Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хятад улс дэлхийн 24 Төв банктай юанийн своп хэлцэл хийж байна

2015-9-08
0
ЖИРГЭХ

        Дэлхийн валютын нөөцийн сагсанд багтах амбицтай БНХАУ-ын юанийн албан ханш өнгөрөгч наймдугаар сард нэг өдрийн дотор 1.9 хувиар суларсан. Хятадын Ардын банкнаас сүүлийн 20 жилд анх удаа юанийн ханшийг ийнхүү сулруулсан явдал нь дэлхийн зах зээлийг цочиролд оруулж, зарим орны мөнгөн тэмдэгтийн ханшид нөлөөлсөн. Тухайлбал, Казакстаны тэнгэ нь чөлөөт хөвөгч ханшийн тогтолцоонд шилжих нэрээр нэг өдрийн дотор 20 гаруй хувиар суларсан юм. Харин Монгол төгрөг хоёр өдрийн дотор юанийн эсрэг 4 орчим хувиар чангарч, нэг юань 320.2 төгрөгөөс 308.7 төгрөгт хүрч байсан билээ.

Нэг талаас, дэлхийн хоёрдогч том эдийн засаг болох Хятад улсын ДНБ-ийн өсөлт сүүлийн жилүүдэд тогтмол буурч 2015 оны II дугаар улирлын байдлаар 7.0 хувийн өсөлт үзүүлээд байна. Мөн оны долдугаар сарын экспортын мэдээгээр 8.6 хувийн уналт үзүүлсэн, цаашлаад үйлдвэрлэл, үйлчилгээний салбар тогтмол уналтыг үзүүлсэн статистик мэдээнүүд гараад байна. Хятад бол дэлхийн хамгийн том экспортлогч, хоёрдогч том импортлогч орон. Хятадын гадаад худалдаа 2001-2013 оны хооронд жилд дунджаар 19.1%-иар өссөн бол юаниар хийгдэх төлбөр тооцоо 700 гаруй тэрбум ам.доллартай тэнцэж байна.

 

Тэр ч бүү хэл ОУВС-гийн зээлжих тусгай эрхийн багцад оруулж нөөцийн валют болгохоор хэлэлцэгдэж эхэлсэн нь нэгэнт хэтийн бодлого бус өнөө маргаашийн асуудал болоод байсан билээ. Энэ хүрээнд Хятадын Ардын банкнаас нийт 24 улсын Төв банкны үндэсний мөнгөн тэмдэгт солилцох юаны своп хэлцлийг байгуулсан нь 2.6 их наяд юань буюу 424 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээнд хүрээд байгаа билээ.

 

Нөгөө талаас, өнгөрсөн оны бүх Хятадын III дугаар Их Хурлаар эдийн засгийн өсөлт, зах зээлийн чөлөөт байдлыг нэмэгдүүлэх зорилгоор захиргааны хяналтыг урт хугацаанд бууруулахаа мэдэгдсэн нь юанийг олон улсын валют болгох сонирхолыг илтгэсэн юм.  Тэр ч бүү хэл ОУВС-гийн зээлжих тусгай эрхийн багцад оруулж нөөцийн валют болгохоор хэлэлцэгдэж эхэлсэн нь нэгэнт хэтийн бодлого бус өнөө маргаашийн асуудал болоод байсан билээ. Энэ хүрээнд Хятадын Ардын банкнаас нийт 24 улсын Төв банкны үндэсний мөнгөн тэмдэгт солилцох юаны своп хэлцлийг байгуулсан нь 2.6 их наяд юань буюу 424 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээнд хүрээд байгаа билээ.

 

Ийнхүү ханшаа сулруулсан нь экспортыг нэмэгдүүлэх, ханшийн бодлогыг зах зээлийн суурь нөхцөлд илүү ойртуулах зорилготой байсан. Юанийн ханшийг дахин сулруулах нөхцөл бүрдээгүй гэж Хятадын бодлого тодорхойлогчид мэдээлж байгаа.

 

Харин зарим санхүүгийн шинжээчид юанийн ханш дахин сулрахыг үгүйсгэхгүй байгаа юм. Учир нь Хятадын хөрөнгийн захад үүссэн хөөсрөл, өрийн дарамт нэмэгдсэн буюу улсын нийт өр ДНБ-ны 80%-д хүрсэн, худалдааны гол түнш орнуудын эдийн засгийн хямралт байдал нь Бээжингээс хэрэгжүүлж буй бодлогын арга хэмжээнүүдэд томоохон сорилт учруулж байгаа. Уруудаж буй эдийн засаг гадаад хуралдааны тэнцлээ сайжруулахын тулд ямар ч арга хэмжээ авахаас буцахгүй гэж үзэж байгаа юм.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
ТАНЫ ХЭРЭГЛЭЭНД ОЙР ₮ КРЕДИТ КАРТ
“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн хөрөнгийн зах зээлийн хөрвөх чадварыг нэмэгдүүлэх тусгай хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ
“Эрчим хүчний салбарын долоо хоног" арга хэмжээ болно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Парамаунт болон Уорнер Брос Дискавери компанийн нэгдлийг Холливудын 1000 гаруй уран бүтээлч эсэргүүцэв
    2 цаг 49 мин
  • "МАД" уран сайхны кино дөрөвдүгээр сарын 24-нөөс бүх кинотеатруудаар үзэгчдэд хүрнэ
    3 цаг 11 мин
  • ОБЕГ: Хээрийн 3 түймрийг унтрааж, нэг түймрийг цурамд орууллаа
    5 цаг 29 мин
  • Олзныхоо ясаар хуяг хийдэг авгалдай олджээ
    6 цаг 48 мин
  • М.Мөнхгэрэл: Хоёр өөр орчинд арав, хорин жил өсөж, төлөвшсөн хүмүүс гэр бүл болно гэдэг амар зүйл биш
    7 цаг 2 мин
  • Сэрэмжлүүлэг: Нутгийн зүүн хагаст хүчтэй салхи, шороон болон цасан шуурга шуурна
    7 цаг 46 мин
  • Газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход муу
    7 цаг 49 мин
  • МҮБХ-ноос маргааш эх нялхасын эмнэлэгт 75 сая төгрөг хандивлана
    18 цаг 2 мин
  • Хөлбөмбөгчдөөс бизнесмэнүүд: Пеле, Роналдо болон бусад домгууд зодог тайлсныхаа дараа хэрхэн мөнгө олсон бэ? 
    18 цаг 6 мин
  • М.Мөнхгэрэл: Би + Чи = Бид болдог. Тиймээс “Бид”-ээ зөв бүтээхийн тулд эхлээд өөрийгөө сайтар таньж мэдэх нь чухал
    23 цаг 22 мин
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
    Өчигдөр 13 цаг 56 мин
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь гуравдугаар байр эзлэх бол?
    Өчигдөр 13 цаг 48 мин
  • "UB food festival” олон улсын хоолны өдөрлөгт 30 аж ахуйн нэгж 18 үндэстний хоол, зуушаар үйлчилж байна
    Өчигдөр 13 цаг 36 мин
  • ФОТО: “UB Food Festival-2026” нь Д.Сүхбаатарын талбайд дөрөвдүгээр сарын 17–26-ны хооронд зохион байгуулагдана
    Өчигдөр 09 цаг 35 мин
  • Наполи vs Лацио: Сери А-ийн 33-р тойргийн гол тоглолт
    Өчигдөр 09 цаг 19 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 09 цаг 06 мин
  • Түүхэн өв соёлоо сэргээн таниулах үзэсгэлэнгийн  түр байгууламж баригдана
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Премьер лигийн 33-р тойргийн онцлох тоглолтууд: Аваргын өрсөлдөөн, Мерсисайд дерби, Аваргуудын лигийн төлөө тулаан
    Өчигдөр 08 цаг 58 мин
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
    Өчигдөр 08 цаг 51 мин
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
    Уржигдар 20 цаг 10 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • О.Цогтгэрэл өөрийн цэргүүдээр Үндэсний Бодлогын Хороог бүрдүүлэв
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • А.Ундраа: Парламентын дархлааг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дэмжихгүй
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • Улсын хэмжээнд 4,2 сая мал төллөж, бойжилт 98.9 хувьтай байна
  • Грекийн цагдаа нар цагаачдыг хөөн гаргах ажиллагаандаа цагаачдыг ашиглаж байна
  • Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • А.Ундраа: Парламентын дархлааг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дэмжихгүй
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Улсын хэмжээнд 4,2 сая мал төллөж, бойжилт 98.9 хувьтай байна
  • Грекийн цагдаа нар цагаачдыг хөөн гаргах ажиллагаандаа цагаачдыг ашиглаж байна
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК