Теди төвийн орчимд тэсрэх бөмбөг байршуулсан гэх мэдээлэл өнөөдөр 13 цагийн орчимд гарсан. Энэ мэдээллийн мөрөөр Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсээс яаралтай ажиллагаа явуулж, "Теди төв"" дэх хүмүүсийг гаргаж, объектыг яаралтай бүрэн чөлөөлжээ.
Эл асуудлаар албаны эх сурвалжаас тодруулахад "Дорнод аймагт аялаж явсан иргэн гар бөмбөг олсноо Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст авчирч өгсөн.
Иргэд, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүднээс ойр орчмын буюу 200 метр газрыг хамгаалалтад авсан. Зэвсэгт хүчний жанжин штабын мэргэжилтнүүд бөмбөгийг аюулгүй болгосон" гэлээ.
24tsag.mn
Сэтгэгдэл (1)