Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийг Сүхбаатарын одонгоор шагнав

2015-9-17
0
ЖИРГЭХ

Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн 90 жилийн ойн баярын хурал өнөөдөр Соёлын төв өргөөнд боллоо. Арга хэмжээнд Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, УИХ-ын даргын ахлах зөвлөх С.Ламбаа, Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн Ерөнхий захирал Б.Бямбадорж тэргүүтэй хүндэт зочид, тус эмнэлгийн өнөөгийн болон үе үеийн удирдлага, эмч, сувилагч, ажилтнууд хүрэлцэн ирсэн байв.

 

 

Хурлыг нээж Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн Ерөнхий захирал Б.Бямбадорж үг хэлсний дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар тус эмнэлгийг Сүхбаатарын одонгоор шагнасныг гардууллаа.

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт “Тулгар төрийн 2224 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 809 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 104 жил, Ардын хувьсгалын 94 жил, Үндэсний их баяр наадам, Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн 90 жилийн ойг тус тус тохиолдуулан хүн амын эрүүл мэндийг хамгаалах, нөхөн сэргээх, эмнэлгийн үйлчилгээний чанарыг сайжруулах, сургалт-судалгааг хослуулан хөгжүүлэх үйлсэд  мэргэжил, ур чадвараа зориулан хөдөлмөрлөсөн тус байгууллагын үе үеийн ажилтан, албан хаагчдын хичээл зүтгэлийг өндрөөр үнэлж, Монгол улсын эрүүл мэндийн ууган байгууллага-Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийг Сүхбаатарын одонгоор шагнасугай” хэмээжээ.

 

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан Сүхбаатарын одонг гардуулж хэлсэн үгэндээ:

“Эрхэм хүндэт эмч, сувилагч, асрагчид аа,

Хүндэт зочид, хатагтай, ноёд оо,

Анагаахын шинжлэх ухааныг хөгжүүлэх үйлсэд хичээнгүйлэн зүтгэж, эрдэнэт хүний эрүүл энхийн манаанд өргөсөн тангаргаа нэр төртэй биелүүлэн ажиллаж буй үе үеийн эмч, сувилагч, асрагч, ажилтнууд Та бүхний амар мэндийг айлтган, баярын мэндчилгээ дэвшүүлье.

Эртний түүхтэй монголчууд ХХ зууны эхээр үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулж, улмаар дэлхий нийтийн хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэн алхах, шинжлэх ухааны ололт амжилтыг нутагшуулах их үйлсийг эхлүүлсэн түүхтэй билээ. Бид “эрүүл биед саруул ухаан оршино” гэж хэлдэгчлэн нүүдлийн соёлын онцлогт тохирсон амьдралын хэв маяг, эмчилгээний уламжлалт арга барилтай байж ирсэн. Гэвч нийгэм, цаг үеийн өөрчлөлт, шинэчлэлтээр уламжлалт эмчилгээг шинжлэх ухааны орчин үеийн нээлт, ололттой хослуулан өөрчлөн хөгжүүлэх ажил эхэлж, Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийг 1925 онд байгуулсан байна.

“Ардын эмнэлэг”-ийнхэн байгуулагдсан цагаасаа хүн амын эрүүлийг хамгаалах үйлсийг оройлон, бэрхшээл, сорилт бүрийг даван туулж, хөгжиж ирсэн бахархам түүхтэй гайхамшигтай хамт олон. Та бүхэнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу олгож буй Сүхбаатарын одонг гардуулж буйдаа маш их баяртай байна.

Тус эмнэлгийнхэн хүн амын эрүүлийг хамгаалах үндсэн үүргээ биелүүлэхийн сацуу гадаадын мэргэжилтүүдийг урьж ажиллуулан, арга туршлагаас нь мэдэж, улмаар эмчилгээ, үйлчилгээгээ өргөжүүлэн, шинэ тасгуудыг нэмэн байгуулсаар иржээ. Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг хөгжлийн түүхэн замдаа Сувилагчийн курс, Анагаах Ухааны Дунд сургууль, Сэтгэц мэдрэлийн эмнэлэг, Түргэн тусламжийн станц, Арьс өнгөний больниц, Цус сэлбэх станц, Хүүхдийн поликлиник зэрэг олон эмнэлэг, сургалтын байгууллагыг үүсгэн, анагаах ухааны салбарыг нарийвчлан хөгжүүлэх, эрүүл мэндийн үйлчилгээг төрөлжүүлэх, шуурхай чанартай болгоход анхаарч ирснийг тэмдэглэхэд таатай байна.

Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг мэргэжилтнүүдийг бэлтгэхэд сургалт, эрдэм шинжилгээний түшиц газар болж, анагаахын бүхий л чиглэлээр орчин үеийн оношилгоо, эмчилгээний ололт нээлт, амжилтыг түүчээлсээр ирсэн билээ. Улсын Нэгдүгээр Төв эмнэлэг бол монгол өрх бүрт хүрч үйлчилдэг их айл юм. Ялангуяа, хөдөө орон нутгийн иргэд аврал, ачлал, итгэл, горьдлого тээсээр ирдэг гол газар нь Нэгдүгээр эмнэлэг. Итгэл бол хариуцлага гэдгийг ямагт санаж, монгол хүн гадаад улс руу явж эмчлүүлдэггүй болтол үйлчилгээгээ сайжруулах хэрэгтэй болж байгааг саяхан тус эмнэлгийн Ерөнхий захирал Б.Бямбадорж тодорхой хэлсэн. Зөвхөн Монголынхоо хэмжээнд бодох бус дэлхийн түвшинд сэтгэж, амжилт бүтээлээ ахиулж, урагшлуулах цаг ирж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч тус эмнэлгийн үе үеийн алтан гартай эмч, сувилагч, ажилтнуудын байгуулсан гавьяа зүтгэл, олсон амжилт бүтээлийг өндрөөр үнэлж, дэлхийд өрсөлдөх чадвартай хамт олон болж, их үйлсийг хийж бүтээхийг хүсэн ерөөсөн, итгэл дайсан төрийн дээд шагнал Сүхбаатарын одонгоор шагнах зарлиг гаргасныг ийнхүү гардуулсандаа баяртай байгаагаа дахин илэрхийлье. Та бүхэнд эрүүл энх, ажлын амжилт, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Монгол хүн бүрийн бие эрүүл, ухаан саруул байх болтугай” хэмээв. 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (150.129.141.28)
    Байгууллагууд ойгоо тэмдэглээд байгаарай,ямар ч гэсэн 17 он зун хүртэл дуртай одонгоо авна шүү,хэ хэ хэ
    2015 оны 09 сарын 18 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ц.Ганзориг: Хуулийн төсөлд Монгол Улсын Ерөнхийлөгч өөртөө шинэ эрх мэдэл нэмэх, УИХ-ын гишүүнийг “эгүүлэн татах” зохицуулалт тусгагдаагүй
    13 цаг 6 мин
  • 2026 онд Counter-Strike 2-ын календарьт багтсан олон тэмцээнүүдээс IEM Rio 2026 онцгой байр суурь эзэлж байна
    15 цаг 17 мин
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    21 цаг 20 мин
  • УИХ ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлууд
    21 цаг 29 мин
  • Багш нар “Компьютерийн сүлжээг зохион бүтээх ба нэвтрүүлэх” DDCN сургалтад хамрагдлаа
    21 цаг 38 мин
  • Улаанбаатарт 3 градус дулаан байна
    21 цаг 49 мин
  • Сагсан бөмбөгийн талбай бүрт зайлшгүй байх ёстой, уур амьсгалыг “асаадаг” 5 хит дууг онцолж байна
    Уржигдар 19 цаг 37 мин
  • Италийн Серие А-гийн 32-р тойргийн онцлох тоглолт болох Комо – Интер Милан 4-р сарын 12-нд “Стадио Жузеппе Синигалья” цэнгэлдэхэд болно
    Уржигдар 19 цаг 30 мин
  • Монголын оюун ухааны академиас ГССҮТ-д мэдэгдэл хүргүүлж осолд өртсөн хүүхдүүдийг Улаанбаатар хот руу тээвэрлэж нарийн шинжилгээ өгүүлэхээр болжээ
    Уржигдар 09 цаг 44 мин
  • Зурхай: Үс бүү засуул. Өвчин эмгэг тусах тул муу цээрлэвэл зохилтой
    Уржигдар 09 цаг 31 мин
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
    Уржигдар 09 цаг 22 мин
  • Энэ амралтын өдрүүдэд хайртай, дотны хүмүүстэйгээ үзэх ГОЁ үзвэрүүд
    Уржигдар 09 цаг 00 мин
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Хашир арслангийн багийн эсрэг залуу "баттай тав давдаг" Б.Орхонбаяр арслангийн баг
    Уржигдар 09 цаг 00 мин
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Залуу арслангийн баг Дархан аваргын багаас даагаа нэхэж чадах уу?
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Дайны сүүдэрт тохиож буй "Улаан өндөг"-ний баяр
    Уржигдар 09 цаг 00 мин
  • 75 дахь удаагийн “Miss Universe” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөх гоо бүсгүйг шалгаруулна
    2026-04-10
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    2026-04-10
  • “Есөншанд” ХХК “Хүнсний хувьсгал”-ын дүнд дүүргийнхээ зах зээлийн 50 хувийг хангадаг болно
    2026-04-10
  • Гавьяат жүжигчин, бүжигчин М.Бямбаа “Сэтгэлийн уяа” кинонд гол дүр бүтээжээ
    2026-04-10
  • Чингүнжавын гудамжийг тохижууллаа
    2026-04-10
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
  • Орос, Украин улсууд эвлэрнэ
  • Азийн орнуудад 514 нислэг цуцлагдаж, 5000 орчим нислэг саатжээ
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Жүжигчин Э.Батнямбуу найруулагчийн гараагаа эхлүүллээ
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
24 баримт
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК