Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа Бүгд Найрамдах Польш улсын Сэймийн Дэд маршал Ноён Эугэниуш Гжэшчакийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Р. Бурмаа сайд монголын хөдөө аж ахуйн гаралтай органик хүнсний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн хөрш орнууд цаашлаад Япон, Солонгос, Европын зах зээлд гаргах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Ингэхдээ нөөц бололцоог ашиглаж бүтээгдэхүүний боловсруулалтын түвшин, стандартыг сайжруулахаар зорьж буй тапаараа мэдэгдсэн юм.
Түүнчлэн евро стандарт бүхий техник, технологи нэвтрүүлэх Польшийн талаас техник туслалцаа авах, туршлага судлах хүсэлтээ илэрхийллээ. Мөн бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн онцлогтой Монгол Улсад хөдөө аж ахуйн аялал жуулчлалыг хөгжүүлэх томоохон боломж бийг дурдаад энэ чиглэлээр хамтран ажиллах саналыг дэвшүүллээ гэж Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас мэдээллээ.