Малчид, тариаланч, ард иргэдийн анхааралд:
Өнөөдөр говь талын нутгаар аагим халуун үргэлжлэхийг анхааруулж байна.
2015 оны 08 дугаар сарын 11-ний 09 цагаас 21 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, баруун болон төвийн нутгийн зарим газраар секундэд түр зуур 16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 21-26 градус, Говийн бүс нутгаар 30-35 градус, бусад нутгаар 27-32 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. 30-32 градус дулаан байна.
Өглөө 06 цагт Улаанбаатарт: 17 градус дулаан, харьцангуй чийг 71 хувь, агаарын даралт 868 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.