Дөрвөн настай охиныг зодож хөнөөсөн хэрэгт буруутгагдаад буй талийгаач охины хойд эх Г.Маралмаа, хэргийг нуун дарагдуулсан хэмээн буруутгагдсан талийгаач охины төрсөн эцэг Т.Цогт нарыг шүүх хурал өнгөрсөн удаад ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид болсон. Улмаар шүүх бүрэлдэхүүн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шийдвэр гаргасан. Тэгвэл тэдний хэрэг нэмэлт мөрдөн байцаалтад буцаснаас хойш даруй сар гаруйн хугацаа өнгөрлөө. Тиймээс шүүх хуралдааны тов гарсан үгүйг Эрүүгийн анхан шатны шүүхээс тодруулахад "Одоогоор хэргийн материал ирээгүй байна" гэв. Тиймээс Т.Цогт, Г.Маралмаа нарын шүүх хурлын тов хараахан гараагүй байгаа гэсэн үг юм.
Г.Маралмааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12, 91.2.15-т зааснаар, Т.Цогтыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 107 дугаар зүйлийн 107.3, 118 дугаар зүйлийн 118.1, 246 дугаар зүйлийн 246.1-т зааснаар буруутгаж байгаа юм.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)