2015.9.19, Бямба гараг / Билгийн тооллын: 6
Намрын дунд хөхөгчин тахиа сар
Онгоц одтой, шар нохой өдөр
- Аргын тооллын: 2015.9.19, Бямба гараг
- Наран ургах шингэх: 06.45-19.02
- Үс засуулбал: Өнгө зүс сайжирна
- Барилдлага: Шид
- Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй
Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номы үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, зэрэг дэвших, лус тахих, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна.