2015 оны 08 дугаар сарын 08, 09-ний өдрүүдийн “Бямба”, “Ням” гарагуудад буюу Нийслэлийн “Даншиг” наадмын үеэр нийслэлийн хэмжээнд 550 дуудлага, мэдээлэл хүлээн авснаас осол хэргийн шинжтэй 392 дуудлага хүлээн авч, хүн гэмтсэн 19 осол гарч, ослын улмаас 29 хүн гэмтсэн байна. Эд материалын хохиролтой зам тээврийн осол 23 гарчээ. Хөдөө орон нутагт ослоор 2 хүн нас барсан байна. Тухайлбал, 2015.08.08-ны 12.30 цагийн орчимд Дорноговь аймгийн Эрдэнэ сум Сайншандаас хойш 54км /засмал замд/ Toyota Prius автомашины жолооч “Т” нь онхолдож, жолооч “Т” /35н, эм/ нас баржээ. Мөн 2015.08.08-ны 09.50 цагт Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Асгат багийн нутаг Жаргалант гэх газар /шороон зам/ улсын дугааргүй Тундра Мустанг мотоциклын жолооч “Б” нь улсын дугааргүй Мустанг маркын “Ч” жолоочтой мотоциклтой мөргөлдөж, жолооч “Ч” /34н, эр/ нас барсан хэргийг шалгаж байна.
Д.Дуулим
Сэтгэгдэл (1)