Монгол банхар хил манахаар болжээ. Урьд овчарз үүлдрийн ноход голчлон хийлийн манаанд гардаг байсан бол энэ жилээс эхлэн банхар үүлдрийн нохойгоор хийлээ мануулах нь.
Манай улсын Хил хамгаалах байгууллагын урилгаар ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын албаны Вязьма хот дахь Хилийн нохойн сургалтын төвийн ахлах багш, хошууч Карташев Л.И, Нохой сургалтын төвийн давтан бэлтгэх дамжааны сургагч багш, ахлах ахлагч Прошутинский Р.В нар гурван сарын хугацаатай сургалт зохион байгуулжээ. Тэд 26 хилчин болон тэдний хариуцсан нохдыг тус сургалтад хамруулсан байна.
Энэ удаагийн сургалт Орос багш нараар удирдуулснаараа онцлог төдийгүй албаны нохой сургалтад анх удаа хоёр монгол банхарыг харуул, хамгаалалтын албанд сургасан байна. Монгол банхар бусад үүлдрийн нохойноос ур чадвараар дутахгүй гэдгийг харуулсан төдийгүй амжилттай сурсан учир медалиар хүртэл шагнуулаад амжсан гэнэ.