2015.7.5, Ням гараг / Билгийн тооллын: 19
Зуны дунд хар морь сар
Тооно одтой, хар морь өдөр
Аргын тооллын: 2015.7.5, Ням гараг
Наран ургах шингэх: 05.08-20.52
Үс засуулбал: Сайн нөхөртэй нөхөрлөнө
Барилдлага: Үхэх
Шүтэн барилдлага: Нэр өнгө
Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан гөрөө хийх, мал адгуус муулах, гарагийг тахих, тангараг тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал \"Сайн нөхөртэй учрах\" хэмээх сайн.