Цагдаагийн газраас нийслэлийн Соёл урлагийн газар, Мэргэжлийн хяналтын газартай хамтран “Соёл урлагийн төлбөрт үйлчилгээний журам”- ын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд автомат тоглоомын үйлчилгээ эрхэлж буй 13 аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн үйл ажиллагаанд шалгалт хийлээ.
Шалгалтаар зохих зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан есөн аж ахуйн нэгжбайгууллага, иргэний автомат тоглоомын газрын үйл ажиллагааг түр зогсоож, хоёр аж ахуйн нэгж байгууллага, таван иргэнд нийт дөрвөн сая 798 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ авчээ.
Энэ оны эхний хагас жилийн байдлаар интернэт кафе 43, цахимтоглоом 255 нийт 298 газрыг шалгаж, журмын шаардлага хангаагүй, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан 52 иргэн, нэг аж ахуйн нэгжийг нэг сая 70 мянган төгрөгөөр торгосон байна. Мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтран 44 газрын үйл ажиллагааг зогсоож, “Цахим тоглоомын газрын үйл ажиллагааг зохицуулах журам”-ын шаардлага хангаагүй 19 газарт зөрчил дутагдлыг арилгуулах талаар албан мэдэгдэл хүлээлгэн өгчээ.