Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Шүүхээс ирүүлсэн тайлбарт С.Баттулгыг хорих өчүүхэн ч үндэслэл алга

2015-7-19
0
ЖИРГЭХ

        Info.mn сайтын эрхлэгч, сэтгүүлч С.Баттулгыг энэ сарын 9-ны өдөр цагдан хорьсон. Түүнийг “Ноёд” группийн ерөнхийлөгч Г.Буяндоржийн хэрэгт холбогдуулан саатуулаад байгаа юм. Чухам ямар шалтгаанаар цагдан хорьсон нь тодорхойгүй байсан ч Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс албан ёсоор тайлбар өглөө.

 

Тайлбарыг хүргэж байна.

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Буяндорж, шүүгдэгч Г.Дамдиндорж, шүүгдэгч С.Баттулга, шүүгдэгч Д.Батжаргал, шүүгдэгч Ч.Ууганбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийг 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдөр шүүгч Б.Зориг хүлээн аваад

2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр шүүх хуралдаан зарласан боловч хойшлов. / Шүүгчийн захирамж ¹802, прокурор Ж.Сандагсүрэн нь Дүүргийн 2 дугаар прокурорын газарт шилжсэн бөгөөд шүүх хуралдаанд оролцох прокурорыг томилж ирүүлээгүй, /

 

2015 оны 05 дугаар сарын 15-ны өдөр шүүх хуралдаан зарласан боловч хойшлов. / Шүүгчийн захирамж ¹ 1128, шүүгдэгч С.Баттулгын өмгөөлөгч Г.Батбаяр “Иргэн Г.Буяндорж. С.Баттулга, Г.Дамдиндорж, Д.Батжаргал, Ч.Ууганбаяр нарт холбогдох эрүүгийн хэрэг тус шүүхэд хянагдаж байгаа бөгөөд Г.Баттулгын хууль ёсны эрх, ашиг сонирхолыг хамгаалан оролцож байна. 2015.05.11-ний өдрийн 11 цагт болох шүүх хуралд эрүүл мэндийн шалтгааны улмаас оролцож чадахгүй байх хүндэтгэн үзэх шалтгаан байгаа тул шүүх хуралдааныг боломжит хугацаагаар хойшлуулж өгнө үү” гэх шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт ирүүлсэн,

 

2015 оны 05 дугаар сарын 20-ны өдөр шүүх хуралдаан зарласан боловч хойшлов. / Шүүгчийн захирамж ¹ 1219, шүүгдэгч Г.Буяндоржийн өмгөөлөгч Ц.Баасандорж “2015 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 9.00 цагт Ц.Баасандорж миний бие Дүүргийн эрүүгийн хэргийн анхан 2 дугаар шүүхэд Б.Вандансанги нарт холбогдох Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4-д заасан гэмт хэрэгт шүүгдэгч Б.Вандансангийн өмгөөлөгчөөр оролцож байгаа бөгөөд Б.Вандансанги нарт холбогдох шүүх хурал өмнө нь 6 удаа хойшилж байсан онц хүнд хэрэг шүүхэд ирснээс хойш 4 орчим сар болж байгаа нөхцөл байдлыг харгалзан үзэж Г.Буяндорж нарт холбогдох хэргийн шүүх хурлыг хойшлуулж өгнө үү" гэх хүсэлтийг Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 2/959 тоот албан бичиг, шүүх хуралдааны зарын хамт ирүүлсэн”, мөн Дүүргийн 1 дүгээр прокурорын газраас шүүх хуралдаан хойшлуулах албан тоот бичиг ирүүлсэн,

 

2015 оны 06 дугаар сарын 03-ны өдөр шүүх хуралдаан зарласан боловч хойшлов. / Шүүгчийн захирамж ¹ 1329, шүүгдэгч С.Баттулгын өмгөөлөгч Г.Батбаяр “Тус шүүхэд иргэн …С.Баттулга нарт холбогдох эрүүгийн хэрэг хянагдаж байгаа. Шүүхээс товлогдсон хурал 2015.6.3-ны өдрийн 09 цагт зарлагдсан байгаа боловч Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд зарлагдсан Монголын өмгөөлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй хуралдаантай давхцаж байх тул хүндэтгэн үзэх шалтгааныг үндэслэн шүүх хурлыг боломжит хугацаагаар хуульд нийцүүлэн хойшлуулж өгнө үү” гэх шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт ирүүлсэн,

 

2015 оны 06 дугаар сарын 15-ны өдөр шүүх хуралдаан зарласан боловч хойшлов. / Шүүгчийн захирамж ¹1413, шүүгдэгч С.Баттулгын өмгөөлөгч Г.Батбаяр "Иргэн С.Баттулгад холбогдох хэргийн шүүх хуралдаанд түүний хууль ёсны эрх ашиг, сонирхолыг өмгөөлөгч Г.Батбаяр миний бие өмгөөлөн оролцож байна. Шүүх хуралдаан 2015.6.15-ны 09.00 цагт эхлэхээр товлогдсон боловч Эрүүгийн байцаан шийгэх хуулийн 234.2 дахь хэсэгт заасныг үндэслэн товлосон цагтаа эхлээгүй нь миний дараагийн товлосон ажлын цагтай давхцаж, мөн хуулийн 241.2, 242.1 дэх хэсэгт заасантай нийцэх нөхцөл байдлыг бий болгож байна. 2015.06.15-ны 14.00 цагт Хууль Зүйн Үндэсний Хүрээлэнд миний бие хуульчийн кредит цагийн бүртгэлийн сургалтанд зайлшгүй оролцох тухайг надад тус газраас мэдэгдэж, хэрэв бүртгүүлээгүй бол хуульчийн эрхийг цуцлах нөхцөл бүрдэж байгааг мэдэгдсэн тул шүүх хуралдааныг боломжит хугацаагаар хойшлуулж өгнө үү" гэх шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт ирүүлсэн,

 

2015 оны 06 дугаар сарын 25-ны өдөр шүүх хуралдаан зарласан боловч хойшлов. / шүүгдэгч Г.Дамдиндоржийн өмгөөлөгч Т.Сайнбаяр, "Монголын хуульчдийн холбооны гишүүн өмгөөлөгч Т.Сайнбаяр би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон шүүгдэгч Г.Дамдиндоржийн хууль ёсны эрх ашиг, сонирхолыг хамгаалахаар эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд өмгөөлөгчөөр оролцож байна. Г.Буяндорж нарт холбогдох шүүх хуралдаан янз бүрийн шалтгаанаар олон удаа хойшилсон бөгөөд шүүх хуралдааныг 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 11.00 цагт товлон хуралдуулахаар болсон. Гэтэл Г.Буяндорж нарт холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны хуралдаан нь өмгөөлөгч миний Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдаанаар Ө.Даваасүрэнгийн нэхэмжлэлтэй "Кашмер холдинг" ХХК-д холбогдох иргэний хэргийн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор хэлэлцэх шүүх хуралдаантай давхцаж байгаа тул шүүх хуралдааныг боломжит хугацаагаар хойшлуулж өгнө үү" гэхшүүгдэгч Д.Батжаргал, Ч.Ууганбаяр нарын өмгөөлөгч Д.Цэрэнханд "Г.Буяндорж нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 11.00 цагт болох юм байна. Уг хуралдаанд өмгөөлөгч миний бие Д.Батжаргал, Ч.Ууганбаяр нарын өмгөөлөгчөөр эрх зүйн туслалцаа үзүүлэн оролцоно. Гэтэл тус өдөр Р.Гэгээнчимэгийн нэхэмжлэлтэй Н.Энхмэнд, Б.Түвшинбаяр нарт холбогдох иргэний хэргийг хяналтын шатаар хянан хэлэлцэх хуралдаан Улсын дээд шүүхийн 7 дахь хурал болон зарлагдсан байна. Тус шүүх хуралдаанд өмгөөлөгч би хариуцагч Н.Энхмэнд, Б.Түвшинбаяр нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцох юм. Иймд шүүх хуралдаан давхцсан нөхцөл байдлын харгалзан үзэж Г.Буяндорж нарт холбогдох эрүүгийн шүүх хуралдааныг боломжит хугацаагаар хойшлуулж өгнө үү" гэх хүсэлтүүд ирүүлсэн.

 

Шүүгч Б.Зориг нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 108 дугаар зарилгаар Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны 10 дугаар шүүхийн шүүгчээр дэвшин ажиллах болсон тул 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн Ерөнхий шүүгчийн 1337 дугаар захиармжаар шүүгч С.Батжаргалд хуваарлсан байна.

 

Мөн 2015 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн шүүх хуралдаанд Шүүгдэгч Д.Батжаргал, Ч.Ууганбаяр нар шүүх хуралдаан дээр гаргасан хүсэлтэндээ: Миний өмгөөлөгч Цэрэнханд өчигдөр аваарт орж биеийн байдал нь муу гэмтлийн эмнэлэгт хэвтэж байгаа, би өмгөөлөгчтэйгээ шүүх хуралдаанд оролцох хүсэлттэй байна тийм учраас шүүх хуралдааныг тодорхой хугацаагаар хойшлуулж өгнө үү гэсэн байна,

 

Хохирогчийн өмгөөлөгч Б.Сарантуяа шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Шүүх хуралдааныг шүүгдэгч нарын өмгөөлөгч нар олон удаа хойшлуулж байна. Шүүгдэгч нар манай үйлчлүүлэгчийн гэрийн гадаа очиж хаалга үүдэн дээр янз бүрийн юм нааж дарамттай байна. Ийм учраас өнөөдрийн шүүх хуралдаан хойшлох тохиолдолд шүүгдэгч нарт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг  өөрчилж, өнөөдрөөс эхлэн  цагдан хорьж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан байна.

 

Шүүгдэгч Г.Буяндорж, Д.Батжаргал, Ч.Ууганбаяр, Г.Дамдиндорж, С.Баттулга нарыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт заасан  “…гэмт хэрэг дахин үйлдэхээс сэрэмжлэх зорилгоор”, 68.2.2 дахь хэсэгт заасан “…шүүхээс оргон зайлж болзошгүй үндэслэлээр” шүүгдэгч нарт урьд авсан бусдын батлан даалтад өгсөн таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 09 цаг 45 минутаас  эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус авч шүүх хуралдааныг 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл өдрийн 13.30 цаг хүртэл хугацаагаар хойшлуулсан шүүгчийн 1601 тоот захирамж гаргасан байна.

 

Энэхүү шүүхийн тайлбарыг үзхэд сэтгүүлч С.Баттулгыг хорих ямар ч үндэслэл байхгүй болохыг бэлээхэн харж болж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Үүнийг #ТА бод! Үлдэх #ҮРС чинь #АГААР амьсгалах уу #АЛТААР амьсгалах уу
DZ мэн Б.Дашзэвэгт есөн жилийн ял оноов
Харумафүжи Д.Бямбадоржид холбогдох хэрэг прокурорт шилжжээ
Дэлхийд шуугиан тариад байгаа нугасан хошуут үлэг гүрвэлийг Монголоос “хулгайлжээ”
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • зочин (103.26.194.135)
    Монголын шүүх гэж Буяндоржийн хэргийг шийдэж чадахгүй хичнээн жил болж байна даа.Хажуугаар нь үнэн юмыг ил болгож гаргаж ирсэн сэтгүүлчийг хоридог.......Энэ бол хугацааг хойшлуулдаг нэг арга
    2015 оны 07 сарын 20 | Хариулах
  • Зочин (150.129.141.155)
    Буяндорж угаасаа луйварчин ш дээ
    2015 оны 07 сарын 20 | Хариулах
  • Зочин (119.40.97.116)
    Үндсэн хууль зөрчсөн байна. Шүүхээр гэм буруутайг эцэслэн тогтоогоогүй байхад Дахин гэмт хэрэг үйлдэхээс сэрэмжлэх зорилгоор гэсэн нь үндэслэлгүй юм.
    2015 оны 07 сарын 20 | Хариулах
  • unwn (45.49.214.15)
    mongoor xuniig gutgej boloxgui ee,, xuulua xundelsen deeree setguulchee,
    2015 оны 07 сарын 20 | Хариулах
  • Зочин (27.123.214.117)
    Hun gutgeh huulitai. Shorond n suulga
    2015 оны 07 сарын 19 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуар Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
    саяхан
  • Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Найз байя” үндэсний нөлөөллийн аян улс орон даяар эхэллээ
    3 мин
  • НИТХ-ын засаглал, эрх зүйн хороо хуралдаж 8 асуудал хэлэлцлээ
    7 мин
  • С.Бямбацогт: Ард түмний хүсэж буй шударга ёсыг тогтооход хууль тогтоох, шүүх эрх мэдлийн хамтын ажиллагаа чухал
    10 мин
  • Баянгол дүүргийн 22-р хороонд Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих ажил үргэлжилж байна
    2 цаг 23 мин
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
    2 цаг 38 мин
  • Виржиниа мужийн дэд захирагч асан Ж.Фэйрфакс эхнэрээ буудаж хөнөөгөөд, өөрийн амийг егүүтгэжээ
    3 цаг 28 мин
  • Монголбанк Бүгд Найрамдах Казахстан Улсын Үндэсний банктай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
    3 цаг 33 мин
  • Х.Нямбаатар: Миний бие Улаанбаатарчуудад амалсан түгжрэл бууруулах зорилгоосоо нэг ч алхам ухрахгүй ээ
    3 цаг 37 мин
  • Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо
    3 цаг 48 мин
  • Мексикт жуулчдын эсрэг гарсан халдлага ДАШТ-ийг зорих хөлбөмбөгийн хорхойтнуудын айдсыг төрүүлэв
    4 цаг 7 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Казахстаны парламентын дарга бараалхлаа
    4 цаг 9 мин
  • АНУ-Ираны хэлэлцээр ямар ч нэг шийд олох хүртэл гал зогсоох хугацааг сунгав
    4 цаг 30 мин
  • Туул голын экосистемийг хамгаалах “Туул голоо аваръя” цогц хөдөлгөөнийг өрнүүлнэ
    4 цаг 33 мин
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
    4 цаг 42 мин
  • ӨНӨӨДӨР: “Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийн талаар мэдээлэл өгнө
    4 цаг 53 мин
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
    5 цаг 7 мин
  • Засгийн газрын хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэж байна
    5 цаг 10 мин
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна
    5 цаг 19 мин
  • Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, мал арвидна
    5 цаг 24 мин
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
  • Ах дүү Райт нарын "боломжгүйг болгосон" гайхамшигт түүх
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • С.Баярцогт: Ирэх хоёр сонгуульд дараалсан ялалт байгуулахын тулд ажиллана
  • ФОТО: “UB Food Festival-2026” нь Д.Сүхбаатарын талбайд дөрөвдүгээр сарын 17–26-ны хооронд зохион байгуулагдана
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • С.Баярцогт: Ирэх хоёр сонгуульд дараалсан ялалт байгуулахын тулд ажиллана
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • УИХ: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэнэ
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
24 баримт
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК