Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийслэлийн 1,800 иргэнд англи хэл үнэ төлбөргүй заана гэдгээ дуулгалаа

2015-9-16
0
ЖИРГЭХ

Дэлхийн улс оронд суралцагч монголын оюутан, залуучуудын холбооноос нийслэлийн 1800 иргэнд англи хэлний сургалт үнэ төлбөргүй зохион байгуулахаар болсон тухай мэдээллийн дагуу тус холбооны тэргүүн Н.Лхагвадоржтой ярилцлаа.

Асуулт: Сайн байна уу? Юуны түрүүнд та бүхэн өөрийн байууллагын талаар танилцуулна уу?

 

Хариулт: Манай холбоо нь дэлхийн 30 оронд суралцагч монголын оюутан, залуучуудын өөрөө удирдлагын байгууллагуудын анхдугаар чуулга уулзалтаар албан ёсоор 2013 онд байгуулагдсан. Өнөөдөр бид нийт 34 оронд буй салбар, төлөөлөгчдөөрөө дамжуулан дэлхийн улс оронд сурч, хөдөлмөрлөж, амьдарч буй монгол иргэдийг нэгдсэн зохион байгуулалтанд оруулж, тэдэнд чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулахын зэрэгцээ эх орноо харь улсад сурталчилан таниулах зорилготойгоор ажиллаж байна.

 

Асуулт: Өнгөрсөн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлаасаа дурьдаач?

 

Монгол иргэд хоорондын харилцаа холбоог бэхжүүлж, тэдний зовлон жаргал, сайн муу бүхнийг хуваалцаж байх үүднээс урлаг спорт, сургалт семинараас эхлээд монгол наадам, цагаан сар тэргүүтэй үндэснийхээ баяр наадам, олныг хамарсан арга хэмжээг уламжлал болгон зохион байгуулсаар байна. Сүүлийн жилүүд эх орноо харь улсад сурталчилан таниулах ажлууд дээр түлхүү анхааран ажилласан байна. Харин 2015 оноос бид зөвхөн гадаадад үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх бус эх орондоо өөрсдийн сурсан мэдсэн зүйлсээ хуваалцах нь зүйтэй юм гэдэг нэгдсэн дүгнэлтэнд хүрч 2015 оны 4 сард монголдоо салбар зөвлөлөө нээж “Сурсан мэдснээ таньтай хуваалцья” уриан доор “Англи хэлтэй дотуур байр”, “Англи хэлтэй аймаг-2015” зэрэг аяныг хэрэгжүүлж, нийт 5000 орчим иргэдэд сургалт, 20000 орчим иргэдэд үнэгүй лекц, уулзалт хийхийн зэрэгцээ 3000 гаруй сурах бичиг дурсгасан байна.  

 

Асуулт: Нийслэлийн 1800 иргэдийг үнэгүй англи хэлжүүлэх талаар иргэдийн дунд багагүй хүлээлт үүссэн байна. Энэ аян хэрхэн хэрэгжих вэ?

 

“Сурсан мэдснээ таньтай хуваалцья” уриан дор хэрэгжиж буй аяны 3-р үе буюу төгсгөлийн шат нь “Англи хэлтэй дүүрэг-2015” аян юм. Үүний хүрээнд бид нийслэлийн 1800 иргэдэд гадаад, монгол багш нарын бүрэлдэхүүнтэй бүх түвшний англи хэлний сургалтыг 2 үе шаттайгаар зохион байгуулах гэж байна. Энэ аян нь нийслэлийн 9 дүүрэг бүрт 15-с дээш насны 200 иргэдийг хамруулах бөгөөд тухайн дүүргийн засаг даргын тамгын газар, бүх л хороодуудын оролцоотой зохион байгуулах юм. Өнөөдрийн байдлаар нийслэлийн бүх дүүргийн удирдлагууд дэмжин ажиллахаа илэрхийлээд байна.

 

Асуулт: Дүүрэг тус бүрийн 200 иргэдийг яаж шалгаруулах вэ?

 

Нийслэлийн хэмжээнд 10000 ширхэг сугалааг нийт 9 дүүрэгт тэнцүү хуваарилж, дүүргүүд өөрсдийн хороо тутамд мөн тэнцүү хуваарилснаар нэг дүүргээс сурах иргэд хороо бүрээс тэнцүү бүрдэх юм. Тус сугалаа 2015.09.21 гэхэд нийт дүүргүүд, хороодод тараагдсан байх ба тус сугалааны тохирол хороо бүрнээ 2015.09.27-ны дотор явагдна. Гэхдээ эдгээр 200 суралцах иргэдээс 30 иргэдийг тус сугалаанд хамруулалгүй сонгох бодолтой байгаа. Тэдгээр 30 иргэд нь нийгмийн эмзэг давхаргын 15-с дээш насны иргэд байх болно.

 

Асуулт: Сургалтын хугацаа хэр байх бол?

 

Аян нийтдээ 5 долоо хоног үргэлжилнэ. Үүний эхний хоёр 7 хоногт сугалаа, сонгон шалгаруулалт, түвшин тогтоох шалгалт, аяны нээлтийн хурал болон дүүрэг тус бүрийн ерөнхий боловсролын 10-12р ангийн сурагчидад “Ирээдүй таны гарт” лекц уншилт явагдах бол сүүлийн  гурван 7 хоногийн хугацаанд нийт 48 цагийн англи хэлний сургалт өдөрт 3 цагийн хугацаанд 15.00-18.00 цаг, 18.00-21.00 цаг гэсэн ээлжүүдээр ажлын өдөр бүр явагдна.

 

Асуулт: Сургалт хаана явагдах вэ?

 

Дүүрэг тус бүртээ явагадах ба ихэнхи дүүргүүд өөрсдийн 3 хороодын хурлын тэнхмийг сургалтын тэнхим байдлаар ашиглуулахаар санал болгож байна. Зарим дүүргүүд өөрсдийн харьяа ЕБС-н сургуулиудад анги тэнхим гаргаж өгөх байдлаар зохицуулалт хийж байна.

 

Асуулт: Тус сургалтын үр дүн хэр байх бол? Дүүргүүдийн хооронд ч юмуу эсвэл суралцагчдын хооронд өрсөлдөөн бий юу? Шилдэг суралцагчийг гадаадад сургана гэсэн. Хэрхэн тодруулах талаар?

 

Өрсөлдөөн бий. Аян 2 үе шаттай хэрэгжих тухай дээр ярьсан. Эхний үе шат нь дүүрэг тус бүрийн 200 иргэд сургалтын үр дүнгээр жагсаж, тэдний эхний 5 иргэд дараагийн 2-р шатанд шалгарна. 2-р шатанд шалгарсан дүүрэг тус бүрийн 5 иргэд буюу нийт 45 иргэд харгалзах түвшиндээ нэгдэн сууж, тэдний сургалтын чанар, үр дүнгээр дахин жагсааж 1-р байр эзэлсэн нэг суралцагчийн төлбөрийг хариуцаж гадны сургуулийн хэлний бэлтгэлд суулгах байгаа. Сургалтын үр дүнгийн хувьд бид иргэдэд хэрэглээний түвшний англи хэлийг эзэмшүүлж, дунд болон гүнзгийн түвшинд хүргэх зорилго өвөртлөн ажиллаж байна.

 

Асуулт: Шилдэг суралцагч хаанахын аль сургуульд суралцах бол?

 

Бид өнөөдөр гадны олон сургуультай хамтран ажиллаж байна. Учир нь тэдгээр сургууль бүрт монгол оюутнууд суралцаж байна. 2015.10.11, 12-нд бид гадны 10 гаруй улсын их дээд сургуулийн төлөөллийг монголдоо урьж, боловсролын мэдээллийг үнэ төлбөргүй танилцуулахаар урьсан байгаа. Иргэд яг бодитоор англи, америк, канад, австрали гэх мэт орнуудын сургуулиудтай нүүр тулан хүссэн мэдээллээ авах боломжтой юм. Эдгээр сургуулиудаас нэгэнд нь суралцах ба одоогоор нууц хэвээр үлдээе дээ.

 

Асуулт: “Англи хэлтэй аймаг” аяны шилдэг аймгууд тодорсон гэсэн. Ямар аймгууд бол?

 

Өнгөрсөн аян буюу “Англи хэлтэй Аймаг” аянд нийт 18 аймаг хамрагдсан ба бүх аймгийн холбогдох байгууллагууд дэмжин ажиллаж, эцсийн дүндээ Дархан, Говь-Алтай, Хэнтий аймгууд шилдгээр тодорсон байгаа. Удахгүй эдгээр аймгуудад очиж, талархлаа илэрхийлэх болно.

 

Асуулт: Энд ямар нэгэн нам эвсэл, болон улс төрийн нөлөөлөл байгаа юу?

 

Байхгүй. Гадаадад суралцаж буй болон сурсан залуус бид зөвхөн сурсан мэдсэнээ бусадтайгаа хуваалцъя гэсэн чин хүсэл эрмэлзэлдээ хөтлөгдөн хэрэгжүүлж байгаа. Манай нийгэм улс төрийг бүх шатанд хутган ойлгодог болсон байна. Харин бид арай өөр өнцгөөс ажилд ханддаг байхыг илүүд үзэж байгаа.

 

Асуулт: Дэлгэрэнгүй мэдээллийг хаанаас авах боломжтой вэ?

 

FB: “АНГЛИ ХЭЛТЭЙ ДҮҮРЭГ-2015” хаягаас авах ба манай ажлын хэсгийн 96090845, 70117834 дугааруудаас мэдээлэлийг авч болно.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Duureg medeegui bn. Yah ve? (202.179.20.110)
    Zochin
    2015 оны 09 сарын 17 | Хариулах
    • Zochin
      ali duureg bileee
      2015 оны 09 сарын 17
  • хандсүрэн . ПП (202.126.89.151)
    ямар сайхан санаа вэ тэтгэвэрт гарсан хөгшин хүн оролцож болох болов уу
    2015 оны 09 сарын 16 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Аюулт үзэгдэл, ослын 143 удаагийн дуудлага бүртгэгдлээ
    4 мин
  • Үйл явдал: УИХ дахь намын бүлэг Төрийн ордонд хуралдана
    13 мин
  • Ц.Ганзориг: Хуулийн төсөлд Монгол Улсын Ерөнхийлөгч өөртөө шинэ эрх мэдэл нэмэх, УИХ-ын гишүүнийг “эгүүлэн татах” зохицуулалт тусгагдаагүй
    14 цаг 32 мин
  • 2026 онд Counter-Strike 2-ын календарьт багтсан олон тэмцээнүүдээс IEM Rio 2026 онцгой байр суурь эзэлж байна
    16 цаг 42 мин
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    22 цаг 46 мин
  • УИХ ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлууд
    22 цаг 54 мин
  • Багш нар “Компьютерийн сүлжээг зохион бүтээх ба нэвтрүүлэх” DDCN сургалтад хамрагдлаа
    23 цаг 4 мин
  • Улаанбаатарт 3 градус дулаан байна
    23 цаг 15 мин
  • Сагсан бөмбөгийн талбай бүрт зайлшгүй байх ёстой, уур амьсгалыг “асаадаг” 5 хит дууг онцолж байна
    Уржигдар 19 цаг 37 мин
  • Италийн Серие А-гийн 32-р тойргийн онцлох тоглолт болох Комо – Интер Милан 4-р сарын 12-нд “Стадио Жузеппе Синигалья” цэнгэлдэхэд болно
    Уржигдар 19 цаг 30 мин
  • Монголын оюун ухааны академиас ГССҮТ-д мэдэгдэл хүргүүлж осолд өртсөн хүүхдүүдийг Улаанбаатар хот руу тээвэрлэж нарийн шинжилгээ өгүүлэхээр болжээ
    Уржигдар 09 цаг 44 мин
  • Зурхай: Үс бүү засуул. Өвчин эмгэг тусах тул муу цээрлэвэл зохилтой
    Уржигдар 09 цаг 31 мин
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
    Уржигдар 09 цаг 22 мин
  • Энэ амралтын өдрүүдэд хайртай, дотны хүмүүстэйгээ үзэх ГОЁ үзвэрүүд
    Уржигдар 09 цаг 00 мин
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Хашир арслангийн багийн эсрэг залуу "баттай тав давдаг" Б.Орхонбаяр арслангийн баг
    Уржигдар 09 цаг 00 мин
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Залуу арслангийн баг Дархан аваргын багаас даагаа нэхэж чадах уу?
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Дайны сүүдэрт тохиож буй "Улаан өндөг"-ний баяр
    Уржигдар 09 цаг 00 мин
  • 75 дахь удаагийн “Miss Universe” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөх гоо бүсгүйг шалгаруулна
    2026-04-10
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    2026-04-10
  • “Есөншанд” ХХК “Хүнсний хувьсгал”-ын дүнд дүүргийнхээ зах зээлийн 50 хувийг хангадаг болно
    2026-04-10
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
  • Орос, Украин улсууд эвлэрнэ
  • Азийн орнуудад 514 нислэг цуцлагдаж, 5000 орчим нислэг саатжээ
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Жүжигчин Э.Батнямбуу найруулагчийн гараагаа эхлүүллээ
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
24 баримт
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК