Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүх нарт холбогдох шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд хоёр дахь өдрөө үргэлжлэн дөнгөж сая завсарлалаа. Өнөөдөр болсон шүүх хуралдаанаар өмгөөлөгч нар шүүгдэгч нараас болон хохирогч талын гэрчүүдээс асуулт асуусныг манай сайт шуурхай хүргэсэн билээ.
Харин маргааш үргэлжлэх шүүх хуралд Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг гэрчийн мэдүүлэг өгөх юм байна. Манай сурвалжлагчийн мэдээлж байгаагаар Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг 09:00 цагт мэдүүлэг өгөх аж.