зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.06.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Жаран жарнаар давтагдах үйл явц буюу А. Амар & Н.Алтанхуяг

2015-7-02
0
ЖИРГЭХ

         Огт өөр цаг хугацаа, орон зайд төрсөн хэрнээ туулсан зам, тухайлсан хувь заяа нь хоорондоо усны дусал мэт адилхан байсан жишээ хүмүүний амьдралд тун элбэг. Ялангуяа эмгэнэлтэй гэсэн тодотгол бүхий тоочоод барахын аргагүй олон тохиолдлыг түүхийн хуудсууд хадгалан үлджээ. Гэхдээ энэ бүхнийг тойроод гарахын төлөө хэн хүнгүй чармайж байсан нь мэдээж юм. Даанч заяа тавилан гэгч тэр бүр хэн нэгний санаснаар болдоггүй, гачлантай гэхэд дэндүү гачлантай, тэр ч бүү хэл дэндүү хатуу тоглоом шоглоомоор дүүрэн учраас яалтай билээ.

 

  Ингэхэд аливаа улс гүрний улстөрчид тухайн цаг үеийнхээ ороо бусгаа байдлаас болоод тун эмгэнэлтэй гэмээр адилхан хувь заяа туулсан байх нь элбэг бөгөөд үүнийг Монголын удирдагчид тойроогүй. Харин ч өдийг хүртэл үргэлжилсээр ирсэн байдаг. Эртний хаад ноёдоо байг гэхэд нэн орчин үеийнхээс гэхэд л Ерөнхий сайд П.Гэндэн, А.Амар, Г.Дэмид, Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал, Ж.Батмөнх нарын туулсан зам болоод төгсгөл нь усны дусал шиг адилхан. Гэхдээ мэдээжийн хэрэг өнгө зүс нь тухайн нийгмийнхээ хөгжил, тогтолцооноос үүдээд бага зэрэг өөрчлөгдөлгүй яахав.

 

  Энэ бүгдээс хамаг ардын хар дарсан зүүд хэмээн нэрлэгдэх хүртэлээ монголчуудын зүрхэнд зүү мэт шивсэн 1937 оны хэлмэгдүүлэлтийн гэгдэх жилүүдийг хэзээ ч мартахын аргагүй юм. Энэ нь “баруунтан”, “зүүнтэн”, “хувьсгалын эсэргүү”, “гадаадын тагнуул”, “сэхээтний төөрөгдөл”  гэх мэт нэртэйгээр цаашаа тун олон жил даамжран өвчнөөр бол архаг хуучтай болсон байдаг юм. Бид шүү дээ. Эдгээрийн зарим гэрч нь  Ц.Лоохууз, Сурмаажав, Нямбуу нараас авахуулаад Жаланаажав нарын хүмүүс. Бас Ю.Цэдэнбалын “тойрон хүрээлэгчид” гэсэн нэрийг зүүгсэд орох байх. Ойрынхноос гэхэд Н.Энхбаяр бас хэлмэгдэж байгаа юм биш биз гэх хардлага төрдөг. Тэгвэл түүний дараагийнх нь хэн байх вэ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уу, УИХ-ын дарга З.Энхболд уу, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг үү?

 

  Энэ асуултад одоогоор хэн ч хариу өгөхийн аргагүй цаг үе ирсэн байна. Харин миний хувьд энэ гурваас илүүтэйгээр экс Ерөнхий сайд Н.Алтанхуягбайж магадгүй. Түүний дээгүүр сүүлийн нэг шахам “хар үүл” бөөгнөрч, ямар ч байсан нийгмийн сэтгэл зүйд “муу хүн” гэсэн тодорхойлолт суулгаад авлаа шүү дээ. Нөгөө хүний гэмтэй, гэмгүйг зөвхөн шүүх л тогтооно гэдэг зарчим манайхаас “оргон зайлаад” эдүгээ хаана оршин буйг тааж мэдэх хүнгүй болсон учраас л ийнхүү таамаглаад байгаа хэрэг.

 

  Ингэхэд бид цаг тооллоо жарнаар хуваадаг уламжлалтай. Энэ маань ч бас учиртай биз. Нэг цагт 60 минут байдаг гэх зэргээр ургуулаад бодохоор цаанаа утга учиртай биз гэсэн бодол төрөөд байдаг юм. Мөн нэртэй алдартай судлаачдын хэлсэн бичсэнээс харвал нийгмийн үйл явдал ч жаран жарны дараа давхацсан байдаг бололтой. Тухайлбал, 1937-1955 он хүртэл шахам үргэлжилсэн алдарт хэлмэгдүүлэлт яг 60 жилийн дараа огт өөр өнгөөр, өөр утга агуулгатайгаар өрнөж байна гэх хүмүүс өнөөдөр нэлээд бий болжээ. 

 

  Тэгвэл эдүгээгийн элдэв явдлаас эрхэм Н.Алтанхуягийг тойрон үүсээд байгаа нөхцөл байдлыг харахаар 1941 онд Москва хотноо цаазлагдсан Монголын Ерөнхий сайд Анандын Амарын хувь заяаг өөрийн эрхгүй дурсах шаардлага гарч ирээд байдаг юм. Энд элдэв төсөөтэй юм нэлээд бий шүү. Бас өөр зүйл ч бий.  

 

  Тэр үед  албан тушаалын төлөө алалдаан болж байв. Одоо бол хөрөнгийн төлөөх тулаан гэдэг нь хэнд ч ойлгомжтой зүйл.

 

Тэр үед алах шалтгаан нь “Японы тагнуул”, “Хувьсгалын эсэргүү” гэх мэтийн нэр хаяг. Харин энэ үед төрийн мөнгө идээчин, тээндэр мээндэр будлиантуулагч гэх мэт нөхдүүд.  Тэр үед гэр бүлээр нь шулуухан буудчихдаг байв. Харин одоо гэр бүлээр нь сэхэхийн аргагүй дарамтанд оруулж, шоронд хатаахаар заналхийлнэ. Мөн хамгийн хачирхалтай нь тэр үед ч, энэ үед ч ийм нэр хаягтангууд ингэжээ, тэгжээ гэдэг нь огт батлагдаагүй байдаг.

 

  Монголын ард түмэндээ хамгийн их нэр хүндтэй байсан А.Амар, намдаа олон удаагийн ялалтыг авчирсан С.Зориг, Н.Энхбаяр, Н.Алтанхуяг гуравт адил зүйл бий. А.Амар, оросуудын бууны аман дээр зогсож байхдаа,”Монголын төр зүтгэсэн хүндээ халтай” гэсэн алдартай үгийг хэлжээ. Тэгвэл үүнийг орчин үед яс махаараа мэдэрсэн хүмүүс гэвэл энэ гурав байх. Гурвууланд нь хэлсэн үг бий. С.Зориг л гэхэд, “Нэгдүгээр төр, хоёрдугаарт нам, гуравдугаарт хувийн эрх ашгийг тавина” гэсэн үгээ хэлсэн юм. Тэгвэл Н.Алтанхуяг л гэхэд Ерөнхий сайдлынхаа суудлаас буугаад, “Ажиллах хэцүү. Харин хийж бүтээснийг харлуулахад амархан болчихсон цаг юм даа” гэжээ.

 

  Ингэхэд жарнаар зааглагдах энэ хоёр цаг үед адилхан зүйлийн бас нэг хэлбэр нь хилс хэрэгт холбогдуулахын тулд “галын бэлтгэл” маш сайн хийдэг явдал. Үүнийхээ дагуу Ерөнхий сайд А.Амарыг л гэхэд юуны өмнө нэр төрийг нь сэхэхийн аргагүйгээр гутаах үйл ажиллагаа явуулсан байдаг. Тиймээс түүнийг энэ ертөнцийн бохир заваан бүхэнтэй холбож байв. Эсэргүү, тагнуул, хорлон сүйтгэгч арай л алуурчин гэж дуудаж чадаагүй юм. Ингэж эхлээд нийгмийн сэтгэл зүйг бэлтгэснийхээ дараа ганцхан хурал хийгээд л түүнийг Ерөнхий сайдын суудлаас авч хаян, шууд л Орос руу илгээгээд 1941 оны долдугаар сарын 10-нд буюу Улс хувьсгалын 20 жилийн ойн өмнөх шөнө бууджээ.

 

  Одоо ч бараг адилхан даа. Эхлээд ингэж тэгж идэж уусан, тэгж ингэж луйвардсан тухай баахан шуугиулна. Гэр орон, ах дүү, найз нөхдийг нь оролдоно. Тэгж байгаад албан тушаалыг нь авна. Аваад ханахгүй “алахыг” бодно.

 

  Ерөнхий сайд Н.Алтанхуягийн хувь заяа ч яг ийм. Хэвлэлээр сэхээ самаагүй гөвж байгаад л албан тушаалаас нь буулгасан юмдаг. Ингэснээр олон нийт ч,”Энэ ерөөсөө болохгүй нөхөр байна, бушуухан шоронд хатаагаад өг” гэсэн сэтгэл зүйтэй болчихож байгаа юм. А.Амарын үед ч яг л тийм юм болсон. Хоёрхон өдөр түүнийг хараахад л саяхан А.Амараас өөр сайн хүнгүй байсан монголчууд түүнийг алаад өг хэмээн хашгирч байлаа. Харин одоо хүмүүсийн үзэл бодол өөр, мэдээлэл авах суваг янз бүр учир Н.Алтанхуягийг луйварчин болж харагдуулахын тулд наад зах нь нэг жил зарцуулах шив дээ.

“Би АТГ-ын үйл ажиллагааг эртнээс хатуу шүүмжилж ирсэн. Шалгаж байгаа нэрийдлээр хүмүүсийг улайм  цайм гүтгэн доромжилдог, нэр хүндээр нь ялладаг газар болж байгааг олон хүн хэлдэг. Энэ байгууллагыг улс төр, эрх ашигт үйлчилдэг ийм ёс суртахуунгүй газар болгож болохгүй. Энэ цаг үед хуулийн нэрээр дээрэм тонуул хийж, гүтгэлэг доромжлол, айдас хүйдсийг нийгэмд тараадаг төрийн байгууллагатай байж болохгүй”

  Ерөнхий сайд А.Амар ингэхэд “Лхүмбийн” гэгч хэргийн зохиомол гэдгийг нь зоригтой хэлээд эхнээс нь суллаж эхэлсэндээ ийм хатуу шийтгүүлсэн юм. Тэгвэл Н.Алтанхуяг гэгч нөхөр Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Прокурорын байгууллагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль батлуулах гэж зүтгүүлээд өөр дээрээ гал дуудчих болсон юм. Мөн зөвхөн Ерөнхий сайд А.Амарыг бус түүний найз нөхд болох Сангийн сайд Довчин, Тээврийн сайд Дорж гэх мэтийн олон хүнийг эсэргүү, тагнуулаар нь цоллоод олон жилийн ял өгч байлаа. Одоо тэгвэл Н.Алтанхуягийн ч гэсэн ах дүү, хамаатан садан, найз нөхдийг оролдоод байгаа юм биш үү.

 

  Ингэхэд Ерөнхий сайд  А.Амарыг тагнуул, Японы хорлон сүйтгэгч болгоход До яам онцгой үүрэг гүйцэтгэсэн байдаг. А.Амар ч До яамны талаар дуугүй байсангүй. Зохиомол хэрэг үүсгэж олон мянган сэхээтэн, лам нарыг хэлмэгдүүлэн буудсан тухай нь шуудхан хэлдэг байж л дээ. Тэгвэл Н.Алтанхуяг, “Би АТГ-ын үйл ажиллагааг эртнээс хатуу шүүмжилж ирсэн. Шалгаж байгаа нэрийдлээр хүмүүсийг улайм  цайм гүтгэн доромжилдог, нэр хүндээр нь ялладаг газар болж байгааг олон хүн хэлдэг. Энэ байгууллагыг улс төр, эрх ашигт үйлчилдэг ийм ёс суртахуунгүй газар болгож болохгүй. Энэ цаг үед хуулийн нэрээр дээрэм тонуул хийж, гүтгэлэг доромжлол, айдас хүйдсийг нийгэмд тараадаг төрийн байгууллагатай байж болохгүй” гэж  нэгэн сонинд өгсөн ярилцлагадаа шулуухан хэлжээ. Тиймээс л мань хүнийг АТГ байн байн оролдож, дээр нь хуучин До яам буюу Тагнуулынхан өдгөө хүч нэмээд байгаа юм шиг харагддаг юм.

 

  Жаран жарнаар тоологдох цаг хугацааны явцад өрнөх, өнгө өөр хэдий ч агуулга адилхан үйл явдал арай давтагдах гээд байгаа юм биш биз гэх үүднээс үүнийг тэрлэв. Монголчуудад өдгөө муу хүн гэж байх ёсгүй гэсэн бодол ч бас үүнд нөлөөлсөн гэдгийг хэлэх хэрэгтэй.

 

Д.Гал

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (56)

  • Зочин (103.26.195.43)
    Altanhuyag guai uneheer mundag hun shu. Ardchilsan nam ene hunee tulhej hamgiin tom aldaa gargasan.
    2016 оны 07 сарын 05 | Хариулах
  • Зочин (122.201.24.115)
    Chigchii huruund n ch hurehgui yaj zuirleh chadvaa
    2016 оны 07 сарын 04 | Хариулах
  • СЭТГЭГДЛҮҮД БҮГД ХУДАЛ (192.155.86.114)
    АМАРЫГ ЯМАР САЙН МЭДДЭГ НӨХДҮҮД БАЙНАА БҮГД ТҮҮХЧИД ҮҮ БҮГД ХУВАЛЗНУУД УУ
    2016 оны 07 сарын 03 | Хариулах
    • Хэрлэн
      Дандаа хувалз,аалзнууд байна дөө.
      2016 оны 07 сарын 03
  • Chukham Vnen (203.91.115.44)
    Tag xugatsaa udaxgvi xaruulnaa.Elbegdorj gej Aluurdorj gedeg booronxiilogchoos l salax bsan ym
    2016 оны 07 сарын 02 | Хариулах
  • Eh oronch (103.229.123.68)
    Altanhuyagaasaa iluu nam damjsan MCS, TAVAN TOLGOI, OYU TOLGOI, ERDENETIIG toirson Ts.Elbegdorj, Ch.Saihanbileg, S.Bayartsogt, G.Bathuu, S.Bayar, M.Enhbold, Sv. Batbold terguutei uls tur biznesiin buleglel uls orniig buheld n hyanaltandaa avaad uneniig helsen eh oronchdiig ATG, Tagnuul, tsagdaagaar daramtlan nuhchin darj bna. Hulgaich hulgaichaa baridaggui barij ugdugguim bna gdg.g hangalttai harlaa. Edgeer hulgaich nar tednii gar hul bologsod shudarga shuuhiin umnu shuugdeh udur irnee. Es tegvees burhan tedniig gesgeeh bui za.
    2016 оны 07 сарын 02 | Хариулах
  • ЧУЛУУ (103.10.21.119)
    Н.АЛТАНХУЯГ ГЭЖ ГЭМТ ХҮН ГЭЛБЭЛЗЭНЭ ГЭДЭГ ДЭЭ. БАЙНГА Л ӨӨРИЙГӨӨ БАРЬЖ ӨГӨХ ЮМ ДАА. УДАХГҮЙ ЖИНХЭНЭЭЭРЭЭ БАРИГДАНА ГЭХЭЭС СҮНС НЬ ЗАЙЛЧИХСАН БАЙХ ДАА.УЛС ОРНЫГ ДАМПУУРЛЫН ИРМЭГ ДЭЭР АВААЧСАН ГЭДГИЙГ НЬ Ч.САЙХАНБИЛЭГ ӨӨРӨӨ УИХ-ЫН ИНДЭР ДЭЭРЭЭС МАШ ТОДОРХОЙ ХЭЛСЭН ШҮҮ ДЭЭ. ҮҮНЭЭС ӨӨРӨӨР ЯАЖ ДҮГНЭХ ВЭ ДЭЭ.
    2015 оны 07 сарын 05 | Хариулах
    • Tulga Tuk
      Poaa, chi xol ochij xutsdaa. Chamshig balainuud xiix yumgui, tolgoin ajildaggui bolxoor iim bodoltoi bnashd.Jooxon uuriiguu xugjuulex beltgel xii.Olgoi tolgoitoi, yamaani 3 shig bietei bolchij uuruu.
      2015 оны 07 сарын 05
    • Зочин
      новш
      2015 оны 07 сарын 05
  • Зочин (103.229.121.239)
    Алтанхуягийн засгийн газар үнэхээр их бүтээн байгуулалт хийснийг хэн ч үгүйсгэж чадахгүй дээ. Үнэхээр ард түмний төлөө засаг байсан даа
    2015 оны 07 сарын 04 | Хариулах
    • зочин
      Их ажил хийсэн үгүйсгэж болохгүй ээ санал нэг байна
      2015 оны 07 сарын 04
  • Zochin (202.70.46.206)
    Gal gej chin harin doldoi novshu daa yun zahialgat zohion Bichleg ve. Nerteigeer ni Chingis haantai tsarai ni undur nam ni ijilhen baisan geed soliorooch
    2015 оны 07 сарын 04 | Хариулах
    • Eh oronch
      Chi chn harin jinhene doldoi yu daa. Nam damjsan bulegleliin doldoi nariin neg gdg chn chn chinii haralgan hariultaas haragdaj bna
      2015 оны 07 сарын 04
  • Зочин (124.158.107.20)
    Altanhuyagiin ZG-iin hiisen uil ajillagaanii ur dung unuudur bid uniin usult, mungunii homsdloos shuud harj bolno. Tsaashdiin surug ur dagavar ni buur ch iluu bh bolno. Tuunii bh gazar bol shoron shuu
    2015 оны 07 сарын 03 | Хариулах
    • Tulga Tuk
      Huush t1gee jookhon nom unshaa. Gadaad khudaldaa ediin zasgiin talaar jooxon ch bolov oilgolttoi boloo.
      2015 оны 07 сарын 03
  • ЗОЧИН (49.0.135.106)
    ёстой сайхан өмөөрчээ за яахав Амар сайд хэлмэгдсэн байж болох юм аа харин Алтанхуяг сайд болон тойрон хүрээлэгсэд нь юу л бол
    2015 оны 07 сарын 03 | Хариулах
  • Зочин (208.54.80.225)
    Boliod ogooseidee
    2015 оны 07 сарын 03 | Хариулах
  • иргэн (202.70.42.36)
    Энэ хэлмэгдүүлэлтийг тухайн үеийн МАХН, одоогийн МАН л нарийн зохион байгуулж сурсан, гүйцэтгэж, цааш нь харуулах туршлага энэ нам нэртэй тусгай зохион байгуулалттай МАФИ шүү дээ. Монголд ийм нэг эхээ идэж өсөж үрждэг үр могой бий болсон нь түүхийн хамгийн эмэгнэлтэй хэрэг болоод байна даа. Нөгөө Ардын намынхаа анхны Бодоо, данзан, сүхбаатар нараасаа эхлээд зүтгэж явсан бүгдийг нь толгой дараалан хядсан үр могой чинь зүсээ хувиргасан МАН гэдэг мангас шүү дээ. Энэ нам нэртэй мафийн бүлэглэлийг тарааж үгүй хийхгүй бол Монгол өөдлөхгүй.
    2015 оны 07 сарын 03 | Хариулах
  • Zochin (114.36.234.16)
    Тэмээ, ямаа 2-ыг харьцуулж болно гэж үү? Одоо ч хариуцлага тооцох гэхээр л хэлмэгдүүллээ гэдэг болж дээ. Жинхэнэ хэлмэгдүүлэлт гэж юу байсныг мэдэх ч үгүй байж. Одоо бүр Энхбаяр хэлмэгдсэн болж байна уу. Улсын хөрөнгө мөнгө идчихээд хариуцлага хүлээхгүй байгаа бусад улс төрчидтэй харьцуулахад тийм л юм байх даа.
    2015 оны 07 сарын 03 | Хариулах
    • Зочин
      дэмжиж байна
      2015 оны 07 сарын 03
    • Зочин
      Гоё хэллээ. Энхбаяр гэж нөхөр шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон. Тус нийтлэлд нэр нь илүүдсэн байна.
      2015 оны 07 сарын 03
  • baatar (202.179.20.80)
    Энэ хүний хэрэг бас давхар босох гээд ийм юм бичиж дээ, хэ хэ
    2015 оны 07 сарын 02 | Хариулах
  • эрхэм (103.10.21.119)
    Очиж очиж А.Амар сайдтай энэ хөгийн өчүүхэн луйварчин Н.Алтанхяугийг зүйрлэх гэж дээ. 30-аад оны хэлмэгдүүлэлт, түүнээс хойшх захиргаадалтын үед хүний эрхийг ноцтой зөрчиж байсан. Харин Н.Алтанхуяг мэтийн луйварчдыг сайн шалгаж, улс орныг дампууруулсан хариуцлагыг хатуу тооцох хэрэгтэй.
    2015 оны 07 сарын 02 | Хариулах
    • иргэн
      наад өчүүхэн луйварчин чинь МАН засаг барьсан үеийн 2-3 сонгуулийн хугацаанд хийж чадаагүйг 2-хоон жилд л хийсэн дээ. Мундаг ажилсаг, хөдөлгөөнтэй, хурдтай хүн байна лээ дээ. Алтанхуягийн ажлын үр дүн цаашдаа улам тодорхой болно, өгөөжөө өгнө. МАН-ыг өвөртөө оруулж эрхлүүлээгүй болохоор л та нар хонзогнож байгаа шүү дээ.
      2015 оны 07 сарын 02
  • Borts (43.242.243.13)
    Neg khund Altankhuyagiin 10 sayiin hereg baigaa genlee, ham ni Luumed genlee...
    2015 оны 07 сарын 02 | Хариулах
  • Б.Цэдэн-Иш (103.23.51.2)
    А.Амар сайдтай яаж Н.Алтанхуяг сайдыг зүйрлэж чадаж байна аа. А.Амар сайд бол миний хүндэтгэдэг 20 зууны хамгийн агуу улстөрч юм.
    2015 оны 07 сарын 02 | Хариулах
    • чамд анд аа
      за битгий шаагаарай чи юу мэддэг болоод тэгээд байгаан. чи өөрийгөө чингисийн монгол гээд зүйрлээл явж байгаа биздээ хувалз чинь
      2015 оны 07 сарын 02
  • Зочин (112.72.13.189)
    Araich dee ene xolduug ter aguu xuntei zuirleed baix daa yadag bainaa.
    2015 оны 07 сарын 02 | Хариулах
  • Зочин (103.229.120.205)
    Тvvхийг яаж ингэж гутааж бнаа, сэтгvvлч минь сайн ном сонин уншиж байж нийтлэлээ бичихгvй дээ. Харамсаж бн
    2015 оны 07 сарын 02 | Хариулах
  • Зочин (103.26.193.72)
    Арай ч дэээ балууны чинь Цэдэнбал, Батмөнх, Энхбаяр вэ??????? Жинхэн гөлөгнүүд, УРВАГЧ нарыг яаж АМАР гуайтай харьцуулдаг байна ааа???? Гадны гар хөл болж хар амиа бодсон нүгэлт УРВАГЧИД жам ёсоороо болсон! Бурхны гэсгээл!!
    2015 оны 07 сарын 02 | Хариулах
  • Зочин (103.26.193.72)
    ХУЛГАЙ ХИЙЖ АРД ТҮМНЭЭ ТОНОСОН ЭХ ОРНООСОО УРВСАН ХҮМҮҮСИЙГ АРДЫН ХӨВҮҮН ХАЛХ МОНГОЛЫН ХАРЪШГҮЙ ТЭМЦЭГЧ, МОНГОЛЫН МОХОШГҮЙ ХҮҮ АМАРТАЙ ХАРЪЦУУЛАХ НЪ НҮГЭЛЭЭС, ГЭМТ ХЭРЭГЭЭС ЗУГТАХ БАШИР АРГА!!
    2015 оны 07 сарын 02 | Хариулах
  • Unshigch (27.123.214.108)
    Temeeg yamaatai, tengeriig gazartai haritsuulaad adilhan bna shuu geed bicheed baih yum daa. Yanam be D.Gal minee.
    2015 оны 07 сарын 02 | Хариулах
  • Зочин (112.72.11.113)
    Амар сайд бол жинхэнэ эх оронч монголоо гэсэн сэтгэлтэй хүн алтанхуяг бол хүргэн,зөвлөх нартай хамтарч идэж ууж улс орны эдийн засгийг уналтад оруулсан ямар гавьяа байгуулсан гэж Амар сайдтай жиших вэ дээ Эх орноо худалдсан авилгач луйварчны нэг шүү дээ
    2015 оны 07 сарын 02 | Хариулах
  • Зочин (202.179.29.241)
    Amar guai ulsiin horohgiig bas ah duusteigee niilj idsen geed gordlog,gutgelegt, helmegdeld dahin orloo gej uu! Zuirleh hunee zov olson ni deer baih aa!
    2015 оны 07 сарын 02 | Хариулах
  • зочин (124.158.109.62)
    Амар гуайг Оросууд тэнэг Монгол чуудтай нийлж алсан байдаг,,,энэ харин хэн вэ зангиатай байхыг бодоход ,,,Нямдоржтой цуг байр хөлсөлдөг хүнүү,,ооо
    2015 оны 07 сарын 02 | Хариулах
  • Зочин (203.194.114.146)
    Монголын агуу хүнтэй авилгач алтанхуягыг харьцуулаад байхдаа яахав дээ
    2015 оны 07 сарын 02 | Хариулах
  • ыб (202.179.20.75)
    А.Амарын талаар ямар ч ойлголтгүй зүгээр нэрийг нь дуулснаас цаашгүй хүн бичиж. Анандын Амар биш Агданбуугийн Амар гэдэг юм.
    2015 оны 07 сарын 02 | Хариулах
    • Зочин
      ХУЛГАЙ ХИЙЖ АРД ТҮМНЭЭ ТОНОСОН ЭХ ОРНООСОО УРВСАН ХҮМҮҮСИЙГ АРДЫН ХӨВҮҮН ХАЛХ МОНГОЛЫН ХАРЪШГҮЙ ТЭМЦЭГЧ, МОНГОЛЫН МОХОШГҮЙ ХҮҮ АМАРТАЙ ХАРЪЦУУЛАХ НЪ НҮГЭЛЭЭС, ГЭМТ ХЭРЭГЭЭС ЗУГТАХ БАШИР АРГА!!
      2015 оны 07 сарын 02
  • дада (103.229.122.167)
    Хүмүүсийн сэтгэхүй хэн нэгнийгээ хүлээн зөвшөөрөхөөргүй болсон үед жинхэнэ хэлмэгдүүлэлт гардаг. Энэ үед цаг хугацааны хамаарал байдаггүй юм. Машиндаад л өнгөрнө. сэтгэхүйн хувьд ард түмнээ ийм болгоно гэдэг чинь хэзээд, хэнийг ч , яаж ч мэднэ гэсэн үг. Би л лав энэ өнцгөөс нь харж байна.
    2015 оны 07 сарын 02 | Хариулах
    • Зочин
      Арай ч дэээ балууны чинь Цэдэнбал, Батмөнх, Энхбаяр вэ??????? Жинхэн гөлөгнүүд, УРВАГЧ нарыг яаж АМАР гуайтай харьцуулдаг байна ааа???? Гадны гар хөл болж хар амиа бодсон нүгэлт УРВАГЧИД жам ёсоороо болсон! Бурхны гэсгээл!!
      2015 оны 07 сарын 02
  • дада (103.229.122.167)
    Хүмүүсийн сэтгэхүй хэн нэгнийгээ хүлээн зөвшөөрөхөөргүй болсон үед жинхэнэ хэлмэгдүүлэлт гардаг. Энэ үед цаг хугацааны хамаарал байдаггүй юм. Машиндаад л өнгөрнө. сэтгэхүйн хувьд ард түмнээ ийм болгоно гэдэг чинь хэзээд, хэнийг ч , яаж ч мэднэ гэсэн үг. Би л лав энэ өнцгөөс нь харж байна.
    2015 оны 07 сарын 02 | Хариулах
  • Зочин (150.129.140.157)
    Nomiin san zarna 95705545 , Deer ueiin hovor huuchin nom setguul hevlel romanuud , Songodog zohioluud zarna,
    2015 оны 07 сарын 02 | Хариулах
  • aagii (43.242.240.2)
    Amar said Altanxuyag 2 cnin tenger gazar 2 snig ualgaatai, Amar said cnin Mongoloo or zeelend bariulj elgeer ni xebtuuleegui xun snuu
    2015 оны 07 сарын 02 | Хариулах
    • Зочин
      Amar said cnin Mongoloo... Altanxuyag geh gej bsan bailgui dee kk
      2015 оны 07 сарын 02
  • jaa lam (112.72.13.175)
    Enhbayar bol jinhen hulgaich luiverchin avilgach caralbaaa tiiren uhvel taarna Altanhuyag bol jinhen er hun ene hund baiguulsan gavya bii oilgoh heregtei.!!!!!!
    2015 оны 07 сарын 02 | Хариулах
  • Зочин (180.149.78.28)
    энхбаяраас бусад нь хулгайч нар юм чинь хэлмэгдэнэ гэж юу байхав дээ.
    2015 оны 07 сарын 02 | Хариулах
  • Зочин (5.254.65.24)
    Д._Гал гэж бас нэг . . .
    2015 оны 07 сарын 02 | Хариулах
  • Зочин (203.169.48.142)
    harvaas Altanhuyagin zahialgaar bichij. Ter aguu hyntei uuriiguu adiltgaj yaj zyrhelj bnaa, icheesei
    2015 оны 07 сарын 02 | Хариулах
  • зочин (103.10.23.24)
    МАН-хан ингэж байхгүй юу өөрсдөө 22 жил юу ч хийгээгүй болоод юм хийсэн хүнийг баллах гэж л ингэж байгаа юм. АТГ тэр чигээрээ л МАН-хан байдаг гэсэн шүүдээ
    2015 оны 07 сарын 02 | Хариулах
  • Зочин (202.55.191.76)
    zassssssssss altankhuyag bol zartai luivarchin
    2015 оны 07 сарын 02 | Хариулах
  • Зочин (150.129.140.18)
    Хийсэн зуйлтэй хумуусээ ингэж байгаа хардалт дагуулж Байна Сайхан яриж гадныхантай нийлж монголоо ядууруулж еренд оруулж байгаа хумуус хууль бус гэрээ хийсэн хумуусээ сайн зуйл хийсэн мэт пиар даж байгаа нь ш ударга зуйл биш л дээ
    2015 оны 07 сарын 02 | Хариулах
    • Зочин
      Арай ч дэээ балууны чинь Цэдэнбал, Батмөнх, Энхбаяр вэ??????? Жинхэн гөлөгнүүд, УРВАГЧ нарыг яаж АМАР гуайтай харьцуулдаг байна ааа???? Гадны гар хөл болж хар амиа бодсон нүгэлт УРВАГЧИД жам ёсоороо болсон! Бурхны гэсгээл!!
      2015 оны 07 сарын 02
  • Зочин (202.131.235.211)
    Алтанхуяг өөрөө ингэж бичүүлсэн байхаа тэрнээс биш өөр хэн нэгэн ингэж бичихгүй байх аа , ингэж бичиж байгаа нөхөр нь Чингис, Самурай бондоос мөнгө цохьсон гар л байх даа
    2015 оны 07 сарын 02 | Хариулах
  • Zochin (150.129.141.188)
    Altanhuyag ooroo bichuulsen biz dee. Altanhuyag arai l denduu muu bodlogogui chadvargui uvaigui hamgiin muu eronhii said Bailaa gej zasgiin gariin hereg erhleht ajillaj baisan hunees sonsoj baij bil ee
    2015 оны 07 сарын 02 | Хариулах
  • zochin (112.72.13.32)
    Urubduud uilah yostoi yu.umnu ni MAN iihniig ingej bhad haa bj yu gj duugarsan um be
    2015 оны 07 сарын 02 | Хариулах
  • Зочин (202.131.235.211)
    Алтанхуяг А.Амарын хажууд өчүүнхэн хорхой.
    2015 оны 07 сарын 02 | Хариулах
    • Зочин
      ХУЛГАЙ ХИЙЖ АРД ТҮМНЭЭ ТОНОСОН ЭХ ОРНООСОО УРВСАН ХҮМҮҮСИЙГ АРДЫН ХӨВҮҮН ХАЛХ МОНГОЛЫН ХАРЪШГҮЙ ТЭМЦЭГЧ, МОНГОЛЫН МОХОШГҮЙ ХҮҮ АМАРТАЙ ХАРЪЦУУЛАХ НЪ НҮГЭЛЭЭС, ГЭМТ ХЭРЭГЭЭС ЗУГТАХ БАШИР АРГА!!
      2015 оны 07 сарын 02
  • Зочин (103.26.193.179)
    энэ Алтанхуяг нээрээ хамаг булхай бузар нь илрэх гээд ирхээр янз бүрээр үзэж байна. одоо бүр өөрийгөө Монгол улсад түүхэн гавъяатай хүмүүстэй алилтгачихсан явж байдаг. энэ хүмүүсийн хумсний хирний хэмжээнд ч ажиллаж чадаагүй, хүрэх ч гүй хүн шүү дээ.
    2015 оны 07 сарын 02 | Хариулах
    • Зочин
      ЧИ ЭНЭ ХҮН ШИГ АЖИЛЛАЖ ЧАДАХ БАЙСАН УУ ЗАЛХУУ МИНЬ ТОЛГОЙГОО СЭРГЭЭ Ман намын хар тэнэгээ
      2015 оны 07 сарын 02
    • ухаан муут
      Энэ хүнээр аймшигийн зохиол бичүүлбэл гоё болох байх
      2015 оны 07 сарын 02
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • BLAST.tv Austin Major 2025: Эхний шат өндөрлөлөө
    18 цаг 21 мин
  • ФОТО: Сүхбаатар дүүргийн 60 жилийн ойд зориулсан “Morinkhuur Summer Festival”
    22 цаг 18 мин
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    Өчигдөр 11 цаг 12 мин
  • Спортын шилдэг 5 кино
    Өчигдөр 10 цаг 57 мин
  • Х.Ганхуяг: Татварын багц хуулийн шинэчлэл нь өрхийн орлогыг нэмэгдүүлж, хамгаалж, баталгаажуулахад чиглэж байна
    Өчигдөр 10 цаг 26 мин
  • Баруун дөрвөн замын уулзвараас Гэсэр сүмийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
    Өчигдөр 10 цаг 21 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Өчигдөр 10 цаг 10 мин
  • Амралтын өдрийн жор: Овъёосны кекс
    Өчигдөр 10 цаг 04 мин
  • Улаанбаатарт 26 градус дулаан байна
    Өчигдөр 10 цаг 01 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн-ийг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 17 цаг 51 мин
  • Д.Амарбаясгалан: Цахим гэмт хэрэгтэй тэмцэх хууль тогтоомжийг боловсронгуй болгоход парламент анхааран ажиллана
    Уржигдар 17 цаг 19 мин
  • Баянхошуунд барьж буй 110 айлын ногоон орон сууцны барилга угсралтын явц 97 хувьтай үргэлжилж байна
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Бан Ги Мүн: Тэрбум мод үндэсний хөдөлгөөн нь дэлхийн дулаарлын эсрэг Монгол Улсын оруулж буй бодит хувь нэмэр
    Уржигдар 16 цаг 36 мин
  • С.Нэргүй: Их эвслийн Засгийн газар байгуулах нь Монголчуудын нийтлэг эрх ашигт нийцнэ
    Уржигдар 16 цаг 29 мин
  • Баянхошуунд барьж буй 650 хүний суудалтай спорт цогцолбор ирэх намар ашиглалтад орно
    Уржигдар 15 цаг 32 мин
  • Ирэх лхагва гарагт бурхан багшийн их дүйчин өдөр тохионо
    Уржигдар 14 цаг 53 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн нар дурсгалын мод тарилаа
    Уржигдар 14 цаг 50 мин
  • Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг нэгэн зорилго, нэгдмэл хүсэл тэмүүллээр хамтран зүтгэхийг уриаллаа
    Уржигдар 13 цаг 09 мин
  • Том Круз амь өрссөн үйлдлээрээ Гиннесийн дээд амжилт тогтоожээ
    Уржигдар 11 цаг 46 мин
  • Монголын Муайтай боксын шигшээ баг Азийн аваргад өрсөлдөнө
    Уржигдар 11 цаг 13 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: Үзэл санаа, үнэт зүйл хэзээ ч ялагддаггүй
  • Тайланд улсын Пхукет арлын унаган охин, шинэхэн "Дэлхийн мисс" Сучата Чуангсри гэж хэн бэ?
  • Үхэлтэй нүүр тулж, тахир дутуу болсон хүү Өмнөд Солонгосын ерөнхийлөгч болж байгаа түүх
  • БАРИМТ: Дэлхийн зах зээлд эрчийг авч буй "Лабубу"
  • СТАТИСТИК: Мундгууд л түрүүлдэг Бүх цэргийн баяр наадам айсуй
  • Огцорсон Соёлын сайд ойр тойрныхноо албан тушаал ахиулан томилж байна
  • "Нийслэлийн аварга"-д зодоглох ШИЛДЭГ 27 хүчтэн хэн бэ?
  • Дараагийн Ерөнхий сайд хэн байхыг Ардын нам биш, “АХ” л шийднэ
  • С.Цэнгүүн: Цаашид хэчнээн хүн амь эрсдэхийг нууж чадах юм бэ?
  • Л.Оюун-Эрдэнэд Ерөнхий сайдын "эрх мэдэл" хангалтгүй санагддаг болох нь
  • Л.Мөнхбаясгалан: Ерөнхийлөгч чуулганы хуралдаанд илт нэг талыг барьсан үг хэлж, огцрох болзлоо хангалаа
  • Л.Оюун-Эрдэнэ: Хүү маань нэгэн бүсгүйд хайр сэтгэлтэй болоод, 17 сая төгрөгийн бөгж бэлэглэсэн нь үнэн байна
  • Ш.Цэрэнсамбуу: Л.Оюун-Эрдэнийн ЗГ эх нялхасын асуудалд хамгийн ээлтэй хандаж, их зүйлийг хийсэн
  • Н.Номтойбаяр: Дараагийн Ерөнхий сайд тодрох нь цаг хугацааны асуудал
  • Сангийн сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Д.Батбаяр: Татвар төлөгчдийн мөнгийг хууль бусаар зарцуулсан асуудалд арга хэмжээ авах ёстой
  • Танилц: Нэгдсэн "Завхан даян" дэвжээнд харьяалагдах гурван Улсын гардиар манлайлуулсан 90 бөх
  • Монгол, Туркменистан Улс хамтын ажиллагаагаа хөгжүүлэх тухай хамтарсан мэдэгдэл гаргалаа
  • Дараагийн засагт дайх үг
  • С.Нэргүй: Их эвслийн Засгийн газар байгуулах нь Монголчуудын нийтлэг эрх ашигт нийцнэ
  • СТАТИСТИК: Мундгууд л түрүүлдэг Бүх цэргийн баяр наадам айсуй
  • Дараагийн Ерөнхий сайд хэн байхыг Ардын нам биш, “АХ” л шийднэ
  • Л.Мөнхбаясгалан: Ерөнхийлөгч чуулганы хуралдаанд илт нэг талыг барьсан үг хэлж, огцрох болзлоо хангалаа
  • Л.Оюун-Эрдэнэд Ерөнхий сайдын "эрх мэдэл" хангалтгүй санагддаг болох нь
  • Л.Оюун-Эрдэнэ: Үзэл санаа, үнэт зүйл хэзээ ч ялагддаггүй
  • Ш.Цэрэнсамбуу: Л.Оюун-Эрдэнийн ЗГ эх нялхасын асуудалд хамгийн ээлтэй хандаж, их зүйлийг хийсэн
  • Н.Номтойбаяр: Дараагийн Ерөнхий сайд тодрох нь цаг хугацааны асуудал
  • Л.Оюун-Эрдэнэ: Хүү маань нэгэн бүсгүйд хайр сэтгэлтэй болоод, 17 сая төгрөгийн бөгж бэлэглэсэн нь үнэн байна
  • Огцорсон Соёлын сайд ойр тойрныхноо албан тушаал ахиулан томилж байна
  • С.Цэнгүүн: Цаашид хэчнээн хүн амь эрсдэхийг нууж чадах юм бэ?
  • Тайланд улсын Пхукет арлын унаган охин, шинэхэн "Дэлхийн мисс" Сучата Чуангсри гэж хэн бэ?
  • Д.Батбаяр: Татвар төлөгчдийн мөнгийг хууль бусаар зарцуулсан асуудалд арга хэмжээ авах ёстой
  • С.Нэргүй: Их эвслийн Засгийн газар байгуулах нь Монголчуудын нийтлэг эрх ашигт нийцнэ
  • Монгол, Туркменистан Улс хамтын ажиллагаагаа хөгжүүлэх тухай хамтарсан мэдэгдэл гаргалаа
  • Дараагийн засагт дайх үг
  • Л.Гантөмөр: Шуурган дундуур хамт зүтгэчхээд Ерөнхий сайдыг ийм, тийм гэж ярих нь жудаггүй хэрэг
  • Б.Пүрэвдорж: Та нар нэгэнт улстөржиж байгаа бол бид ч улстөржинө
  • БАРИМТ: Дэлхийн зах зээлд эрчийг авч буй "Лабубу"
  • Сангийн сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • ФОТО: Сүхбаатар дүүргийн 60 жилийн ойд зориулсан “Morinkhuur Summer Festival”
24 баримт
  • Сангийн сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • БАРИМТ: Дэлхийн зах зээлд эрчийг авч буй "Лабубу"
  • Үхэлтэй нүүр тулж, тахир дутуу болсон хүү Өмнөд Солонгосын ерөнхийлөгч болж байгаа түүх
  • Л.Оюун-Эрдэнэ: Үзэл санаа, үнэт зүйл хэзээ ч ялагддаггүй
  • Тайланд улсын Пхукет арлын унаган охин, шинэхэн "Дэлхийн мисс" Сучата Чуангсри гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК