Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Равсал панз гэж хэн бэ?

2015-9-22
0
ЖИРГЭХ

Уулын чулууг өргөж авчраад тавьчихдаг гүндүүгүй монгол эр мөн монгол бөхийн ёс жудгийн тухай өгүүлэх “Гарьд магнай” киноноос үлдсэн бяцхан дурсамж сэтгэлд тод үлдсэн. Наадам болохоор л ёс юм шиг энэ кино гарч, дэлгэцийнхээ өмнө суугаад ааваасаа “Та Далайцэрэн шиг ийм хүнд чулууг өргөж чадах уу гэхэд “Охиноо хүсвэл уулыг ч өргөж чадна” гээд духан дээр үнэрлэдэг байж билээ. Магадгүй киног үзсэн монгол хүүхэд бүхэн ааваасаа энэ л асуултыг асуусан биз. Даан ч орчин үеийн гэсэн тодотголтой киног хэд дахин давтаж үзсэн ч сэтгэлд хүрдэггүй, амархан мартагдах нь харамсалтай. Харин Ардын жүжигчин, кино найруулагч Г.Жигжидсүрэнгийн хэлснээр “амьтай” киноны нэг нь 1984 онд бүтсэн “Гарьд магнай”. Энэ киноны чимэг болж, насаараа Равсал Панз хэмээн киноны нэрээрээ овоглож яваа гавьяат жүжигчин Б.Магсаржав нийтлэлийн маань гол баатар юм.

ЖИЖИГХЭН ХҮНЭЭС МУУ САНАА ГАРДАГ

 

Киноны чимэг гэсний учир нь хэдийгээр гол дүр биш ч үзэгчдийн сэтгэлд хамгийн тодхон үлдсэн дүр бол Равсал панз юм. Нэгэнтээ найруулагч Ж.Бунтар бөх залуу, саальчин бүсгүйн тухай кино хийлээ гэсэн чинь Равсал Панзийн тухай кино болчихлоо гэж дурссан байдаг. Үүнээс л түүнийг дүрээ хэрхэн бүтээснийг мэдэж болохоор. Равсал панз өнөөх л сэтгэлд дулаахан инээмсэглэлээрээ биднийг угтлаа. Б.Магсаржав гуай өөрийгөө их азтай гэж тодотгосон юм. Учир нь найруулагч түүнийг сонгон шалгаруулалгүйгээр шууд авчээ. Тухайн үед хөдөө ажлаар явчихаад иртэл Ж.Бунтар найруулагч зохиол үлдээгээд явчихсан байж. Зохиолтойгоо танилцаж ч амжаагүй байхад нь хотоос түүнийг дуудаж ирээдүйн Равсал Панз кино групийнхэнтэй анх танилцсан түүхтэй. 1980-аад оны үед кино урлаг үнэ цэнэтэй, хэмжүүртэй байв. Найруулагч Равсал Панзаа сонгочихоод дүрээ батлуулах санаатай Соёлын яаманд хандтал баян хүний дүрд туранхай хүн сонголоо гэж зэмлэсэн удаатай. Харин гярхай найруулагч “Жижигхэн хүн муу санаатай байдаг юм” гэсээр сонголтдоо үнэнч үлджээ.

 

Харин баян хүний дүрийг бүтээж үзээгүй жүжигчинд сурах зүйл их байсан тухай хуучлав. Нүнжигтэй хүний алхаа гишгээ, зан ааш ямар байх, хүнтэй хэрхэн харьцах, мэндлэх зэргээс сургуулилтаа анх эхэлжээ.

 

ХАМГИЙН ХҮНД ЗУРАГ АВАЛТ ЖИН ТЭЭДЭГ ХЭСЭГ

Гарьд магнай” киноны зураг авалт Төв аймгийн Бүрэн суманд жин тээж яваад хоёр агтаа алддаг хэсгээс өрнөжээ. Тухайн үед гадаа идэр есийн хүйтэн тачигнаж байсан ч кино багийнхан шөнө дөл болтол зургаа үргэлжлүүлж, үүр хаяарах үеэр л дуусдаг байж. Б.Магсаржав гуайн дурссанаар энэ нь хамгийн хүнд зураг авалт болсон гэнэ. Тэмээ, аттай ноцолдож, зодооны хэсгийг бэлдэх гээд л. Гэхдээ уран бүтээлчид дор бүрнээ хариуцлагатай, мэргэжилдээ шунаж дурладаг байсан учир даарахын зовлонг тоочилгүй тэвчээртэйгээр өвлийн зураг авалтыг дуусгасан гэв. Киноны бэлтгэл ажлыг 1980 оноос эхэлж хийсэн бөгөөд хоёр жилийн хугацаанд бүрэн хэмжээний уран сайхны кино болж, бүтсэн түүхтэй. Хүмүүс жүжигчний мэргэжлийг амархан, хялбар юм шиг санадаг ч эсрэгээрээ.Жүжигчний амьдрал хүнээс асар их хөдөлмөр, тэвчээр шаарддаг тухай буурал жүжигчин хуучилж сууна. Кинонд Равсал Панз их муу санаатай хүнээр дүрслэгдсэн байдаг. Харин Б.Магсаржав жүжигчинтэй ярилцахад илэн далангүй, цагаахан хүн шиг санагдсан. Өөрөөсөө өөр хүнийг бүтээх нь жүжигчний ажил. Харин энэ үүргээ Б.Магсаржав гуай тус кинонд жүжигчдийн хэлдгээр “тултал” нь бүтээсэн тухай үзэгчид төдийгүй киноны ахмадууд одоо ч дурсдаг юм. Зураг авалтын үеэр багийнхан Бүрэн суманд бэсрэг наадам болсонтой таарчээ. Хөдөөний ард түмэн наадмаа үзэж, кино зураг авалтад орсон нь тус бүтээлийн зарим кадрт орсон байдаг.

 

АЙРГАНД ДҮРҮҮЛСНЭЭ БЭЛГЭШЭЭДЭГ

 

Равсал Панзыг айрганд толгойгоор нь дүрдэг хэсэг үзэгчдийн сэтгэлд тод үлджээ. Энэ зураг авалтын тухай түүнээс асуухад “Хүмүүс энэ тухай их асуудаг. Яг айраг мөн байсан уу гээд л. Би өөрийгөө айрганд толгойгоо дүрүүлсэн их азтай хүн гэж бодоод бэлгэшээдэг юм. Учир нь цагаан идээ арвин байдаг шүү дээ. Айраг нүүрэнд судал гаргаж хатдаг юм билээ. Бидний үеийн уран бүтээлчид аливаа зүйлд чин сэтгэлээсээ хандахыг эрмэлздэг байж дээ. Хэзээ ч худал дүр эсгэж, үзэгчдийг хуурахыг хүсдэггүй. Зураг авалтын үед хэдийгээр айраг нүд, хамар луу орж хорсгож байсан ч тэвчээд зургаа дуусгаж байлаа” гэв. Кинонд хэдийгээр зохиолд дүрслэгдэж, зураг авалт хийсэн ч кадрт ороогүй хэсэг нэлээд байдаг гэнэ. Тухайлбал, Далайцэрэн Жигмэдийг хөөж очихдоо их ядарч, өлссөн маягтай уулздаг аж.

 

Харин Жигмэд түүнийг нь мэдчихээд чанаж буй махнаасаа хутганы үзүүрт хатгаж өгөхдөө тэр чигээр нь дүрж аминд нь халдах дөхдөг хэсгийн зургийг авчээ. Гэтэл хэзээ монголчууд хутганы үзүүрээр хатгасан мах хүнд өгч байсан юм гээд хасчихсан гэнэ. Мөн кино зургийн дундуур гэнэт энгийн иргэд орж ирээд нэг зургаа авахуулчихъя гээд зураг авалтыг саатуулж байсан хөгжилтэй дурсамж ч олон байдаг аж. Хамгийн чухал нь тус кино монгол эрчүүдийн хаан ухаан, бөхийн жудгийн тухай өгүүлдэг. “Гарьд магнай”-аас өөр энэ сэдвийг хөндсөн кино өнөөг хүртэл дахин давтагдаагүй байна. 1980 –аад оны үед бөхчүүд ёс заншлаа дээдэлдэг, нэг нэгнээ хүндэтгэдэг байжээ. Жишээлбэл цолны эрэмбээр ах хүн нь хоол хүнсэндээ эхэлж гар хүрээд, бэлтгэлийн барилдааныг ч манлайлдаг байж. Гэвч энэ уламжлал одоо мартагдаж байгаа нь нууц биш.

 

НЭГ ЖИЛ ДҮРИЙН СУДАЛГАА ХИЙСЭН

 

Б.Магсаржав гуай дүрээ гаргахын тулд нэг жил судалгаа хийжээ. Тэрээр өөртөө Итгэлт баяныг давтаж болохгүй шүү гэж хэлсэн гэдэг. Харин Далайцэрэнгийн дүрд дархан аварга Б.Бат-Эрдэнэ, аймгийн арслан Д.Батдорж нарын нэгийг тоглуулахаар сонгосон байж. Гэвч дархан аваргыг “Алдар” клуб өгөөгүй учир Д.Батдорж тоглохоор болсон түүхтэй. Үүний тухай Б.Магсаржав гуай “Хэдийгээр Б.Бат-Эрдэнэ аварга тоглоогүй ч манай Д.Батдорж дүрээ сайн гаргаж, үзэгчдийн сэтгэлд үлдэж чадсан” гэлээ. Киноны зуны зураг авалт хоёр боодолтой ачааг даваан дээр үүрээд гарч ирж буйгаар эхэлжээ. Энэ хэсгийг хоёр дахин давтаж авсан байна. Нэг талынх нь ачаа гэхэд 80 кг-ийн жинтэй. Ингэж хүнд болгохын тулд бааданд элс, шороо, чулуу хийсэн байжээ. Равсал Панз хааяа киногоо үзээд өөрийгөө чамалдаг гэсэн. Тэрээр кино багийнхаа тухай “Манай групп Монголын киноны түүхэнд дахин давтагдахааргүй сайн баг байсан юм. Ялангуяа найруулагч Ж.Бунтар мотор гэж дуугарсан бол бид ямар ч үед зураг авалтаа эхэлдэг байсан юм. Сэтгэл нийлсэн уран бүтээлчдээс л чанартай бүтээл төрдөг” юм даа гэв.

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • элбэгхүзүү (202.55.191.130)
    уулын чулууг зөөж тавиад ч байдаггүй л юм даа хүүхэн минь. олон үзэхдээ чулуу зөөснийг биш тэнгийн ачаа үүрснийг эрхбиш анзаармаар юм аа эсвэл эргүүусан тэгэн малюм уу
    2015 оны 09 сарын 22 | Хариулах
  • Зочин (202.131.226.86)
    Үнэн шүү жижигхэн хүнээс муу санаа бүхэн гардаг
    2015 оны 09 сарын 22 | Хариулах
    • Зочин
      Жижигүүд ч зэвүүн шүү. Зүхүүгүй бол бүүр ч
      2015 оны 09 сарын 22
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ц.Ганзориг: Хуулийн төсөлд Монгол Улсын Ерөнхийлөгч өөртөө шинэ эрх мэдэл нэмэх, УИХ-ын гишүүнийг “эгүүлэн татах” зохицуулалт тусгагдаагүй
    7 цаг 43 мин
  • 2026 онд Counter-Strike 2-ын календарьт багтсан олон тэмцээнүүдээс IEM Rio 2026 онцгой байр суурь эзэлж байна
    9 цаг 54 мин
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    15 цаг 57 мин
  • УИХ ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлууд
    16 цаг 6 мин
  • Багш нар “Компьютерийн сүлжээг зохион бүтээх ба нэвтрүүлэх” DDCN сургалтад хамрагдлаа
    16 цаг 15 мин
  • Улаанбаатарт 3 градус дулаан байна
    16 цаг 26 мин
  • Сагсан бөмбөгийн талбай бүрт зайлшгүй байх ёстой, уур амьсгалыг “асаадаг” 5 хит дууг онцолж байна
    Уржигдар 19 цаг 37 мин
  • Италийн Серие А-гийн 32-р тойргийн онцлох тоглолт болох Комо – Интер Милан 4-р сарын 12-нд “Стадио Жузеппе Синигалья” цэнгэлдэхэд болно
    Уржигдар 19 цаг 30 мин
  • Монголын оюун ухааны академиас ГССҮТ-д мэдэгдэл хүргүүлж осолд өртсөн хүүхдүүдийг Улаанбаатар хот руу тээвэрлэж нарийн шинжилгээ өгүүлэхээр болжээ
    Уржигдар 09 цаг 44 мин
  • Зурхай: Үс бүү засуул. Өвчин эмгэг тусах тул муу цээрлэвэл зохилтой
    Уржигдар 09 цаг 31 мин
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
    Уржигдар 09 цаг 22 мин
  • Энэ амралтын өдрүүдэд хайртай, дотны хүмүүстэйгээ үзэх ГОЁ үзвэрүүд
    Уржигдар 09 цаг 00 мин
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Хашир арслангийн багийн эсрэг залуу "баттай тав давдаг" Б.Орхонбаяр арслангийн баг
    Уржигдар 09 цаг 00 мин
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Залуу арслангийн баг Дархан аваргын багаас даагаа нэхэж чадах уу?
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Дайны сүүдэрт тохиож буй "Улаан өндөг"-ний баяр
    Уржигдар 09 цаг 00 мин
  • 75 дахь удаагийн “Miss Universe” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөх гоо бүсгүйг шалгаруулна
    2026-04-10
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    2026-04-10
  • “Есөншанд” ХХК “Хүнсний хувьсгал”-ын дүнд дүүргийнхээ зах зээлийн 50 хувийг хангадаг болно
    2026-04-10
  • Гавьяат жүжигчин, бүжигчин М.Бямбаа “Сэтгэлийн уяа” кинонд гол дүр бүтээжээ
    2026-04-10
  • Чингүнжавын гудамжийг тохижууллаа
    2026-04-10
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
  • Орос, Украин улсууд эвлэрнэ
  • Азийн орнуудад 514 нислэг цуцлагдаж, 5000 орчим нислэг саатжээ
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Жүжигчин Э.Батнямбуу найруулагчийн гараагаа эхлүүллээ
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
24 баримт
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК