Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Л.Болд: Н.Алтанхуягийн ЗГ-ыг унагах шийдвэр гарга гэсэн дарамт ирсэн

2015-9-23
0
ЖИРГЭХ

Сүүлийн үед Авлигатай тэмцэх газар руу чиглэсэн олон нийтийн шүүмжлэл хүчээ авлаа. Ар араасаа гарч буй баривчилгаа, буруутай нь нотлогдоогүй байхад гэмт хэрэгтэн мэт нийгэмд зарлаж, олон сараар хорьдог байдал хэрээс хэтэрч байгаа нь нөхцөл байдлыг ингэж хурцатгаж байж магадгүй юм.


Эдгээрээс хамгийн хүчтэй шүүмжлэлийг ярьж яваа хүн бол УИХ-ын гишүүн Л.Болд юм. Тэрбээр тус байгууллагыг нийгмийг айдсаар барьж байсан социализмын үеийн НАХЯ-тай зүйрлэсэн. Хамгийн сүүлд л гэхэд ноцтой баримтыг Өршөөлийн хуулийг боловсруулах ажлын хэсгийн  хуралдааны үеэр ярьсныг  хүргэх гэж байна.

 

Түүнийг АТГ-ынхан албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж онц их хэмжээний хохирол учруулсан хэрэгт буруутган шалгаж байгаа. Харин Л.Болд гишүүн өөрийгөө буруугүй гэх тайлбарыг олон удаа хэлээд байгаа юм.

 

Үүнийгээ ч ажлын хэсгийн хуралдаан дээр мөн хэлсэн байна. Хамгийн ноцтой нь АТГ-ынхан өөрийг нь "Н.Алтанхуягийн Засгийн газрыг унагаах шийдвэрийг гарга" гэж дарамтлаж байсныг энэ үеэр ярьжээ. Үүнээс үзвэл АТГ-т Н.Алтанхуягийн Засгийн газрыг унагах ямар шаардлага байсан бэ гэдэг асуулт гарч ирж байна. Мөн Н.Алтанхуягийн Засгийн газрыг унагахын тулд УИХ-ын гишүүдийг дарамтлуулах ажлыг АТГ-аар нэг хүн хийлгүүлж байсан байж таарах нь. Харин тэр нь хэн бэ?. Уг нь Н.Алтанхуяг гэх хүн авлигал, албан тушаалын хэрэгт холбогдвол АТГ чиг, үүргийнхээ дагуу шалгаж, нягтлах ёстой. Түүнээс бус Засаг унагах ажлын арыг даах нь тэдний хийх зүйл огтхон ч биш. Дүгнэвэл АТГ-ынхан хэн нэгний захиалгаар УИХ-ын гишүүдийг хүртэл айлгаж, сүрдүүлж явдаг гэдэг нь тодорхой байна. Цаашилбал Засгийн газрыг унагахад гар бие оролцдог байх нь. АТГ иргэдийг дуртай үедээ дуудаж хэлснийг нь хийхгүй бол  айлгаж, сүрдүүлдэг байгууллага болсон байна. Дургүй нь хүрвэл шоронд хийдэг газар болж. Ийм их хэмжээлшгүй эрх мэдлийг тус байгууллагад хэн олгов.

 

Ингээд ажлын хэсгийн хуралдаан дээр Л.Болд гишүүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэе.

 

УИХ-ын гишүүн Л.Болд: -Та бүхэн хонь шиг байхгүй бол над шиг алуулна шүү /УИХ-ын зарим гишүүдэд хандаж хэлж буй нь/. Би гурван жил тамлууллаа, алууллаа. Тэд нар маш олон хүний амьдралаар тоглолоо /АТГ-ыг хэлэв/. АТГ-аас хоёр гишүүн хэрэгт холбогдон шалгагдаж байгаа гэж өчигдөр мэдэгдсэн. Гэтэл өнөөдөр цөөнх хүчтэй дуугараад ирэнгүүт УИХ-ын нэг гишүүн болгочихлоо. Ичихгүйгээр. Үүний цаана нэг л зүйл байна. Тэд “Түүнийг бид алдагаараа ална. Энэ бол олонхийн нөхөр. Л.Болд бид нарт ирж мөргөөгүй” гэж байгаа. Хүмүүс яаж хэргээ цайруулчихдаг юм бүү мэдэхгүй. Би бол чадахгүй юм байна лээ. Би 25 жил улс төрд явлаа, хангалттай. Надад дарга сайд болох сонирхол алга. Би хүүхдүүддээ арай гайгүй улс үлдээчихье гэж бодож байна. 1990 онд үхье гээд л энэ талбай дээр гарч ирсэн. Өнөөдөр үхсэн баас тэр АТГ нь байна уу, юу байна ална л биз. Алахаас би айхгүй. Намайг Батлан хамгаалах яамны сайдаар ажиллаж байхад шалгаж байсан. Шалгаж байгаад гэрчээр дуудсан. Тухайн үед би бүх тайлбараа аваачиж өгсөн. Гэтэл гэнэтхэн Засгийн газрын санал хураалт өгөх гэтэл дуудаад “Та ер нь энэ хэрэг дээр сэжигтэн болж байгаа шүү” гэсэн. Тэр үед дарамт надад ирсэн. Н.Алтанхуягийн ЗГ-ыг унагах шийдвэр гарга гэсэн. Би тийм шийдвэр гаргаагүй. Кнопыг би тэдний хэлсний эсрэг дарсан.

 

Гэтэл яг сарын дараа миний хэргийг тусад нь эрүүгийн хэрэг болгосон. Тэгээд удалгүй түдгэлзүүлээд прокурор руу шилжүүлж дүгнэлт гараад эргэж түтгэлзүүлсэн байгаа юм. Би мэдээгүй. Тэгээд өнөөдөр ярьж байгаа юм. Ийм л улсууд байна шүү дээ. Тэгэхээр энгийн иргэдийг яадаг байх вэ? Би айхгүй. Надад хийсэн хэрэг байхгүй. Та бүхэн унш. Тэр бол инээдтэй асуудал. Надад бүх тайлбар нь байна. Тэднийг юу хийх гээд байгааг би мэдэж байгаа. Эд нар намайг улс төрийн хувьд өвдөг дээр минь сөгдүүлэх гэж байна. Донгодсоноор нь явахгүй бол та нарыг ч мөн мэдээгүй байхад ингэнэ шүү.  Би прокурорт хандана. Гомдлоо гаргана” гэжээ.

 

Тэрбээр мөн авлигал авсаныг нь бус өгснийг нь ч адилхан шийтгэх ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байгаа юм.  

 

Т.Энхэлээ

0
ЖИРГЭХ
Санал болгох
Үүнийг #ТА бод! Үлдэх #ҮРС чинь #АГААР амьсгалах уу #АЛТААР амьсгалах уу
DZ мэн Б.Дашзэвэгт есөн жилийн ял оноов
Харумафүжи Д.Бямбадоржид холбогдох хэрэг прокурорт шилжжээ
Дэлхийд шуугиан тариад байгаа нугасан хошуут үлэг гүрвэлийг Монголоос “хулгайлжээ”
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (114)

  • иргэн (27.123.214.103)
    АТГ ,ПРОКУРОР ,ШҮҮХ, цагдаагаар оролдсон болгоныг шалгаж , хуулийн байгууллагын ажилд дарамт учруулсан үндэслэлээр шалгаж яллах хэрэгтэй .Учир нь тэд бүгд гэмт хэрэгтэнүүд юм
    2017 оны 09 сарын 25 | Хариулах
  • Зочин (59.153.87.201)
    АТГ мөн чанараа таниулж байна дөө. Энхжаргал гээд нэг 60 тэрбумыг яаж толгойг нь илээд. АТГ ч улстөрийн өшөө авалт, эрх мэдлийн шантаажнй байгууллага гэдгийг ард түмэн мэдсээн
    2017 оны 09 сарын 24 | Хариулах
  • Зочин (182.160.5.97)
    ATG-n ezen ELBEGDORZS gedeg hulgaich shüüdee!!!
    2017 оны 09 сарын 23 | Хариулах
  • Зочин (103.229.120.219)
    АТГ-г хэн удирдаад байна гэнэ үү. өнгөрсөн одоог харьцуулж хар лав эвэ биш, АН-ынханг намнаад МАН-г тойруулаад байгаа юм биш үү. Намбарвантай холбоотой хэргүүдийг бага зэрэг онгичсонг эс тооцвол АТГ яг юу хийгээд байна. Алтанхуягийн ЗГ-г унагах сонирхол ЭБЭ-д тийм их байсан юм болов ууу, түүнд ямар ашиг сонирхол байсан юм бол. Харин АН-ын ЗГ-г унагах нь улс төрийн сонирхол байсанг 60 тэрбум хэлээд байгаам биш үү. АТГ-ын томилогоонд Эбэ нөлөөтэй байсан эсэхэд эргэлзэж байна. Барьцаалагдсан байж магадгүй. Ер нь АТГ байх шаарплагатай юм уу. Шалгадаг 6 төрийн байгууллага бөйна арай олон уу
    2017 оны 09 сарын 23 | Хариулах
  • Zochin (103.57.93.234)
    Elbegdorjiig uls turuus zailuul. ! Ter l Hurz iig uuruu avchirch tavij bsn shdee er n hudlaa shudraga tsarailj bgaag ard tumen harj bgaa shdee
    2016 оны 10 сарын 01 | Хариулах
  • zochin (122.201.19.99)
    ebee. man darga enhbold hoeriin tohiroo ilchlegdej bnaa
    2016 оны 09 сарын 28 | Хариулах
  • Зочин (202.9.40.190)
    Илжгээгийн хутгасан хор байна шүү дээ.
    2016 оны 09 сарын 26 | Хариулах
  • Зочин (103.57.92.62)
    shalgahad yadgiin ymar neg asuudal baihgui shuu ymar neg no baival tuugern daramtaldag ym shig baigaam rsever hun hovor ym uu daa tatvar ntr geel zaaval no oldono doo
    2016 оны 09 сарын 25 | Хариулах
  • Зочин (49.0.161.166)
    АТГ арай хүмүүсийг хэлмэгдүүлдэг байгууллага болоогүй байлгүй дээ.Ер УИХ л өөрөө АТГ-ыг байгуулаа биз дээ.АТГ чинь тэнгэрээс өөрөө буугаад ирээгүй.Эсвэл АНУ -аас монголд байгуулаагүй байх аа.Энэ байгууллага буруу ажиллаж байгаа бол энэ нь УИХ-ын өөрийнх нь буруу.Ер нь жирийн ард бидэнд мэдэгдэж,яригдаж байгаагаар бол мөлхөө авдигал л газар авч,түүнээс болж жирийн иргэд л их хохирч байна.Энэ сургууль,эмнэлэг,цэцэрлэгийн дарга,захирал,эмч,багш,газрын албаныхан,цагдаагийнхны авлигал хирээс хэтэрч байхад түүнийг шалгадаг,танддаг байгууллага гэж алга болжээ.Одоо хууль,хяналтынхан иргэдээс гомдол ирэхийг хүлээгээд сууж байдаг боллжээ.Иргэдээс авлигал хийгээд хууль бус үйлдлийн талаар гомдол санал гаргахаар тэр нь дээрээсээ доошоо дамжсаар байгаад уг авлига авсан эрхтэн дархтан дээр очдог болсон байна.Энэ чинь эцсийн эцэст иргэдийг шударга биш явдалтай хүчээр эвлэрэхэд хүогэж байна.Нэг буюу хэсэг архичид иргэдийг доромжлоод,мөнгө нэхэж дарамтлаад байхаар нь хуулийн зохих байгууллагад гомдол
    2016 оны 09 сарын 25 | Хариулах
  • cccc (103.57.92.150)
    Elbeg miye hoer niileed mongol ulsiig zalgihnee
    2016 оны 09 сарын 25 | Хариулах
  • Устгах цаг болж (103.229.121.42)
    Засгийн дээр авлигатай тэмцэх газар аль хэдийн гарсан байна. Энэ ч их аюулыг дагуулна даа
    2016 оны 09 сарын 25 | Хариулах
  • Мөнхбаатар (202.70.46.212)
    Арай л дэндүү бна хууль гэх ч зүйл хаана бна хүний эрх гж өдөр блгоно хуцах юм яадагын бурхан хуцаад бай гээд гүшүүд хуцдаг юм бна лээ би ч гэсэн ингээд хэлчихий цөөнхийг ингэж хавчаад бвал яаж улс төр ардчилал нь тогтнох билээ дээ
    2016 оны 09 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.9.44.175)
    Энэ элий балай өөрийгөө мундагт бодсон Атг гэдэг юмыг тараагаач улсад хэрэгтэй юу хийж бгаа юм вэ толгойн хоосон юмнууд бдаг гэсэн шүү дээ ичээсэй
    2016 оны 09 сарын 24 | Хариулах
  • Зочин (27.123.214.102)
    Энэ атг гэж дээр доргүй захиалгаар хүн дарамталж бдг газар болжээ.уих-н гишүүнийг тэгж бга юм ажлаа хиигээд явж бга хүнийг буруу халах гээ бга даргынх нь ахиалгаар шоронд хорьж бга нь юу чбиш юмбна
    2016 оны 09 сарын 24 | Хариулах
  • Босоо Монгол (103.57.92.37)
    Зааа шааацгаа., энгийн иргэдийг АТГ дуудахгүй дуудахгүй ч шаардлагагүй! Одоо нөгөө шалгагдаж байгаа хэдийнхээ захиалгаар хуулинд өөрчлөлт оруулах гэж байгаа бол ёстой түй май шүү! Та нар дураараа улсаас шаадаг үе чинь өнгөрсөн. Тэр муу Алтанхуягийг бүүр ч их шалгах хэрэгтэй! Бондын мөнгийг ямарч хараа хяналтгүй хэдэн тийш цавчсан хулгайч нартай тооцоо бодох хэрэгтэй!
    2016 оны 09 сарын 24 | Хариулах
  • Зочин (59.153.87.57)
    Учир нь Элбэгдорждоо бус түүнийг хэн юугаар дарамтлан атгандаа оруулав гэдэгт л байна. МАН соц үеийн МАХН, НАХЯ-ны үүргээ гүйцэтгэх хүчтэй хэвээрээ, дээр нь гадны том хүчин нөлөөгөө тэлсээр байгаа бус уу
    2016 оны 09 сарын 24 | Хариулах
  • зочин (202.131.252.213)
    угаас МАН.ын хүн томилогдсон.
    2016 оны 09 сарын 24 | Хариулах
  • иргэн (202.131.252.213)
    МАН.д сайн үйлчлэхгүй бол АТГ дуусна шүү. Хожим түүхэнд ЧЁКА ТАЙ адилаар бичигдэнэ. Цаг цагаараа байдаггүй. Буруутай буруугүй олон хүн нэг өдөр ҮГЭЭ хэлнэ шүү.
    2016 оны 09 сарын 24 | Хариулах
  • zochim (59.153.113.72)
    ene odoo AN han yamar baliar yum be hoorondoo alaltsaj bna Bi uheheer chi uh geed ungursun 4 jil ugaasaa olonhi bsan ditroo iim zavaan vaih ni Elbegdorj Bold yag neg teregni duguinuud
    2016 оны 09 сарын 24 | Хариулах
  • Зочин (87.89.22.38)
    Монголын АТГ бол зүгээр л нэр төдий байгууллага шүү дээ. МАНАН бүлэг ЭЛБЭГДОРЖ С.БАЯР нарын хор найруулагаар хөдөлдөг хувийн компани шахуу байгууллага болсон нь шалгаж байгаа болон шийтгэж байгаа шийтгэлээс нь тэнэг хүн ч хараад ойлгохоор. Ингэж оромдож тоглож байгаагаа ард түмнийг мэдэхгүй тэнэг юм шиг ойлгоод удирдаад байгаа Элбэгдорж ерөнхийлөгч л дэндүү өрөвдөлтэй ой гутмаар юм. Энэ махны машин эздээ эргээд машиндах өдөр удахгүй биз дандаа худалч хулгайч нар ялна гэж юу байхав дээ. Нэг өдөр нар гарч л таараа. Цаг цагаараа байдаггүй цахилдаг хөхөөрөө байдагүй ээ гэж.
    2016 оны 09 сарын 23 | Хариулах
  • Зочин (87.89.22.38)
    МАНАН болон толгойлогч Элбэгдоржийн захиалга гэдгийг нялх хүүхэд чиг ойлгох хэмжээнд очсондоо. Энэ бүлэглэлийг улс төрөөс арчиж хаяхгүй бол монгол орон сөнөж мөхөх хэмжээнд очно шүү монголд эх оронч тэмцэгч аавын охид хөвгүүд байвал одоо л хөдлөх хэрэгтэй дээ. Алгуурлаад байвал улс орон байгалийн баялага эрх чөлөө бүхнээ алдана шүү.
    2016 оны 09 сарын 23 | Хариулах
  • зочин (202.9.41.65)
    Энэ одоо хэний захиалга бэ? хэдхэн Монголчуудаа хооронд нь яс хаясаар байгаад хятад санаагаар АТГ азрын vvдэнд сøхрvvлсээр байгаад л дуусгах юм байна доо. Энэ долдой нараасаа салах хэрэгтэй .
    2016 оны 09 сарын 23 | Хариулах
  • Зочин (203.91.115.40)
    энэ Элбэгдоржыг зайлуулах хэрэгтэй улс төрөөс бүр зайлуулах хэрэгтэй энэ мэтээс болж АН унсан шүүдээ
    2016 оны 09 сарын 23 | Хариулах
  • Зочин (203.91.115.40)
    энэ Элбэгдоржыг зайлуулах хэрэгтэй улс төрөөс бүр зайлуулах хэрэгтэй энэ мэтээс болж АН унсан шүүдээ
    2016 оны 09 сарын 23 | Хариулах
  • Lu (59.153.112.190)
    ЭНЭ НӨХӨР Ч ИХ ЦЭВЭР ХҮН БИШ ДЭЭ. ХУЛГАЙЛЖ ИДСЭНЭЭ ИХ ХУРАЛД СУУЖ ХАМГААЛААД Л ЯВАА БАЙХДАА.
    2016 оны 09 сарын 23 | Хариулах
    • Зочин
      Mdhguim bol bitgii bhdaa gj bich sangi ahaa
      2016 оны 09 сарын 23
  • Нэмэх (124.158.126.13)
    МАН-тай нийлж сонгууль луйвардаж ард түмний саналыг үгүйсгэсэн, намынхаа нөхдийг үгүй хийсэн, ард түмний баялагийг сороостой, албан тушаал, шуналаас өөр юм мэдэхээ байсан энэ аймшигийн Элбэгдоржийг яаралтай буулгах шааррдлагатай.
    2016 оны 09 сарын 23 | Хариулах
  • Erka (89.204.138.73)
    Ene Lu Boldiin helj bgaa ortoi bhaa.Yer n tegeed mongold Modern Sozializm yavagdaad bgaa haragdaad bgaash dee.SOZ.uyed humuusiig helmegduulj huduu zuldug l bsan.MAXH-iinhan. MAH ch mun l tednii halaa.Heree uurchilsun deeremchid.
    2016 оны 09 сарын 23 | Хариулах
  • Зочин (202.21.110.42)
    Ene bol ard tvmnii songolt...
    2016 оны 09 сарын 23 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ц.Ганзориг: Хуулийн төсөлд Монгол Улсын Ерөнхийлөгч өөртөө шинэ эрх мэдэл нэмэх, УИХ-ын гишүүнийг “эгүүлэн татах” зохицуулалт тусгагдаагүй
    7 цаг 45 мин
  • 2026 онд Counter-Strike 2-ын календарьт багтсан олон тэмцээнүүдээс IEM Rio 2026 онцгой байр суурь эзэлж байна
    9 цаг 55 мин
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    15 цаг 59 мин
  • УИХ ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлууд
    16 цаг 7 мин
  • Багш нар “Компьютерийн сүлжээг зохион бүтээх ба нэвтрүүлэх” DDCN сургалтад хамрагдлаа
    16 цаг 17 мин
  • Улаанбаатарт 3 градус дулаан байна
    16 цаг 28 мин
  • Сагсан бөмбөгийн талбай бүрт зайлшгүй байх ёстой, уур амьсгалыг “асаадаг” 5 хит дууг онцолж байна
    Уржигдар 19 цаг 37 мин
  • Италийн Серие А-гийн 32-р тойргийн онцлох тоглолт болох Комо – Интер Милан 4-р сарын 12-нд “Стадио Жузеппе Синигалья” цэнгэлдэхэд болно
    Уржигдар 19 цаг 30 мин
  • Монголын оюун ухааны академиас ГССҮТ-д мэдэгдэл хүргүүлж осолд өртсөн хүүхдүүдийг Улаанбаатар хот руу тээвэрлэж нарийн шинжилгээ өгүүлэхээр болжээ
    Уржигдар 09 цаг 44 мин
  • Зурхай: Үс бүү засуул. Өвчин эмгэг тусах тул муу цээрлэвэл зохилтой
    Уржигдар 09 цаг 31 мин
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
    Уржигдар 09 цаг 22 мин
  • Энэ амралтын өдрүүдэд хайртай, дотны хүмүүстэйгээ үзэх ГОЁ үзвэрүүд
    Уржигдар 09 цаг 00 мин
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Хашир арслангийн багийн эсрэг залуу "баттай тав давдаг" Б.Орхонбаяр арслангийн баг
    Уржигдар 09 цаг 00 мин
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Залуу арслангийн баг Дархан аваргын багаас даагаа нэхэж чадах уу?
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Дайны сүүдэрт тохиож буй "Улаан өндөг"-ний баяр
    Уржигдар 09 цаг 00 мин
  • 75 дахь удаагийн “Miss Universe” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөх гоо бүсгүйг шалгаруулна
    2026-04-10
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    2026-04-10
  • “Есөншанд” ХХК “Хүнсний хувьсгал”-ын дүнд дүүргийнхээ зах зээлийн 50 хувийг хангадаг болно
    2026-04-10
  • Гавьяат жүжигчин, бүжигчин М.Бямбаа “Сэтгэлийн уяа” кинонд гол дүр бүтээжээ
    2026-04-10
  • Чингүнжавын гудамжийг тохижууллаа
    2026-04-10
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
  • Орос, Украин улсууд эвлэрнэ
  • Азийн орнуудад 514 нислэг цуцлагдаж, 5000 орчим нислэг саатжээ
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Жүжигчин Э.Батнямбуу найруулагчийн гараагаа эхлүүллээ
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
24 баримт
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК