Энэ амралтын өдрүүдэд найман хүн усанд осолдож амиа алдсан харамсалтай мэдээлэл байна. Тодруулбал, Архангай аймгийн Тариат сумын нутаг "Тэрхийн цагаан" нуурт завиар хантаазгүй аялж явсан гурван хүн амиа алджээ. "Цагаан нуур" жуулчны баазад амарч байсан гэр бүлийн долоон хүн завь түрээсэлсэн байдаг. Гэтэл уг жуулчны баазад дөрвөн хүнд л хүрэх аврах хантааз байжээ. Улмаар завь хөмөрч аврах хантаазгүй явсан 21-45 насны гурван эрэгтэй амиа алдсан аж.
Мөн өнгөрсөн баасан гарагт "Ундрах рек" компанийн бохирын худагт 25 настай залуу унаж амиа алдсан харамсалтай осол гарсан юм.
Д.Дуулим