Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Сургуульдаа явах ”зам”-аа өөрчилье

2015-8-14
0
ЖИРГЭХ

        Жил жилийн намрын хамгийн том дурсамжуудын нэг болдог 9 сарын нэгэн дөхөж, оюутан, сурагчид хичээлийн шинэ жилийн бэлтгэлээ хангаж эхэллээ. Нэгдүгээр ангид элсэгч зургаан настнуудаас эхлээд сурагч, оюутнууд бүгдээрээ хичээлийн хэрэгслээ бэлдэхэд тодорхой хэмжээний цаг зав, хөрөнгө мөнгө гаргадаг.  Хэвэндээ нэг л янзаараа гээд аманд орсон дуу эхэлдэг шиг намар намарт л эцэг эхчүүд дүрэмт хувцас, хичээлийн хэрэгслийн үнэ өссөн талаар, нэг хүүхдээ сургуульд нь явуулахад хэр их мөнгө орж буй тухай, цаашлаад 3-4 хүүхэдтэй айл бол их хямралд өртөж буй талаар гомдоллодог.

 

Тэгвэл сургуульдаа явах энэ дүр зургийг өөрчлөхийг танд санал болгож байна. Эдийн засаг хямарч, байгаль орчин доройтож буй энэ үед мөнгөө хэмнэж, байгаль орчиндоо ч тус хүргэх нэгэн гэрэл харагдана. Энэ бол оюутан, сурагчид хичээлийн шинэ жилийг ХЭМНЭЛТТЭЙ өөрөөр хэлбэл ХОГНЫ МЕНЕЖМЕНТТЭЙ эхлүүлэх явдал юм. Ялангуяа ахлах ангийн сурагчид, оюутнууд энэ жилийн намрыг УХААЛАГААР эхлүүлбэл ямар вэ?

 

Ирэх жил хичээл номоо үзэхэд туслах ШИНЭ бүхнийг байгалийн шинэ нөөцөөр хийж буйг мартаж болохгүй. Олон сая суралцагчдын хэрэгцээг хангах гэж байгаль дэлхийгээс асар их хэмжээний мод таслаж, ус, эрчим хүч үрж, төдий хэрээр хог гарч байгаль дэлхийг хохироож байдаг.

 

Нэг суралцагч хичээлийн шинэ жилдээ бэлдэхэд дунджаар 160000-270000₮ мянган төгрөг зарцуулдаг аж. Үүнийг задалбал ийм хуваарьлалт хийгдэнэ.

Дүрэмт хувцас 60,000-100,000₮

Биеийн тамрын хувцас 30000-60000₮

Цүнх 30000-50000₮

Хичээлийн хэрэгсэл 40,000-60,000 ₮

Дээрх тооцоололд гар утас, компьютер зэрэг хэрэглээ оруулаагүй болно. Харин оюутнуудын хувьд сургалтын төлбөр байрны мөнгийг нэмэгдээд энэ тоо асар их гарна.

 

Өнгөрсөн жил Монгол Улсын хэмжээнд 101 их, дээд сургууль, коллежид 178.3 мянган оюутан, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн 76 төвд 42.8 мянган суралцагч, ЕБС-д 505.8 мянган сурагч суралцсан хэмээн БСШУЯ-ны 2014-2015 оны тайланд тэмдэглэжээ. Оюутнуудыг сурагчдын тоонд оруулаад багаар бодоход нийт 726900 суралцагч болж байна. Тэгэхээр өнгөрсөн жил суралцагчид 116-196 тэрбум төгрөг үрсэн аж. Харин бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн 2015 онд энэ тоо улам өсөх нь лавтай.

 

Тэгвэл булан тойроод намар хүлээж байгаа энэ үед хогийг багасгаж, мөнгөө хэмнэх олон арга бий.

 

1. Дахин хэрэглэ

 

Хичээлийн шинэ жил нь юуг дахин хэрэглэж болох вэ гэдгийг тодорхойлоход хамгийн тохиромжтой үе юм. Дуусаагүй бал, дэвтрээ үргэлжлүүлэх, хавтсаа арчаад хэрэглэх, хуучин цүнхээ засах, хуучин хувцсаа шинэтэй хослуулах гээд олон сонголт бий.

 

2. Ухаалаг худалдан авалт хий

 

Хүүхдүүддээ эсвэл өөртөө худалдан авах зүйлсийн жагсаалтыг маш нямбай гаргана. Тэдгээрээс дахин хэрэглэж болох зүйл байгаа бол хасна. Энэ нь таны шамбааралдсан хүмүүсийн дунд стресстэх хугацаа болон мөнгийг хэмнэх нь ойлгомжтой. Ухаалаг сонголт хийх тухай өөр нэгэн зөвлөгөө бол сэтгэлийн хөөрөлд автахгүй байх. Танд юу хэрэгтэй байна зөвхөн түүнийгээ л ав. Түүнчлэн эцэг эхчүүдийн 81 хувь нь сургуулийн анхны өдөр бүх зүйлийг нь бэлдэхийг илүүд үздэг гэсэн судалгааг “Монголын хүүхэд, өсвөр үеийнхний хөгжлийн төв”-ийн хамт олон гаргажээ. Харин та бүхнийг нэг өдөр биш аажимдаа хэрэгтэй болсон үед нь худалдан авбал мөн л ухаалаг сонголт болно.

 

3. Дахин боловсруул

 

Энэ удаад хогийн савны тухай бодлыг түр орхих хэрэгтэй. Гэхдээ энэ нь хогоо зориулалтын саванд хийхгүй байхыг уриалж байгаа хэрэг биш. Харин дахин боловсруулсан, байгальд ээлтэй бүтээгдэхүүнийг худалдан авахыг санал болгож байгаа юм. Дахин боловсруулах гэдэг нь цаас, хуванцараас хязгаарлагдахгүй. Та өөрөө цахилгаан хэрэгслээ ч “дахин боловсруулж” чадна.

 

4. Жилийн төлөвлөгөө гарга

 

Эхэлсэн газартаа бүү зогс. Экологид ээлтэй шийдвэрээ зуршил болгохыг хичээх хэрэгтэй. Тодруулбал, жилийн аль улиралд ямар хувцас худалдан авахаа, хэр удаан хэрэглэхээ, өдрийн хоол худалдан авахын оронд гэртээ хийгээд зөөвөрлөх тухай зэрэг олон төлөвлөгөө гаргаж болно. Мөн сургуульдаа явахдаа нийтийн тээврээр зорчих, дугуй унах, алхах зэрэг сонголтыг хийх боломжтой.

 

Эцэг эх, оюутан, сурагчиддаа сургуульдаа явах “зам”-аа өөрчлөхийг уриалж байна. Байгальд ээлтэй, эдийн засагт хэмнэлттэй сонголт хийцгээе.

Д.Идэр

www.24tsag.mn

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
”Мэргэжлийн” ЗГ-ын баталсан ”Алт-2” хөтөлбөр ард түмний амьдралд гай тарьж эхэллээ
Хорвоод мэндлээд 22 хонож байсан хүүгийн алтан амь гишүүний сэнтийнээс хямдхан гэж үү
“Голомт фаннэйшнил групп” ХХК-ийн ноёрхлын байранд Хотын захиргаа толгой хорогдох нь
Хэвтэрт буй төрийн онош
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • зочин (112.72.13.56)
    УБ хот сургуулийн жилд ямар бэлтгэл хийж юуг сайжруулсан бол Ялангуяа бага насны хүүхдүүдийн зорчих зам гарцыг эрс сайжруулсан болов уу яасан бол эсвэл хотын захиргаа дүүрэг хороо гээд дарган нар хийх байтугай бодох ч үгүй л байгаа юу Монголчуудаа гэж
    2015 оны 08 сарын 14 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • МҮБХ-ноос маргааш эх нялхасын эмнэлэгт 75 сая төгрөг хандивлана
    7 цаг 39 мин
  • Хөлбөмбөгчдөөс бизнесмэнүүд: Пеле, Роналдо болон бусад домгууд зодог тайлсныхаа дараа хэрхэн мөнгө олсон бэ? 
    7 цаг 42 мин
  • М.Мөнхгэрэл: Би + Чи = Бид болдог. Тиймээс “Бид”-ээ зөв бүтээхийн тулд эхлээд өөрийгөө сайтар таньж мэдэх нь чухал
    12 цаг 58 мин
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
    16 цаг 24 мин
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь гуравдугаар байр эзлэх бол?
    16 цаг 33 мин
  • "UB food festival” олон улсын хоолны өдөрлөгт 30 аж ахуйн нэгж 18 үндэстний хоол, зуушаар үйлчилж байна
    16 цаг 45 мин
  • ФОТО: “UB Food Festival-2026” нь Д.Сүхбаатарын талбайд дөрөвдүгээр сарын 17–26-ны хооронд зохион байгуулагдана
    20 цаг 46 мин
  • Наполи vs Лацио: Сери А-ийн 33-р тойргийн гол тоглолт
    21 цаг 1 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    21 цаг 14 мин
  • Түүхэн өв соёлоо сэргээн таниулах үзэсгэлэнгийн  түр байгууламж баригдана
    21 цаг 21 мин
  • Премьер лигийн 33-р тойргийн онцлох тоглолтууд: Аваргын өрсөлдөөн, Мерсисайд дерби, Аваргуудын лигийн төлөө тулаан
    21 цаг 23 мин
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
    21 цаг 29 мин
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
    Уржигдар 20 цаг 10 мин
  • 2026 оны NBA Плэйоффын тойм: Аваргын төлөөх 4 гол өрсөлдөгч
    Уржигдар 20 цаг 08 мин
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
    Уржигдар 18 цаг 34 мин
  • МУГТ Л.Энхрийлэн Азийн аварга боллоо
    Уржигдар 18 цаг 27 мин
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
    Уржигдар 17 цаг 16 мин
  • П.Батбаатарыг Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын даргаар томиллоо
    Уржигдар 16 цаг 01 мин
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
    Уржигдар 15 цаг 48 мин
  • Эрчим хүчний салбар дахь хувийн хэвшлийн оролцоо ба төрийн дэмжлэг хэлэлцүүлэг боллоо
    Уржигдар 15 цаг 47 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • О.Цогтгэрэл өөрийн цэргүүдээр Үндэсний Бодлогын Хороог бүрдүүлэв
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • А.Ундраа: Парламентын дархлааг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дэмжихгүй
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Улсын хэмжээнд 4,2 сая мал төллөж, бойжилт 98.9 хувьтай байна
  • Грекийн цагдаа нар цагаачдыг хөөн гаргах ажиллагаандаа цагаачдыг ашиглаж байна
  • Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • А.Ундраа: Парламентын дархлааг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дэмжихгүй
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Улсын хэмжээнд 4,2 сая мал төллөж, бойжилт 98.9 хувьтай байна
  • Грекийн цагдаа нар цагаачдыг хөөн гаргах ажиллагаандаа цагаачдыг ашиглаж байна
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК