
УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдааны гишүүдийн ирцийн мэдээллийг хүргэе.
Өнөөдрийн хуралдаанд УИХ-ын гишүүн Ж.Баясгалан хамгийн эрт буюу 08:59 цагт иржээ. Харин УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Н.Номтойбаяр нар 11:00 цаг өнгөрөөд иржээ.
УИХ-ын дөрвөн гишүүн эмнэлгийн чөлөөтэй, гурван гишүүн чөлөөтэй байна.
























































