Баянгол дүүргийн цагдаагийн хошууч орон сууцны хороолол дунд засмал зам тавих ажлыг хойш нь чангааж, газар чөлөөлж өгөхөөс татгалзсан талаарх мэдээлэл өчигдөр өглөө нийгмийн сүлжээгээр тарав. Энэ мэдээллийг Авто тээврийн үндэсний төвийн тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Ж.Энхбат твиттер хуудастаа жиргэж, олон нийт ч ихэд дургүйцэж буйгаа илэрхийлж байсан төдийгүй бодит мэдээлэл эсэхийг лавлаж байсан юм.
Тэгвэл энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад "Тус газрын эзэн Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд шинжээчээр ажиллаж байгаад гурван жилийн өмнө тэтгэвэртээ гарсан Э гэж хүн" гэв. Харин олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр цагдаагийн байгууллагын ажилчин гэж ташаа мэдээлэл яваад байгааг онцоллоо.
Д.Дуулим
Сэтгэгдэл (4)