2015 оны 7 дугаар сарын 3-ны Баасан гарагийн 16 цагаас Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хуульчдын танхимд “ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН АГУУЛГА, ҮЗЭЛ БАРИМТЛАЛ, ШИНЭЛЭГ ЗОХИЦУУЛАЛТ”-ын талаар танилцуулга, мэдээлэл хийхээр болжээ.
Мэдээллийг Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн захирал, хуулийн төслийн ажлын хэсгийн гишүүн Д.Энхжаргал, ХЗЯ-ны Эрх зүйн шинэчлэлийн бодлогын газрын процессын хууль тогтоомжийн төсөл боловсруулах асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Саруул нар хийх юм байна.
Сүүлийн үед бага насны хүүхдүүд гэр бүлийн харгис хүчирхийллийн улмаас амиа алдсанаар гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийн төсөлд ихээхэн анхаарал тавьж байгаа юм.
Г.Үжин