Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Эерэг 24: Дэлхийд данстай түүний анхны бүтээл нь ээждээ бэлэглэсэн ил захидал

2015-9-24
0
ЖИРГЭХ

Хүүхэд насны хүсэл тэмүүлэл амьдрал болон цэцэглэх нь юутай сайхан. Энэ л хүсэл тэмүүлэл, мөрөөдлийнхөө эзэн байхын төлөө зүтгэж, хөдөлмөрлөсөн жирийн нэгэн сэхээтэн залуу өдгөө монгол эх орныхоо нэрийг дэлхийн чихнээ дуурсгаж явна.

 

Хүний амьдралын баяр гуниг, жаргал зовлон гээд ертөнцийг бүхэлд багтаан таниулж, уран барималаар илэрхийлэх гайхамшигт урлагтай амьдралынхаа нэгээхэн хэсгийг холбосон уран барималч Б.Баясгалангийн талаарх мэдээллийг сонсоод түүнтэй уулзаж, дэлхийд танигдсан бүтээлүүдийнх нь талаар болон энэ урлагт хөл тавьсан тэр л цаг мөчүүд, хүсэл мөрөөдлөө биелүүлж яваа он жилүүдийнх нь талаар сонирхохыг хүсэв.

 

Дэлхийд танигдсан уран бүтээлч түүнтэй уулзаж, хөөрөлдөхөд ёстой л “Эрдэмтэй хүн даруу их мөрөн дөлгөөн” гэх үг өөрийн эрхгүй сэтгэлд бууж байсныг нуух юун.   

 

Тэрбээр өмнө нь ССАЖЯ-ны Гадаад хамтын ажилгааны хэлтсийн мэргэжилтэнээр ажиллахын сацуу соёл урлагийн салбарт өөрийн хувьд нэмрээ оруулж байсан юм.

Мөн дотоод гадаадын нэлээд олон их дээд сургуулийг дүүргэж, чамлахааргүй мэдлэг боловсрол хуримтлуулжээ. Тодруулбал 2004 онд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг Бизнесийн удирдлага, 2008 онд  Peralta College, California, USA Биснесийн удирдлага, мэдээллийн чиглэлээр мэргэшсэн байна. 

 

Мөн 2009  онд Academy of Art University San Francisco, California, USA Урлагийн их сургуульд урлагийн сэтгэл судлаач, 2012 онд The Florence Academy of Art, Italy Урлагийн академид Figurative Art чиглэлээр суралцан төгсчээ. 

 

2014 онд Итали Улсын Флоренц хотын “Scuola d'Arte Sacra” сургуульд Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн чиглэлээр мэргэжил дээшлүүлэх хугацаандаа Флоренц хотноо өөрийн уран бүтээлийн үзэсгэлэнг амжилттай зохион байгуулсан байна.

 

Тэрбээр нийслэлийн тавдугаар цэцэрлэгт хүмүүжиж байхдаа л гарын дүйтэй гэгдэж, “Мартын 8”-аар ээждээ урласан ил захидал хийж бэлэглэж байсан нь түүний анхны бүтээл байсан гэдгийг Б.Баясгалан дурсаж байсан юм.

Түүнчлэн “Хүүхэд насны хүсэл мөрөөдлөө таньж, уртын замд хөгжүүлж, хөдөлмөрлөж чадвал амжилт ирнэ гэж боддог. Ер нь залуу хүн үргэлж өөрийгөө хөгжүүлж, тал талын мэдлэг боловсролтой болох хэрэгтэй гэдэг үүднээс л би дээрх сургуулиудыг дүүргэсэн. Энэ нь ч миний амьдралд бас нэгэн шинэ орчин, өвөрмөц мэдрэмжийг бий болгосон гэж хэлж болно” хэмээсэн юм.

 

Үнэндээ ч бизнесийн удирдлага чиглэлээр суралцан төгсөж банк санхүүгийн салбарт ажиллаж байсан хүн урлаг судлалын мэргэжлээр суралцаж, уран барималч болж дэлхийд танигдсан бүтээл туурвьсан гэж бодохоор аргагүй л хүний хүсэл мөрөөдөл, шаргуу хөдөлмөр гэдэг ямар агуу болох нь бэлэхнээ харагдах ажгуу.   

 

Б.Баясгалан 2012 онд сургуулиа дүүргэсэн  жилээ  АНУ, Их Британи, Европын урлагийн шилдэг сургуулиудын таван том сургуулийн захирлууд  оролцон ялагчийг тодруулдаг ARC /Art Renewal Center/ нь реализмын чиглэлийн хүн зураг, хүн баримлын шилдэг бүтээлийг шалгаруулдаг тэмцээнд оролцон дэлхийн сонгодог урлагийн Гран при шагналыг анх удаа хүртэж эх орныхоо нэрийг дэлхийд цуурайтуулсан юм.

Түүнчлэн Их Британи Улсын (The Society of Portrait Sculptors) Хөрөг барималчдын нийгэмлэгээс жил бүр зохион байгуулагддаг олон улсын дээд зэрэглэлийн оны шилдэг нүүр царайг тодорхойлох “FACE-2014” тэмцээнд өөрийн хоёр уран бүтээлээр оролцож, финалд шалгарч байжээ.  


Түүний бүтээлүүдэд хүний дотоод мөн чанар, сэтгэл хөдлөлийн нуугдмал хөг аялгууг энгийнээр илэрхийлдэгээрээ орчин үеийн уран бүтээлчдээс ялгардаг онцлогтой аж. Гран при шагнал хүртсэн “Жан пауло” барималд ч энэ бүхэн тусч, шинэсэн учраас энэхүү шагналын эзэн болсон байна. 

Голдуу хүн баримлын чиглэлээр бүтээл туурвидаг ч гэсэн нэлээд олон төрлийн жанаруудаар бүтээл уралдаг Б.Баясгалангийн ирээдүйн гол зорилго нь Грек, Ромын сонгодог архитектурын мэргэжлээр мэргэшиж, түүнийгээ уран бүтээлтэйгээ хослуулан сонгодог бүтээл туурвихад оршиж байгаа гэнэ. Түүнчлэн Монгол Улсын уламжлалт соёл, соёлын үйлдвэрлэлийг сэргээн хөгжүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулахын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэнэ гэдгээ ч хэлж байсан юм.

 

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдах “Улаанбаатар Арт Фэйр 2015” дүрслэх урлагийн үзэсгэлэнд түүний бүтээл дэлгэгдэж байгаа юм. Энэхүү сайхан гэгээлэг мэдээгээр энэ удаагийн Эерэг 24 булангаа жаргаая. 

 24tsag.mn Б.Батчимэг

0
ЖИРГЭХ
Санал болгох
Улаанбаатарын өвлийн нөхцөлд хүүхэдтэйгээ хамт хийхэд тохиромжтой, дулаахан бөгөөд хөгжилтэй 10 санаа:
Амралтын өдрөөр хийх 5 амтат хоолны жор
Цас орсон амралтын өдөр гэртээ дулаан хөнжилдөө хэвтэн үзэх 10 кино
Кайли Женнер: Анхны хүүхдээ өлгийдөн авах гэж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • мундаг (202.179.11.186)
    хамгийн гол нь мундаг боловсролтой залуу бна. магтаал биз яагаав улсаа худалдаж ичихгүй мөнгө идэж уучихаад гайхуулж тв-ээр цацагдаж бгаа биш. нэг энгийн залууг өөрийнхөө хөдөлмөрөөр явааг магтан дуулах юун буруу гэж. цаад хүний үнэргүй хорвоод амьдраагүй юм шиг яваа 76 малын талаар муул. зөв зөв сайхан зүйл бичиж. дэлхийд төрсөн хүн юм чинь дэлхийд данстай байхгүй яахын.
    2015 оны 09 сарын 25 | Хариулах
  • Batchimegt (150.129.143.73)
    medee beltgesen Batchimegingej henegchgui hudlaa medeelel, hooson ugeer bumbugdsun baihaarn setguulch bish baih gej bodloo guaid neg setgegdel uldeeyee. Delhiid tanigdsan bol Mongolchuud ni tanihgui baih emgenelteiyaa. Tegeed joohon hailt hiilee... Delhiid danstai, tanigdsan gedeg ni hudlaa yum bainaa. hehe. za teed mongoliin ner tsuuraitsan yum yerduu ch alga. yer ni mundag baigaad, ulsiinh ni ner tsuuraitah ch albaguishdee. yumiig bitgii ingej duviilguj, undeslelgui hooson ugeer bumbugduj baigaachee. Ene uran buteelch chin eniig unshaad ichne sh dee. tand yria ugsunduu ene hun haramsana shuu.
    2015 оны 09 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.55.183.107)
    Ene uraldaan bol zaluu avyaslag oyutnuudad ugdug shagnal, oyutnii surgaltiin tetgeleg. Delhiid danstai gj humuusiin tolgoi erguulj arai bolohgui. Setguulch uuruu buruu oilgoson bolov uu, arai ch uran buteelch uuruu iim yum yariagui baih. Alivaa uraldaan shagnald ranking, hamrah huree, zereglel, gazar zuin hamrah huree geh met olon zuils baidag..
    2015 оны 09 сарын 24 | Хариулах
  • Зочин (202.170.69.58)
    Ямар мундаг залуу вэ,амжилт хүсье.Эх орондоо оюуны хөрөнгө оруулалт хийгээрэй залуу минь.Яамд ажилт хүсэе
    2015 оны 09 сарын 24 | Хариулах
  • хийсэн бүтээлээс (103.26.192.157)
    харах царайны г.о.м.о гэдэг нь мэдэгдэж байна.
    2015 оны 09 сарын 24 | Хариулах
  • Зочин (202.170.69.58)
    wow,gaihaltai
    2015 оны 09 сарын 24 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ц.Ганзориг: Хуулийн төсөлд Монгол Улсын Ерөнхийлөгч өөртөө шинэ эрх мэдэл нэмэх, УИХ-ын гишүүнийг “эгүүлэн татах” зохицуулалт тусгагдаагүй
    6 цаг 22 мин
  • 2026 онд Counter-Strike 2-ын календарьт багтсан олон тэмцээнүүдээс IEM Rio 2026 онцгой байр суурь эзэлж байна
    8 цаг 33 мин
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    14 цаг 36 мин
  • УИХ ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлууд
    14 цаг 45 мин
  • Багш нар “Компьютерийн сүлжээг зохион бүтээх ба нэвтрүүлэх” DDCN сургалтад хамрагдлаа
    14 цаг 54 мин
  • Улаанбаатарт 3 градус дулаан байна
    15 цаг 5 мин
  • Сагсан бөмбөгийн талбай бүрт зайлшгүй байх ёстой, уур амьсгалыг “асаадаг” 5 хит дууг онцолж байна
    Уржигдар 19 цаг 37 мин
  • Италийн Серие А-гийн 32-р тойргийн онцлох тоглолт болох Комо – Интер Милан 4-р сарын 12-нд “Стадио Жузеппе Синигалья” цэнгэлдэхэд болно
    Уржигдар 19 цаг 30 мин
  • Монголын оюун ухааны академиас ГССҮТ-д мэдэгдэл хүргүүлж осолд өртсөн хүүхдүүдийг Улаанбаатар хот руу тээвэрлэж нарийн шинжилгээ өгүүлэхээр болжээ
    Уржигдар 09 цаг 44 мин
  • Зурхай: Үс бүү засуул. Өвчин эмгэг тусах тул муу цээрлэвэл зохилтой
    Уржигдар 09 цаг 31 мин
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
    Уржигдар 09 цаг 22 мин
  • Энэ амралтын өдрүүдэд хайртай, дотны хүмүүстэйгээ үзэх ГОЁ үзвэрүүд
    Уржигдар 09 цаг 00 мин
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Хашир арслангийн багийн эсрэг залуу "баттай тав давдаг" Б.Орхонбаяр арслангийн баг
    Уржигдар 09 цаг 00 мин
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Залуу арслангийн баг Дархан аваргын багаас даагаа нэхэж чадах уу?
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Дайны сүүдэрт тохиож буй "Улаан өндөг"-ний баяр
    Уржигдар 09 цаг 00 мин
  • 75 дахь удаагийн “Miss Universe” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөх гоо бүсгүйг шалгаруулна
    2026-04-10
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    2026-04-10
  • “Есөншанд” ХХК “Хүнсний хувьсгал”-ын дүнд дүүргийнхээ зах зээлийн 50 хувийг хангадаг болно
    2026-04-10
  • Гавьяат жүжигчин, бүжигчин М.Бямбаа “Сэтгэлийн уяа” кинонд гол дүр бүтээжээ
    2026-04-10
  • Чингүнжавын гудамжийг тохижууллаа
    2026-04-10
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
  • Орос, Украин улсууд эвлэрнэ
  • Азийн орнуудад 514 нислэг цуцлагдаж, 5000 орчим нислэг саатжээ
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Жүжигчин Э.Батнямбуу найруулагчийн гараагаа эхлүүллээ
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
24 баримт
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК