Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хотын соёл буюу иргэдийн халаас руу хуруу дүрэх ”Уран мэх” нийтийн тээвэрт хэрэгжиж байна

2015-8-21
0
ЖИРГЭХ

Нийтийн тээврийн шинэчлэлийг иргэд санаачилж, эхлүүлээгүй. Гэтэл албаны хүмүүсийн бүтэн хоёр жил гаруйн хугацаанд бодож, боловсруулж хийсэн нийтийн тээврийн “хуудуутай” шинэлчлэл, /бодлого/-ын хариуцлагыг иргэд хүлээж, амьдралд үүрч байна.

 

 

Уг нь аливаа буруу үйлдлийн хариуцлагыг тухайн хэрэг хийсэн этгээд хүлээх учиртай. Хуулиндаа ч ингэж заадаг.

 

Гэтэл нийтийн тээврийн шинэчлэх ажлын алдаатай бодлогын хариуцлагыг иргэд үүрч байгаа нь үнэхээр харамсалтай.

 

Ер нь “Нохойд барьдаг мод” гэгчээр сүүлийн жилүүдэд төр засаг, эрх мэдэлтэнгүүд ямар нэгэн шинэ содон зүйл санаачилж, түүнийгээ бүрэн боловсруулж, нягтлаагүй атлаа амьдралд хэрэгжүүлэхээр туршиж, эцэст нь тэдний алдаатай бодлогын хариуцлага ард түмний нуруун дээр ирж байгааг өнөөдрийн нийтийн тээврийн шинэчлэл гэх сүржин нэртэй ажил бэлхэнээ илтгэж байна.

 

Цахим картын борлуулах цэг ховор, цэнэглэлт хийх газрууд хангалттай бус байгаад иргэд гомдоллож байна.

 

Бараг сарын өмнө буюу өнгөрсөн сарын 24-ны өдөр нийтийн тээврийн шинэчлэл эхэлж, цахим картыг нэвтүүлэх ажил өрнөж эхэлсэн. Гэтэл энэ нь эхнээсээ зохион байгуулалт муутай байсан тул өнөөг хүртэл хэрэгжилт нь тийм ч хангалттай биш байгаа. Зарим иргэд ч цахим картын үйлчилгээг бүрэн ойлгоогүй байгаа гэхэд нэг их хилсдэхгүй.

 

Мэдээж шинэээр нэвтрүүлж байгаа ажил болохоор амьдралд биелэлээ олох нь төдийлөн сайн байхгүй нь ойлгомжтой. Гэхдээ л эхнээсээ зохион байгуулалт сайтай хийж, хэрэгжүүлсэн бол үр дүнд ч хурдан гарах байсан гэдгийг иргэд хэлж байгаа.

 

Ийнхүү өгүүлэхийн учир өнөөдөр цахим карт худалдаалах цэгүүд тийм ч хангалттай биш байгаа юм. Мөн карт цэнэглэх газрууд иргэдэд бүрэн хүрч үйлчилж чадахгүй байгаа нь энэ ажил хэрэгжихэд саат учруулж байгаа нь нууц биш. Карт цэнэглэх газрууд цагийн хуваарийн дагуу ажиллахгүй, эсвэл цэнэглэх мөнгөн нь дууссан гэх шалтаг шалтгаан тоочдог гэдгийг ч нийтийн тээврээр үйлчлүүлдэг иргэд хэлж байна. 

 

Албаны хүмүүсийн мэдээлж буйгаар  карт борлуулах 280 цэг нээсэн. Цаашид 500 болгон өсгөнө хэмээж байгаа. Сая гаруй хүн амтай, тэдгээрийн дийлэнх нь нийтийн тээврээр зорчидог нийслэлд карт борлуулах 300 орчим цэг байгаа нь үнэхээр хангалтгүй юм.

 

Карт цэнэглэх бүрт 50-200 төгрөгийг иргэдийн халааснаас хумсалж байна

 

Нийтийн тээвэрт картын системийг шинээр нэвтрүүлж буй Смарт карт компани "U money" гэх картыг 3600 төгрөгөөр худалдаалж байгаа. Харин тус картыг 500-90 мянган төгрөгөөр цэнэглэх боломжтой бөгөөд картын үлдэгдэл 500 мянган төгрөг байх боломжтой байхаар зохион байгуулсан.

 

Харин карт цэнэглэх бүрт 50-200 төгрөгийн хураамж авч байгаад мөн л иргэд бухимдалтай хандаж байна.

 

Учир нь "U money" картыг 500-10 мянган төгрөгөөр цэнэглэхэд 50 төгрөг, 10.000-55.000 төгрөгөөр цэнэглэхэд 100 төгрөг, 55 мянгаас 90 мянган төгрөгөөр цэнэглэхэд 200 төгрөгийн хураамжийг карт цэнэглэлтийн шимтгэл хэмээн авч байгаа нь мөн л нийтийн тээврийн шинэчлэл хуудуутай, бусармаг явагдаж байгааг илтгэх мэт.   

 

Нэлээд хэдэн жилийн өмнө арилжааны банкууд иргэдийг гүйлгээ хийснийх нь төлөө баримтын мөнгө хэмээн 100-200 төгрөгийн шимтгэл авдаг байсныг албаны хүмүүс буруутган энэхүү үйлдлийг таслан зогсоож байсан. Гэтэл өнөөдөр нийтийн тээврийн шинэчлэлийн хүрээнд иргэдээс карт цэнэглэлтийн шимтгэл авч байгаа нь бас л ойлгомжгүй байгаа юм.

 

Өнөөдөр ард түмний амьдрал хүндхэн байгаа нь нууц биш. Ажил, сургуульдаа явах унааны мөнгөө арай ядан олж байгаа хүмүүс маш олон. Тэдгээр хүмүүс цахим картаа нэг мөсөн буюу 55-90 мянган төгрөгөөр цэнэглээд байхгүй нь ойлгомжтой. Гэтэл нийтийн тээврээр зорчих картаа цэнэглэх бүрт нь 50, 100 төгрөгөөр “сааж” байгаа нь иргэдийн халаасыг хоослох шинэчлэл болсон хэмээхэд өөрийн эрхгүй хүргэв.     

 

Сэлгэн суулт үнэгүй хэмээн иргэдийн "Чихэн дээр цэцэг ургуулав"

 

Нийтийн тээврийн шинэчлэлийн хүрээнд автобусны чиглэлд өөрчлөлт оруулж, богино эргэлттэй болгоод хэд хонож байна. Гэтэл энэ нь мөн л иргэдийн бухимдлыг хүргэж, халаасыг хоослох ажил болж хувирав.

 

Автобуснууд богино эргэлттэй болж, иргэдэд түргэн шуурхай үйлчилнэ, сэлгэн суулт нь 30 минутын дотор үнэ төлбөргүй, түүнээс хойш хөнгөлттэй гэх мэтийн “чихэн дээр цэцэг ургуулсан” сайхан зүйлийг анх албаны хүмүүс мэдээлж байсан. Гэтэл хачир дээр юун үнэгүй, юун хөнгөлөлт болж, иргэдийн бухимдлыг төрүүлж, хэтэвчийг нимгэлсээр байна. Нэг унаагаар хүрэх газраа хүрч, ажил төрлөө амжуулдаг байсан иргэд өнөөдөр 2-3 автобус дамжиж, 1000-1500 төгрөг зарцуулж байгаа нь туйлын үнэн. Гэтэл иргэдийн энэхүү зовлонг автобусанд сууж үзээгүй эрхэмүүд төдийлөн сайн ойлгохгүй байгаа бололтой.  

 

Хэлж, хийж байгаа нь зөрчилдөх энэхүү үйлдлээ албаны хүмүүс “Нийтийн тээврийн шинэчлэлийн хүрээнд тэртэй тэргүй алдагдал үүссэн. Иргэд цахим картаа худалдан авч, зохих журмын дагуу явдаг болсноор энэ алдагдал багасна. Их хэмжээний алдагдал үүссэн энэ үед хоёр дахь суултыг үнэгүй болговол алдагдлын хэмжээ газар авна. Яваандаа нийтийн тээврийн газар дампуурч ч мэднэ” гэх тайлбарыг хийгээд сууж байх юм.

 

Үнэхээр нийтийн тээврийн шинэчлэл дампуурлыг авч ирэх гээд байгаа бол яах гэж эхлүүлэв гэдэг нь бас л олны анхаарлыг өөрийн эрхгүй татаж байгаа юм.

 

2013 оноос л яригдаж эхэлсэн нийтийн тээврийн шинэчлэл уг нь иргэдийнхээ нийтийн тээврийн ирээдүйн төлөө байх учиртайсан. Гэтэл олон тэрбум төгрөг зарцуулж хийсэн энэхүү ажил энэ хэвээрээ иргэдийн халаасыг хоосолсоор байвал удахгүй салхинд хийсч, нийтийн тээвэр дампуурч магадгүй юм. Товчхондоо нийтийн тээврийн шинэчлэл хотын соёл болж байгаа хэдий ч үүний цаана иргэдийн халаас руу хуруу дүрэх ”Уран мэх” хэрэгжиж байна гэхэд хилсдэхгүй.

 

24tsag.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
Багц 24: МУ-ын Хөдөлмөрийн баатар нэгээр нэмэгдэж, улс төр томилгоогоор “амьсгалав”
Байр суурь: Уулын спортыг хэрхэн хөгжүүлэх талаар хэн юу хэлэв
Багц 24: Амиа алдсан иргэдийн тоо 10 боллоо
Багц 24: У.Хүрэлсүхийн кабинетынхан тодорч, Г.Дэнзэнгийн хэрэг дэнслэгдэв
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (31)

  • хотын иргэн (202.21.106.105)
    Автобусны буудлуудаа ядаж чиглэл болон хаанаас хаа хүрэхийг заасан самбартай болгоочээ.Гадны орнуудад тэр зогсоол дээр ирэх бүх чиглэл байхаас гадна хэдэн минутын зайтай явахыг хүртэл бичсэн байдаг шүү дээ..Хотын удирдлагууд гадаад явж туршлага судаллаа гээл байдаг иймхэн ч юм харчихгүй,баахан зугаалж байгаад л ирдгийн жишээ.Сая хүн амтай хот болоод байдаг хотын удирдлага нь хийх ажлаа ч мэдэхгүй хогийн ногоон тор мэтээр бизнес хийж халаасаа зузаатгаад л байж байх ч гэж дээ
    2015 оны 09 сарын 01 | Хариулах
  • Зочин (103.26.195.147)
    kartaa hudal unshuulj
    2015 оны 08 сарын 28 | Хариулах
  • Зочин (112.72.13.142)
    An iin l hiij bgaa ajil.uul baatar bieluulej bgaan
    2015 оны 08 сарын 22 | Хариулах
  • ИРГЭН (112.72.13.126)
    КАРТААР.ХУУЧИН МАРШРУТААР ЯВУУОАХ НЬ ЗӨВ САНАГДСАН.КАРТЫН ҮЙЛЧИЛГЭЭ ЦЭВЭР ЮМ.КАРТЫН ҮЙЛЧИОГЭЭ ЦЭНЭГЛЭХ АВАХ ЗЭРГИЙГ ХҮНЛРЭЛГҮЙ БОЛГОХ.БОГИНО ЭРГЭЛТ БУУДЛУУДЫГ ӨӨРЧЛӨХ НТ ҮЙОЧИЛГЭЭНД ХҮНДРЭО ҮҮСГЭЖ БАЙНА.ДАХИН ДАХИН МӨНГӨ ТӨЛҮҮЛДЭГ НЬ АРД ТҮМНЭЭСМӨНГӨ СААЖ ХУЛГАЙЛАХ УРАН АРГА ЮМ.
    2015 оны 08 сарын 22 | Хариулах
  • Иргэн (122.201.24.228)
    Халаасанд гараа шургуулсан нь үнэн биздээ, үнсэн толгойт үгүй л гэж гүрийнэ дээ...
    2015 оны 08 сарын 22 | Хариулах
  • иргэн (112.72.13.126)
    КАРТААХ ЯВАХАД НЭГ ЗҮГ.БОГИНО ЭРГЭЛТГҮЙ ЯВАХАД ЗҮГЭЭР ЮМ БИЛЭЭ.ДАМЖИН СУУДАГ ХҮМҮҮСТ ХҮНДХЭЛТЭЙ.АШМГГҮЙ БАЙГАА.АРД ТҮМНИЙ ХАЛААС РУУ ГАРАА ШУРГУУЛЖ БАЙНА.ӨНГИЙЖ БАЙНА.АН ЫНХАН ГЭЖ САЙХАН ЯРЬЧИХААД ҮРГЭЛЖ ХАЛААС ХООСОЛСРН АРГА ХЭМЖЭЭ АВЧ БАЙДАГ.ТОЛГОЙ НЬ ТЭГЖ СЭТГЭХ ЮМ.
    2015 оны 08 сарын 22 | Хариулах
  • Зочин (103.23.51.3)
    Ард түмнээ шулсан бизнес л явж байгааг ойлгох чадваргүй нөхөр бэ. Хуучин маршрутаараа картаар болон 500-н төгрөгөө төлөөд явахад ямарч асуудал байхгүй шүү дээ. Тэгэхэд хэд хэдэн автобус дамжуулж карт ав гэж тулгаж дарамтлах ямар хэрэг байна. Банкууд гэхэд картаа үнэгүй өгдөг биз дээ. Хоосон карт нь үнэтэй, цэнэглэхэд шимтгэл авна, хэд хэдэн автобус дамжуулна, карт авахгүй бол 1000 төгрөгөөр явуулна гэж дарамталж хэний бизнесийг дэмжээд байна БААТАР БАТ-ҮҮЛ ЭЭ...
    2015 оны 08 сарын 22 | Хариулах
  • иргэн (112.72.13.148)
    Автобусны үйлчилгээ тойрсон энэ өөрчлөлт бол үнэхээр зөв. Ингэж ярих юм бол өмнө нь их харгис аргаар иргэдийн халаасыг сэгсэрдэг байсан байх шүү. Картаар зорчдог болгосон нь их дэвшилттэй үйлчилгээ боллоо. Түмэн хүний гар дамжсан хир даг болсон уранхай цоорхой халтар төгрөг гараас гар дамжуулан хураадаг байсан нь наад зах нь элдэв халдварт ханиад томуу тараасан ёстой муухай үйлчилгээ байсан. Одоо наад зах нь ажил тараад хамаг амралтын цагаа автобусанд өнгөрөөдөг байсан бол богино хугацаанд харьдаг боллоо. Нөгөө уралдаж давхиад алчих гээд байсан автобуснууд аятайхан яваад буудлууддаа зогсдог болсон байна. Дэвшилттэй олон зүйл харагдаж байна. Энэнийг бүхэлд нь харлуулах зорилготой цаанаа зарим нэг намтай холбоотой хэсэг бүлэг хүмүүс ёсөн шидээр гутаах гэдэг болсон байгаа юм. Тийм этгээдүүдэд бүхнийг харлуулж л байвал яахав дээ нэг хагас хугас нойртой хонодог юм болов уу даа. Одоо тэгээд ёстой нөгөө жингийн цуваа хөдөлчихсөн байна даа. Жингэрүүд хуцацгаагаад хоцордог биз дээ. Хонзогногчи
    2015 оны 08 сарын 22 | Хариулах
  • Зочин (112.72.13.25)
    ХАТСАН ТАЛХ, КРАНТНЫ УС УУЖ ӨСВӨЛ СОЁЛТОЙ ХОТЫН ХҮН БОЛДОГ ЮМ БОЛОВ УУ. ТАРГАН МАХ, ӨРӨМ, ЗӨӨХИЙ, ААРУУЛ ИДЭЖ ӨСВӨЛ БҮДҮҮЛЭГ ХӨДӨӨНИЙ ХҮН БОЛДОГ ЮМ БХ ДАА
    2015 оны 08 сарын 21 | Хариулах
    • Зочин
      Хотын соёл гэдэг чинь УБ-ын соёл гэсэн үг биш. Парис Лондон Нью-Йорк зэрэг хотын соёлыг хэлж буй юм. Москвагийнхан жишээ нь 17--р зууны эхээр байгуулагдсан Сибирийн төв Дэлхийн өвлийн спортын их наадам хийхээр бэлтгэж буй Красноярск хотоос ирсэн хүнийг хөдөөний хөөсөн мантуу гэдэг юм. УБ-с ирсэн гэвэл юу гэж хэлэх нь тодорхой. 90 жилийн түүхтэй Чингис хотын иргэн байна гээд УБ-т пээдийгээд үзээрэй. Эрхбиш ялгаа бий. УБ үнэндээ бол ТӨВ ХЭСЭГ нь хотын дүр төрхтэй болоод 10-д жил л болж байна.
      2015 оны 08 сарын 21
  • irgen (202.179.29.170)
    Buuhdaa unshuuldag apparat ni ajillahgui bn lee shuu, tegeed negjnees ni avaad bdag gej bsan
    2015 оны 08 сарын 21 | Хариулах
  • зочин (122.201.31.63)
    ЧИ ганцаараа хотынх юмуу. Битгий хотын иргэдийг худаагаад бай. Би ч хотын унаган иргэн энд монгол хүмүүсийн амьдрал яригдаж байна.Юм мэдэхгүй тэнгээ битгий гайхуул. өрөвдөлтэй амьтан бэ???Хотын соёлгүй тэнэг чи. Үргэлж автобусаар явахгүй болохоормэдэхгүй байна чи. хөөрхий амьтан.Үнэн шүү дээ хуучин маршруутаараа явах хэрэгтэй.
    2015 оны 08 сарын 21 | Хариулах
  • Зочин (27.123.214.123)
    End dandaa khuduu nii malnuud bichjee. Ta nar khuduu amid arch chadakhgui khotod amid arch chadakhgui zailaachee
    2015 оны 08 сарын 21 | Хариулах
  • жолооч (103.10.21.88)
    жолооч кондуктор байсан нөхдүүд санаатайгаар саад хийж байгаа юм бишүү ХУУЧИН МАЯГААРАА ҮЙЛЧИЛЭж завшдаг мөнгө нь быодогдоод нойр нь хүрэхгүй байгаа юм даа
    2015 оны 08 сарын 21 | Хариулах
  • Зочин (202.179.20.72)
    Хуучин чиглэлээ явуулмаар байна ард түмнээ шулууд байх юм
    2015 оны 08 сарын 21 | Хариулах
  • Зочин (122.201.31.63)
    Хотын даргаа хүүхэд чинь татварын хэдэн тэрбум төгрөгийг авч монголын нэрийг арбиторын шүүхэд дуудагдсан гэж бичсэн байхад танд юу бодогдож байна. Хэдэн ядарсан ардаа автобусны мөнгөөр торгоход юм бодов.... Ийм өрөвдөлтэй,өчүүхэн сэтгэлтэй юм таа ...
    2015 оны 08 сарын 21 | Хариулах
  • Зочин (49.0.134.200)
    120-с Тэнгис рүү 3н буудал яваад хүрчихдэг байсан,одоо дамждаг болсон,төлбрийн хувьд алдагдалтай байна,яана вэ,уул нь шинэчлэлт хэрэгтэй ч арга нь буруудаад байна.автобус их хүлээлттэй санагдсан,тэр ажилгүй байгаа кондукторуудаа ядаж эхний ээлжинд иийшээ тийшээ явна гээд орилуулаачээ,ядаж 1 сар
    2015 оны 08 сарын 21 | Хариулах
  • Зочин (49.0.134.200)
    Ер нь микрод суусан хүрэн газраа хурдан шуурхай дамжилгүй хүрчих юм байна ш дээ
    2015 оны 08 сарын 21 | Хариулах
  • Зочин (202.179.20.74)
    Хуучин маршрут болж байсан иргэдийн талархал хүлээж хотын тээвэрийн асуудлыг бүрэн шийджээ хэмээн ам сайтай байсан юмыг ингэж буснуулах гэж. Эдгээр асуудлыг шийдэхэд оролцож байгаа хүмүүст эрүүлээр сэтгэх толгой байгаа боловуу. Энэ ардчилсан гэх тодотголтой нөхдиүүд юу болоодбайна вэ. Сүүлийн үед төр засгаар тоглож ард түмнээ доромжилоод хотын тээвэрээр оролдож эвдэж сүйтгээд. Ер нь санаатай хорлон сүйтгэлт гэж л ойлгогдож байна
    2015 оны 08 сарын 21 | Хариулах
  • зочин (202.21.117.114)
    Хотын дарга нарын бизнес явж л байна даа, хотын иргэдээс татвар авах гээд болохгүй болохоор нь нийтйин тээврээр дамжуулан шулж байна даа, АН бол луйвардахаас өөр юм мэдэхгүйм аа
    2015 оны 08 сарын 21 | Хариулах
  • зочин (122.201.31.63)
    Дамжин суухад үнэгүй явуулж өгөвөл хүмүүс смарт картаа авна.Нарангийн голоос 3 хүүхдээ 1-р с сургуульд явуулахад хэцүү байна.ядахдаа богино эргэлтэнд орсон цөөн хэдэн Нарангийн гол, сонголон.....гэх мэт нэг автовусаар явдаг байсан маршрутаа дамжин суухад үнэгүй болгоож. Гэр хороололд ажлын байр цөөн учраас хотын төв рүү ажил хийдэг гэдгийг бодолцож үзмээр байна.Хотын даргаа, тээврийн удирдлагаа...
    2015 оны 08 сарын 21 | Хариулах
    • HUDALCH
      CHI NARANGIIN GOLD AMIDRAAD HUUHDEE 1 DUGEER SURGUULID YABUULDAG CHI HEN BE HUDLAA YARIHAD BAS UCHIR BAIDAG YUM SHUU
      2015 оны 08 сарын 21
  • Zochin (202.70.45.237)
    Ard tumnii nuruu ni deer boon achaa nemj mongo avch bgaa yavdlaa bolih heregtei damjaad suuh bolgond mongo tolood yavah chini bas l hetsuu bna shuu dee. Holoos yavdag humuust bur hund tusaj bnaa. Zarim humuus bur 3 damjij bna tegeed tegeed irj ochihod odort 3000 togrog tolj bnaa. Tiim bolohoor ene buruu zuilee boliochee. Tegeed bogino reistei bson geed bnaa avtobus bur yavahaa bolson bna shuu dee erhmuudee!!!!
    2015 оны 08 сарын 21 | Хариулах
  • Baaatar (202.179.20.122)
    za shaaa . tegeeed ehlne gedeg ooroo togs bolohiin 50 dandaaa hudlaa neg yum bicheed . Bitgii shaa za mash zov zuil tegeed saijardag goln eheluuleh n chuhal
    2015 оны 08 сарын 21 | Хариулах
  • Зочин (103.11.192.86)
    Энэ смарт картны компани нь солонгосчууд. Ашигтай бизнесээ гадныханд өгдөг ямар учиртай юм бэ? Үндэсний үлйдвэрлэлээ дэмжие гээд байдаг хаа байна. Монгол компани байсан бол би картыг шууд авна. Гадныханд илүү мөнгө өгмөөргүй байна. бэлэн мөнгөөрөө л явья.
    2015 оны 08 сарын 21 | Хариулах
  • Зочин (103.14.38.2)
    Карт олгох цэгээ олон болгооч дээ Карт цэнэглэх гэхээр 11 цагаас эхлэж цэнэглэнэ гэх юм Одоо оюутан ихсэх үед яах болж байна Зөв менежменттэй бодлого явууч
    2015 оны 08 сарын 21 | Хариулах
  • Зочин (103.14.38.2)
    Налайх Нисэх хотхоноос Өдөрт ирэх очихын 2-3 автобус дамжин 2000-3000 төгрөгийн төлбөр төлж явж байхад хөнгөлөлт үзүүлэх асуудал алга. Үзүүлнэ гэсэн хаана байгаа юм вэ иргэдийг их хохироож байна шүү дээ. Шалгагч нэртэй мөнгө хураагч нараа болиулаач дээ
    2015 оны 08 сарын 21 | Хариулах
  • bats (202.179.20.98)
    Batuul karmanii hulgaich zangaa ard tumendee haruulj bn
    2015 оны 08 сарын 21 | Хариулах
  • Зочин (119.40.97.88)
    Шинэ бүхний шазуур зуун эсэргүүцдэг энэ бусармаг үйлдлээ зогсоо. Картаар зорчих чинь технологийн ололтын нэг хэлбэр.
    2015 оны 08 сарын 21 | Хариулах
    • Зочиэ
      Шинэ технологи нэвтрүүлэх гэж байгаа бол ядаж хариулт өгөх боломжтой програмчлах хэрэгтэй ш дээ
      2015 оны 08 сарын 21
    • Зочин
      Хуучирсан технологи. Жинхэнэ орчин үеийн технологи Европын улсуудад байна. Очоод хар. Ядаж л явсан замаасаа шалтгаалаад мөнгөө төлдөг. Автобус буудал дээр яг цагтаа ирдэг.
      2015 оны 08 сарын 21
  • Зочин (103.229.176.131)
    картыг нь худалдаж аваад , цэнэглээд автобус, тролейбусаар зорчоод яваад болж л байна , харин ч хуучнаасаа амар л болсон бна
    2015 оны 08 сарын 21 | Хариулах
  • Иргэн (124.158.111.6)
    Үйлчилгээнийхээ тарифыг буулга тэгвэл бүх хүн картаа аваад дамжаад явахад ямарч асуудал байхгүй. 200,300 төгрөг хийгээд яваад байхад алдагдал хүлээж таараа түүний оронд кондукторгүй тарифийг иргэдэд хүндрэлгүй шийдээд явбал аль аль талдаа харилцан ашигтай байх болов уу?
    2015 оны 08 сарын 21 | Хариулах
  • зочин (43.242.243.27)
    Энэ шинэчлэл гээд байгаа нь ард түмнийг жинхэнэ шулж хохироож байна. Өчнөөн олон дамжиж байхад хаана яаж хөнгөлөөд байгаа юм бэ. Луйвардахаа л бодож хийсэн ажил
    2015 оны 08 сарын 21 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • М.Мөнхгэрэл: Би + Чи = Бид болдог. Тиймээс “Бид”-ээ зөв бүтээхийн тулд эхлээд өөрийгөө сайтар таньж мэдэх нь чухал
    3 цаг 33 мин
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
    6 цаг 59 мин
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь гуравдугаар байр эзлэх бол?
    7 цаг 8 мин
  • "UB food festival” олон улсын хоолны өдөрлөгт 30 аж ахуйн нэгж 18 үндэстний хоол, зуушаар үйлчилж байна
    7 цаг 19 мин
  • ФОТО: “UB Food Festival-2026” нь Д.Сүхбаатарын талбайд дөрөвдүгээр сарын 17–26-ны хооронд зохион байгуулагдана
    11 цаг 21 мин
  • Наполи vs Лацио: Сери А-ийн 33-р тойргийн гол тоглолт
    11 цаг 36 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    11 цаг 49 мин
  • Түүхэн өв соёлоо сэргээн таниулах үзэсгэлэнгийн  түр байгууламж баригдана
    11 цаг 56 мин
  • Премьер лигийн 33-р тойргийн онцлох тоглолтууд: Аваргын өрсөлдөөн, Мерсисайд дерби, Аваргуудын лигийн төлөө тулаан
    11 цаг 57 мин
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
    12 цаг 4 мин
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
    Өчигдөр 20 цаг 10 мин
  • 2026 оны NBA Плэйоффын тойм: Аваргын төлөөх 4 гол өрсөлдөгч
    Өчигдөр 20 цаг 08 мин
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
    Өчигдөр 18 цаг 34 мин
  • МУГТ Л.Энхрийлэн Азийн аварга боллоо
    Өчигдөр 18 цаг 27 мин
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
    Өчигдөр 17 цаг 16 мин
  • П.Батбаатарыг Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын даргаар томиллоо
    Өчигдөр 16 цаг 01 мин
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
    Өчигдөр 15 цаг 48 мин
  • Эрчим хүчний салбар дахь хувийн хэвшлийн оролцоо ба төрийн дэмжлэг хэлэлцүүлэг боллоо
    Өчигдөр 15 цаг 47 мин
  • Oнц хүчтэй салхи, шороон болон цасан шуурганы аюултай болон гамшигт үзэгдэл ажиглагдана
    Өчигдөр 15 цаг 29 мин
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
    Өчигдөр 14 цаг 26 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • О.Цогтгэрэл өөрийн цэргүүдээр Үндэсний Бодлогын Хороог бүрдүүлэв
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • А.Ундраа: Парламентын дархлааг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дэмжихгүй
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Улсын хэмжээнд 4,2 сая мал төллөж, бойжилт 98.9 хувьтай байна
  • Грекийн цагдаа нар цагаачдыг хөөн гаргах ажиллагаандаа цагаачдыг ашиглаж байна
  • Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • А.Ундраа: Парламентын дархлааг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дэмжихгүй
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Улсын хэмжээнд 4,2 сая мал төллөж, бойжилт 98.9 хувьтай байна
  • Грекийн цагдаа нар цагаачдыг хөөн гаргах ажиллагаандаа цагаачдыг ашиглаж байна
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 27 нэмэгджээ
  • НҮБ: Ормузын хоолойг хаах эрх мэдэх хэнд ч, аль ч улс оронд байхгүй
  • С.Нарангэрэл: УИХ “Ёс зүйгүй” гишүүнийг хаацайлан дархлагч болох ёсгүй
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК