Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Тодруулга: Эдийн засгийн ирээдүй “шинэ тэнцвэр”-ийг хангахаас шалтгаална

2015-10-17
0
ЖИРГЭХ

        Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг УИХ-аар хэлэлцэж буйтай холбогдуулан Монголбанкны Мөнгөний бодлого, судалгааны газрын захирал Д.Болдбаатараас дараах тодруулгыг авлаа.

 

- Төрийн мөнгөний бодлогын хүрээнд макро эдийн засгийн шинэ тэнцвэр гэж яриад байна. Үүнийг юу гэж ойлгох вэ?

 

- Хамгийн эхлээд эдийн засгийн орчин эрс өөрчлөгдсөн байна гэдгээ ухамсарлах хэрэгтэй байна гэж ойлгоно. Манай эдийн засаг уул уурхайн бүтээгдэхүүний үнэ үргэлжлэн огцом нэмэгдэж байсан тэр үед бий болгосон эдийн засгийн бүтцээ өөрчлөх шаардлагатай боллоо. Уул уурхайн супер циклийн үед ихээхэн том зорилт дэвшүүлж, дэд бүтцийн том бүтээн байгуулалт хийж, төсвөө халамжид чиглүүлж байлаа. Гэтэл энэ боломж байхгүй болсон учраас бид макро эдийн засгийн шинэ орчинд эдийн засгийн өсөлтийн ирээдүйг бий болгох болж байна. Үүнийг макро эдийн засгийн шинэ тэнцвэр гэж нэрлэж, эдийн засгийг шинэ тэнцвэр рүү өөрчлөгдөх боломж олгох макро бодлого хэрэгжүүлэхийг хэлж байна.

 

-Шат дараатай ямар арга хэмжээ авбал шинэ тэнцвэрт хүрэх нөхцөл бүрдэх бол?

 

-Юу өөрчлөгдсөн бэ гэдэг нь чухал байх. Нэгдүгээрт, уул уурхайн супер циклийн үеийн төсвөө өөрчлөх хэрэгтэй байна. Төсвөө багасгаж, улсын өрийг нэмэгдүүлэхээргүй байдалд батлах хэрэгтэй боллоо. Эдийн засгийн өөрчлөлт хэрэгжиж дуусах, макро гадаад орчин эргэн тэнцвэржихээс өмнө бидэнд гадаад өрийн хүндрэл тулгарч байгаа учраас өөр сонголт бараг л байхгүй болж байна.  Хоёрдугаарт, манай эдийн засаг уул уурхайн хамаарал өндөртэй учраас эдийн засгийн орчин уул уурхайн өөрчлөлтийг даган өөрчлөгдсөөр байх юм. Ингэж өсч, унаж байх үед өөрчлөлтийг цаг тухайд нь мэдэрч, бодлогын зохистой тохиргоо богино хугацаанд хэрэгжүүлж чаддаг болох хэрэгтэй байна. Гуравдугаарт, супер циклийн дараа уул уурхайд тулгуурлан хөгжиж байгаа бүх орны үнэлэмж буурч, эдийн засгийн, ялангуяа экспортын бүтэц эрс өөрчлөгдөж байна.  Бид л гэхэд хөдөө аж ахуйн салбарын өртгийн сүлжээг олон улсын зах зээлд хүртэл хөгжүүлж шинэ экспорт бий болговол том зорилтдоо хүрэх байх. Дөрөвдүгээрт, олборлох үйлдвэрүүдийн орлого их байхад хэрэглээг нэмэгдүүлээд байх боломж илүү байсан.  Харин энэ орлого байхгүй болоод эхлэхээр гадаад зах хумигдмал орнуудын адил дотоод эрэлтийг тэтгэх хэрэгтэй боллоо. Бид өөрсдөө хуримтлал хийж эдийн засгаа тэтгэх эх үүсвэрээ бий болгох, өөрсдөө үйлдвэрлэх хэрэгтэй болж байна.

 

- Монголбанкны төсөөллөөр шинэ тэнцвэрийг хэдий хугацаанд хангаж чадна гэж тооцсон бэ?

 

- Тэнцвэрт хүрнэ гэсэн хугацаа тооцоогүй. Ер нь хугацаа өөрөө боломжгүй. Эдийн засаг өөрөө тэнцвэрийн зүг өөрчлөгдсөөр байдаг. Харин үр дүн нь ямар байгааг бид өнгөрсөнтэйгөө зэрэгцүүлэн мэдэж чадна. Бодлогын арга хэмжээ зөв болвол эдийн засаг богино хугацаанд өөрчлөгдөж, үр ашгийг нь эрт хүртэх байх.

 

- Үүний үр дүнд төр, хувийн хэвшил, өрх гэрийн түвшинд ямар өөрчлөлтүүд гарна гэсэн хүлээлттэй байна?

 

- Үр дүн нь төрөлжсөн эдийн засагтай, дэлхийн зах зээлийн донсолгоонд доргиод байдаггүй, дотооддоо хүмүүс нь илүү хангалуун тийм л болох зорилт. Ер нь ийм зорилт дандаа л байсан байх. Гэхдээ яг одоо илүү тод ярьсан нь зөв болов уу.

0
ЖИРГЭХ
Санал болгох
“Эрчим хүчний салбарын долоо хоног" арга хэмжээ болно
Монголын эдийн засаг 2026 онд 5.0 хувиар өсөх төлөвтэй байна
“TRADE FINANCE FORUM – 2026” нөөцөөс боломж, боломжоос өсөлт
Хөрөнгө оруулалтаа халаасал: Шуурхай бизнесийн зээлийн эрх
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • hi (171.125.23.132)
    Boldbaatar bagsh maani yasan hogshirdoggui hun ve 20 jiliin omno yag iim bsan heveeree l bna. tandaa hamgiin sain saihaniig huseye
    2015 оны 10 сарын 19 | Хариулах
  • hi (171.125.23.132)
    Boldbaatar bagsh maani yasan hogshirdoggui hun ve 20 jiliin omno yag iim bsan heveeree l bna. tandaa hamgiin sain saihaniig huseye
    2015 оны 10 сарын 19 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сагсан бөмбөгийн талбай бүрт зайлшгүй байх ёстой, уур амьсгалыг “асаадаг” 5 хит дууг онцолж байна
    4 цаг 54 мин
  • Италийн Серие А-гийн 32-р тойргийн онцлох тоглолт болох Комо – Интер Милан 4-р сарын 12-нд “Стадио Жузеппе Синигалья” цэнгэлдэхэд болно
    5 цаг 1 мин
  • Монголын оюун ухааны академиас ГССҮТ-д мэдэгдэл хүргүүлж осолд өртсөн хүүхдүүдийг Улаанбаатар хот руу тээвэрлэж нарийн шинжилгээ өгүүлэхээр болжээ
    14 цаг 47 мин
  • Зурхай: Үс бүү засуул. Өвчин эмгэг тусах тул муу цээрлэвэл зохилтой
    15 цаг 0 мин
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
    15 цаг 9 мин
  • Энэ амралтын өдрүүдэд хайртай, дотны хүмүүстэйгээ үзэх ГОЁ үзвэрүүд
    15 цаг 31 мин
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Хашир арслангийн багийн эсрэг залуу "баттай тав давдаг" Б.Орхонбаяр арслангийн баг
    15 цаг 31 мин
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Залуу арслангийн баг Дархан аваргын багаас даагаа нэхэж чадах уу?
    15 цаг 31 мин
  • Дайны сүүдэрт тохиож буй "Улаан өндөг"-ний баяр
    15 цаг 31 мин
  • 75 дахь удаагийн “Miss Universe” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөх гоо бүсгүйг шалгаруулна
    Уржигдар 17 цаг 13 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Уржигдар 17 цаг 04 мин
  • “Есөншанд” ХХК “Хүнсний хувьсгал”-ын дүнд дүүргийнхээ зах зээлийн 50 хувийг хангадаг болно
    Уржигдар 16 цаг 50 мин
  • Гавьяат жүжигчин, бүжигчин М.Бямбаа “Сэтгэлийн уяа” кинонд гол дүр бүтээжээ
    Уржигдар 16 цаг 04 мин
  • Чингүнжавын гудамжийг тохижууллаа
    Уржигдар 16 цаг 01 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковтой уулзлаа 
    Уржигдар 15 цаг 34 мин
  • Улаанбаатар, Милан хот хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    Уржигдар 15 цаг 26 мин
  • ФОТО: Азийн шилдэг боксчид Монголд
    Уржигдар 14 цаг 22 мин
  • АТҮТ-ийн захирал Ц.Батсайханы хууль бус үйлдлийн талаар ажилчид нь шүгэл үлээлээ
    Уржигдар 13 цаг 59 мин
  • Элчин сайд Э.Сарантогос Канадын ёслолын албаны дарга Сэбастьян Карриер-тэй уулзав
    Уржигдар 13 цаг 05 мин
  • Мөсний зузаан 5-20 см нимгэрчээ
    Уржигдар 13 цаг 04 мин
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Орос, Украин улсууд эвлэрнэ
  • Азийн орнуудад 514 нислэг цуцлагдаж, 5000 орчим нислэг саатжээ
  • Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
  • Жүжигчин Э.Батнямбуу найруулагчийн гараагаа эхлүүллээ
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
24 баримт
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК