Дэлхийн өнцөг булан бүрт Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг өөр өөрсдийн онцлогтой тэмдэглэдэг.
Дэлхийн өнцөг булан бүрт Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг өөр өөрсдийн онцлогтой тэмдэглэдэг. Япон улс бүр ч онцлог, хүүхдийн баярыг жилд гурван удаа тэмдэглэдэг байна. Хөвгүүдийн баяр, Охидын баяр, Хүүхдийн эрхийг хамгаалах өдрүүдээр хүүхдүүдээ баярлуулдаг аж. Жил бүрийн гуравдугаар сарын гурванд болдог Охидын баярын өдрөөр кимоногоор гоёсон хүүхэлдэйг гэрийнхээ гадна тавьдаг байна. Хүүхэлдэйн гоёл нь их материалаар бүтсэн бөгөөд үүнийг удам дамжуулан өвлүүлдэг аж. Харин Хөвгүүдийн баяр 11-р сарын 15-нд болдог. Япончууд энэ өдрийг “Сити-го-сан” буюу “Долоо-тав-гурав” хэмээн нэрлэдэг. Энэ насандаа эрэгтэй хүүхэд онцгой өөрчлөгдөж, өсч томордог гэж ийм баярыг тэмдэглэдэг болсон байна. Харин монголчууд өнөөдөр Олон улсын хүүхдийн эрхийн өдрийг тэмдэглэж байна.

