Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Зүүн хойд Азийн хотуудын ногоон хөгжлийн хандлага, тулгарч буй асуудлыг хэлэлцлээ

2015-9-22
0
ЖИРГЭХ

        Нийслэлийн ЗДТГ-аас зохион байгуулж буй Зүүн Хойд Азийн Хотуудын дарга нарын форумын хүрээнд “”Хотын ногоон хөгжил сэдэвчилсэн хуралдаан өчигдөр эхэллээ. Хуралдаанд бүс нутгийн зургаан улсын есөн хотын дарга , орлогч, холбогдох мэргэжилтэн, Олон Улсын байгууллагын төлөөллүүдийн 160 гаруй төлөөлөгч оролцож байна.


Форумын эхэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл форумд оролцохоор хүрэлцэн ирсэн хүндэт зочид, төлөөлөгчдөд талархал илэрхийлээд “Хотын хүн амын төвлөрөл саарахгүй, төлөвлөлтгүй суурьшил бий болсоор байгаа нь хүрээлэн буй орчинд сөрөг нөлөө үзүүлэх, экологийн тэнцвэрт байдал алдагдах, агаар, ус, хөрсний бохирдол, инженерийн болон нийгмийн дэд бүтэц, орон сууцны хомсдол, тэгш бус байдал үүсэх, оршин суугчдын тав тухтай амьдрах орчин эрсдэх зэрэг асуудлууд байсаар байна. Тиймээс энэ удаагийн хуралдаанаар хотын тулгамдаж буй асуудлуудыг оновчтой шийдвэрлэх тухай олон сайхан туршлага, яриа хэлэлцүүлгийг сонсоно гэдэгт итгэж байна” хэмээн тодотгоод, хуралдааны ажиллагаанд амжилт хүслээ. Мөн форумд оролцож буй хотуудын дарга, орлогч болон УИХ-ын гишүүн, НҮБ-ын Байгаль орчны Ассамблейн Ерөнхийлөгч C.Оюун хуралдаанд оролцогчдод мэндчилгээ дэвшүүлсэн юм.
 

 


Азийн орнуудын хурдацтай хотжилт нь аж үйлдвэржилтийн хөгжлийг түргэсгэхийн хэрээр байгаль орчны болон нийгмийн тулгамдсан олон асуудал бий болгосон. Ногоон өсөлтийн асуудлыг дэлхий дахинд чухлаар авч үзэж байгаа өнөө үед Зүүн хойд Азийн хотууд Ногоон өсөлтөөрөө дэлхийд тэргүүлж буй Ванкувер, Эдмонтон, Стокгольм зэрэг хотын сайн туршлагад тулгуурлан, тэдгээрээс суралцаж, өөрсдийн хотын ногоон өсөлт, хөгжлийн цаашдын арга замыг тодорхойлох боломжтой юм. Форумын  эхний өдрийн нэгдүгээр  хуралдаанаар агаарын бохирдол, хүлэмжийн хийн гаралт, эрчим хүчний нөөцийн тогтвортой менежмент зэрэг Зүүн хойд Азийн хотуудад тулгарч буй чухал асуудлуудыг хөндөн ярилцлаа. НҮБ-ын Ази, Номхон далайн Эдийн засаг, нийгмийн комисс (UNESCAP)-ын Зүүн болон Зүүн хойд Ази хариуцсан салбарын дарга Др.Килапарти Рамакришна Зүүн хойд Азийн хотуудын ногоон өсөлтийн чиг хандлага, Тогтвортой байдлын төлөөх нутгийн захиргааны Зүүн Азийн бүсийн захирал Шү Жү, Зүүн хойд Азийн хотуудын ногоон өсөлтийн стратеги, бодлого, Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ Улаанбаатар хотод тулгамдаж буй гол асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх стратеги бодлого, Дэлхийн банкны Улаанбаатар Цэвэр агаар төслийн захирал Н.Энхболд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад Улаанаатар Цэвэр агаар төслийн оролцоо, үр дүн, Жайкагийн суурин төлөөлөгч Мүцүми Сато Улаанбаатар хотын агаарын бохирдлын хяналтыг сайжруулахад чадавхийг бэхжүүлэх нь төсөл, 2-р үе шат, Хүлэн Буйр хотын төлөөлөгч Нүүрс хүчлийн хийн гаралтыг бууруулж, ногоон хөгжлийг дэмжсэн, иргэншсэн, эв нэгдэлтэй нийгмийг бий болгох нь, Солонгос улсын Суурин газрын судалгааны хүрээлэнгийн Смарт, ногоон хот асуудал эрхэлсэн мэргэжилтэн, судлаач Ван Кван Ик Сөүл хотын Ногоон өсөлтийн тайлан,  МУИС-ын Тогтвортой хөгжлийн хүрээлэнгийн захирал Т.Чулуун Улаанбаатар хотын ногоон хөгжлийн чиг хандлага сэдвээр тус тус илтгэл тавьж, хэлэлцүүллээ.



Ногоон, тогтвортой дэд бүтцийн хөгжлийг бий болгохын тулд тухайн орчинд тохирсон хамгийн үр ашигтай шийдлийг олж, тодорхойлох зорилгоор маш олон тооны судалгаа, шинжилгээ хийх шаардлагатай байдаг. Ногоон дэд бүтэц, тэр дундаа салхин парк, нарны зайн хавтан зэрэг нь дэлхий дахинд маш өргөнөөр хэрэглэгдэж эхлээд байна. Жишээ нь Улаанбаатар хотоос 70 орчим км-ын зайд орших салхин парк нь Монгол улсын хувьд ногоон дэд бүтцийг байгуулах нь хэт холын төлөвлөгөө биш болсныг илтгэж байна. Мөн түүнчлэн, байгаль орчинд ээлтэй тээврийн хэрэгслийг дэмжих, нийтийн тээвэр ашигладаг иргэдийг урамшуулах зэргээр ногоон тээвэр болон ногоон амьдралын хэв маягийг дэмжсэн бодлого Улаанбаатар хотод хэрэгжиж эхэлснээр түлшнээс ялгарах нүүрстөрөгчийн хийг багасгахад томоохон хувь нэмэр оруулна хэмээн төлөвлөж байгаа юм. Тиймээс уг асуудлыг форумын хоёрдугаар хуралдаанаар хэлэлцлээ. Азийн Хөгжлийн Банкны Хот суурин газрын хөгжлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн  Арнод Хэкманн Тогтвортой хотын төлөвлөлт: Эко дүүрэг, Азийн Хөгжлийн Банкны Тээвэр хариуцсан ахлах мэргэжилтэн Ки-Жүн Ким, Ренмин их сургуулийн Байгаль орчны бодлого, төлөвлөлтийн хүрээлэнгийн Ерөнхийлөгч Гуожун Сонг БНХАУ-ын хот суурин газруудын хатуу хог хаягдлын менежментийн үнэлгээ, цаашид системийг сайжруулахад хэрэгжүүлж болох үйл ажиллагааны талаархи зөвлөмж, Шинжаан хотын төлөөлөгч  Шинжаан хот ба ногоон тээвэр гэсэн сэдвээр илтгэл тавьсан юм.



Дэлхий дээр 7.2 тэрбум хүн амьдарч байна. Энэ нь 2050 онд 9.6 тэрбум болон өсөх хандлатай байгаа юм. Хэрвээ хүн төрөлхтөн одоогийн хэрэглээний хэв маягаа өөрчлөхгүй үргэлжилбэл дэлхий маань бидний хэрэгцээг хангаж дийлэхгүй болохыг “Global Footprint Networking” байгууллага тогтоосон байна. Одоогийн тогтвортой бус хэрэглээний хэв маяг нь байгаль орчныг сүйтгэж, байгалийн нөөцийг үр ашиггүй хуваарилан, үгүй хийж, нийгэм, эдийн засгийн олон асуудал үүсгэж байна. Иймд тогтвортой ногоон хэрэглээний хэв маягт шилжих шаардлага эн тэргүүнд тулгараад байгаа юм. Гутгаар хуралдаанаар ногоон, тогтвортой амьдралын хэв маягийг хэрхэн, яаж бий болгох, мөн ногоон боловсролыг хүүхэд, залуучуудад бага наснаас нь олгохын ач холбогдлын талаар ярилцлаа. UNEP-ийн PAGE хөтөлбөрийн Үндэсний зохицуулагч С.Алтанцэцэг Амьдралын хэв маягийг өөрчлөх нь, ГХАОУН-ийн Тогтвортой хөгжлийн боловсрол төслийн захирал А.Амгалан Тогтвортой хөгжлийн боловсрол, Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн Ерөнхий захирал Б.Лакшми   Ногоон ажлын байр, Улаан – Үүд хотын дарга Александр Голков Улаан-Үүд хотын тогтвортой хөгжил, Хайнан хотын төлөөлөгч  Хайнан хот болон газар тариалан гэсэн сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүллээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ц.Ганзориг: Хуулийн төсөлд Монгол Улсын Ерөнхийлөгч өөртөө шинэ эрх мэдэл нэмэх, УИХ-ын гишүүнийг “эгүүлэн татах” зохицуулалт тусгагдаагүй
    9 цаг 3 мин
  • 2026 онд Counter-Strike 2-ын календарьт багтсан олон тэмцээнүүдээс IEM Rio 2026 онцгой байр суурь эзэлж байна
    11 цаг 14 мин
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    17 цаг 17 мин
  • УИХ ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлууд
    17 цаг 26 мин
  • Багш нар “Компьютерийн сүлжээг зохион бүтээх ба нэвтрүүлэх” DDCN сургалтад хамрагдлаа
    17 цаг 35 мин
  • Улаанбаатарт 3 градус дулаан байна
    17 цаг 46 мин
  • Сагсан бөмбөгийн талбай бүрт зайлшгүй байх ёстой, уур амьсгалыг “асаадаг” 5 хит дууг онцолж байна
    Уржигдар 19 цаг 37 мин
  • Италийн Серие А-гийн 32-р тойргийн онцлох тоглолт болох Комо – Интер Милан 4-р сарын 12-нд “Стадио Жузеппе Синигалья” цэнгэлдэхэд болно
    Уржигдар 19 цаг 30 мин
  • Монголын оюун ухааны академиас ГССҮТ-д мэдэгдэл хүргүүлж осолд өртсөн хүүхдүүдийг Улаанбаатар хот руу тээвэрлэж нарийн шинжилгээ өгүүлэхээр болжээ
    Уржигдар 09 цаг 44 мин
  • Зурхай: Үс бүү засуул. Өвчин эмгэг тусах тул муу цээрлэвэл зохилтой
    Уржигдар 09 цаг 31 мин
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
    Уржигдар 09 цаг 22 мин
  • Энэ амралтын өдрүүдэд хайртай, дотны хүмүүстэйгээ үзэх ГОЁ үзвэрүүд
    Уржигдар 09 цаг 00 мин
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Хашир арслангийн багийн эсрэг залуу "баттай тав давдаг" Б.Орхонбаяр арслангийн баг
    Уржигдар 09 цаг 00 мин
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Залуу арслангийн баг Дархан аваргын багаас даагаа нэхэж чадах уу?
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Дайны сүүдэрт тохиож буй "Улаан өндөг"-ний баяр
    Уржигдар 09 цаг 00 мин
  • 75 дахь удаагийн “Miss Universe” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөх гоо бүсгүйг шалгаруулна
    2026-04-10
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    2026-04-10
  • “Есөншанд” ХХК “Хүнсний хувьсгал”-ын дүнд дүүргийнхээ зах зээлийн 50 хувийг хангадаг болно
    2026-04-10
  • Гавьяат жүжигчин, бүжигчин М.Бямбаа “Сэтгэлийн уяа” кинонд гол дүр бүтээжээ
    2026-04-10
  • Чингүнжавын гудамжийг тохижууллаа
    2026-04-10
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
  • Орос, Украин улсууд эвлэрнэ
  • Азийн орнуудад 514 нислэг цуцлагдаж, 5000 орчим нислэг саатжээ
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Жүжигчин Э.Батнямбуу найруулагчийн гараагаа эхлүүллээ
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
24 баримт
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК