
Цаг үеийн асуудлаар БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Туулын хурдны замын ажлын менежментийн төлөвлөгөөг батлаагүй байхад ажил эхлүүлсэн гэж үзэн тухайн компанид торгууль ногдуулна. Техникийн нөхцөлөө авсны дараа барилга байгууламжийн ажил эхлэх ёстой байдаг. Иймд ажлыг нь түр зогсоосон. Манай яам хуульд заасан хүрээнд хяналтаа тавина. Ажлаа хийсэн төрийн албан хаагч руу дайрч давшлах хэрэггүй" гэв.
























































