiwal said nariiig shalgaj chadax uu. Oims
    2015 оны 06 сарын 29 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Улсын хэмжээнд мал төллөлт 50.4 хувьтай үргэлжилж байна
    10 цаг 41 мин
  • Санхүүгийн боловсролын “Сургагч-оюутан багш” хөтөлбөр эхэллээ
    11 цаг 21 мин
  • Мөнгөө өсгөж, ногоон ирээдүйд хөрөнгө оруулах шинэ боломж нээгдлээ
    11 цаг 26 мин
  • “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн форум-2026” боллоо
    11 цаг 36 мин
  • ФОТО: "Барилга экспо" олон улсын барилгын үзэсгэлэн нээлтээ хийлээ
    11 цаг 46 мин
  • Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа
    12 цаг 13 мин
  • БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
    12 цаг 40 мин
  • Судлаачид Цэрдийн галвын үед байсан 19 урттай, "чихтэй" махчин наймаалжны чулуужсан хэсгийг олжээ
    13 цаг 18 мин
  • Их Британийн хунтайж Луис найман нас хүрч, уламлалт зургаа даруулжээ
    13 цаг 34 мин
  • Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, хоёулаа сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
    13 цаг 59 мин
  • О.Амгаланбаатар “МАД” уран сайхны киногоор дэлгэцнээ эргэн ирлээ
    14 цаг 2 мин
  • Африкийн хамгийн том нисэх онгоцны буудлыг Этиоп улсад 12.5 тэрбум доллараар барьж байна
    14 цаг 44 мин
  • Хот өнгөрсөн хугацаанд: 17 км гаруй борооны ус зайлуулах шугам угсарлаа
    14 цаг 51 мин
  • Николас Мадурог баривчлахад оролцсон цэрэг уг ажиллагаанаас 400 мянган ам.долларын ашиг олсон хэргээр баривчлагджээ
    16 цаг 21 мин
  • Хот өнгөрсөн хугацаанд: Нийслэлийн хэмжээнд 3933 нэгж талбарт газар чөлөөллөө
    16 цаг 26 мин
  • СТАТИСТИК: Домог болох бөхчүүдийн бага цолтойдоо шөвгөрч, тодордог АВАРГА цолны барилдаан
    16 цаг 33 мин
  • Хот өнгөрсөн хугацаанд: Хот нийтийн аж ахуйн салбарт 300 орчим машин техникээр парк шинэчлэл хийлээ
    17 цаг 14 мин
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Дэлхийн хамгийн том номын сангуудын нэг Конгрессын номын сан байгуулагджээ
    17 цаг 36 мин
  • Кино календарь: Энэ онд нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд
    17 цаг 44 мин
  • УИХ: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    17 цаг 54 мин
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
  • ФОТО: “UB Food Festival-2026” нь Д.Сүхбаатарын талбайд дөрөвдүгээр сарын 17–26-ны хооронд зохион байгуулагдана
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
  • Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, мал арвидна
  • Засгийн газрын хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэж байна
24 баримт
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК