Л.Гансүх нарт холбогдох шүүх хуралдааны шийдвэр удахгүй гарах гэж байна. Дөнгөж сая шүүх бүрэлдэхүүн хуралдааныг завсарлуулж, шийдвэрээ гаргахаар завсарлалаа. Үүний өмнө шүүгдэгч нар үг хэлсэн юм.
Бид шүүгдэгч Б.Мөнгөнтуяагийн хэлсэн үгийг хүргэж байна. Тэрбээр "Намайг Гансүхийн эхнэр Уранчимэгийн дүү гэж цоллож хамаатуулж яллаж байгаа. Би Батцэнгэл овогтой Мөнгөнтуяа.
Намайг гэрээ танилцуулсан, ГЭРЭЭ ХИЙСЭН УЧРААС ЯЛЛАЖ БАЙГАА ГЭНЭ. БИ ХЭНД Ч ТАНИЛЦУУЛААГҮЙ. ХЭНТЭЙ Ч ГЭРЭЭ БАЙГУУЛААГҮЙ.
Үнэ нь тодорхой, хэрэгжих нь тодорхой зүйл дээр гарын үсэг зурснаараа яллагдаж байна. Тухайн байгууллагын өөрийнх нь гэрээний дарфт, өөрсдийнх нь бичсэн, он, сар, дугаартай, таван газрын захирал нь гарын үсэг зурсан гэрээнээс болж яллагдаж байна.
Гэрээн дээр 20-30 жил компанийг удирдаж яваа хүмүүс хувь хорогдлоо тооцолгүй гарын үсэг зурсан дээр би гэнэт гарч ирээд хорогдол гаргах зүйл дээр гарын үсэг зурсан гэнэ. Хамаатан садангаар нь холбоод яллаж байна. За яахав. Тэр гэрч энд түмний шившиг болоод л зогссон шүү дээ. Бүх нотлох баримтаа авчирч байгаад намайг улайлгахгүй байна. Яагаад гэвэл өөрсдөө улайх учраас баримтаа авчрахгүй байна.
Шинжээчийн дүгнэлт чинь миний эрхийг маш ихээр зөрчсөн шүү. Шинжээчийн дүгнэлт чинь худлаа шүү дээ, зохиомол учраас ярьж чадахгүй байгаа юм
Шинжээчийн дүгнэлт чинь миний эрхийг маш ихээр зөрчсөн шүү. Шинжээчийн дүгнэлт чинь худлаа шүү дээ, зохиомол учраас ярьж чадахгүй байгаа юм. Та хоёр компанийн ашгийг Ерөнхий сайд байсан Н.Алтанхуяг гэдэг хүнээс асуугаад байсан. Надаас асуугаагүй. Яагаад гэвэл та ойлгоогүй, асууж байгаа зүйлээ мэдэхгүй байгаа юм.
Би наад санхүүгийн юмыг чинь хийсэн юм. Би гаргасан юм. Хүн эдийн засгийн мэдлэггүй байж болно. Тайлан баланс уншдаггүй байж болно. Гэхдээ яллаж байгаа хүмүүсээ ойлгож байх ёстой. Өссөн дүн гэж мэддэггүй. Ичмээр. Тийм юм мэдэхгүй. Ичиж үхмээр.
Батжаргал прокурор ярьж байгаа юмаа ойлгохгүй. Ингэж ярьж байгаа хүн, хүн яллаад байж байна. Энэ чинь одоо тэгээд шударга явдал юм уу. Би тэр шинжээч нараас ичиж байна. Би ямар ч баримтгүй тайлан баланс хийгээгүй. Тийм ч учраас өнөөдөр энд тэр нотлох баримтыг авчраагүй. Ичээд байгаа юм бол надаас уучлалт гуй. Мэргэжлийн ёс зүйгээ мэдэхгүй шинжээч нараас ичиж байна. Бусад мэргэжил нэгт нөхдөө битгий ингэж доромжлоосой. Би үнэн зөвөөр хийчихээд үнэн зөвөөр шүүлгэж чадахгүй шүүгдэж 7.5 жил сонсоод байж байна. Та нар залуу хүнийг яаж байгаа юм бэ. Битгий ингэж худлаа яриагаар ялла. Би энд хэрэг хийсэн гээд шүүлгүүлээд зогсож байх ёстой хүн биш. Би эрхээ зөрчүүлсэн, хилс хэрэгт орсон. Эрхэм шүүгч нараа, үнэн зөвөөр шүүгээд өгөөч. Нэр төрийг минь цагаатгаад өгөөч" гэлээ.
24tsag.mn
Сэтгэгдэл (79)