Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хонгор багийн “Ар могой-Улаан мод” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 60 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг энэ сарын 09-ний өдрийн 15:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 30 иргэн, 5 автомашин, 4 мотоцикль, нийт 42 хүн, 10 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж энэ сарын 10-ны өдрийн 11:00 цагт цурамд оруулж, аймгийн Онцгой байдлын газрын 3 албан хаагч, орон нутгийн 30 иргэн, 5 автомашин, нийт 33 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр;
Увс аймгийн Өндөрхангай сумын Цалуу багийн “Нуурын овгор” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 50 км/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.08.08-ны өдрийн 00:35 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 38 иргэн, 4 автомашин, нийт 50 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.08.11-нйи өдрийн 17:.50 цагт тус тус цурамд оруулсан байна.
Д.Ундрах /24tsag.mn/