Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ХҮН-ын боловсон жагсаал

2015-10-29
0
ЖИРГЭХ

Олон жил уралдсан морь шиг Хөдөлмөрийн үндэсний нам (ХҮН)-ынхан жагсах сургаар талбай дээр гүйгээд очлоо. Би чинь  “Зулын гол” Алгаа,  ангайтал залилдаг Алтандөш, хутга Баасан, эмээ Баасан нарын үеийн жагсагч. Сүхбаатарын талбай дээр хувьсгалчтай, хутгатай, трактортой, морьтой, мотоцикьлтой, траншейныхантай жагсаж явсан хүн. “Онги гол”-ын Мөнхбаяртай төрийн ордон руу нум сум харваж, оюутнуудтай цонх хагалж явлаа.

Помидор шидэж, поошиг нүдэн,  УИХ-ын гишүүнийг төрийн ордны гадаа олзолж, суга цавийг нь чимхэж явлаа бидний үеийнхэн. Алдарт тэмцэгч “хутга” Баасан цагдаа хутгалан танхайрч, эмээ Баасан мөрдөсний эрлэг байх үеийн юм ярина. Яармагийн дэнжээс Ядмаа эмээ ирэхээ болиод,  Ичинноров ухаан алдсан үеэс жагсаал цуглаан хүч султай болж ирсэн юм.

 

Жагсагчид нэг хоёр цагдаагийн өмд урахгүй л бол, төрийн ордон руу олуулаа орно гэж дайрахгүй бол сэтгэл ханадаггүй байв. Шаардах бичгээ бөөнөөрөө оруулж өгнө гээд төрийн ордны хашааг хичнээн ч буулгав даа. Ордон дотроо ичигсэд хэрэм шиг хашаатай болсон цагаас жагсагчдын дайралт Москвагийн дэргэдэх тулаан шиг уйтгартай болж ирсэн юм.

Суулттай, өлсгөлөнтэй, “Тунгаа” төвийн Лхагвадорж шиг тууштай, Бошигт шиг босогчид, Нинж шиг  гомдогсодтой цуглаан олныг үзсэн. Т.Бадамжунай, М.Энхболдын хөргийг шатаан  сор залж, эмэгтэйчүүд үсээ хусч, хүүхдүүд уйлалдаж байлаа шүү дээ. МАХН-ынхан цалинжуулдаг, АН-ынхан хуушуур өгдөг байлаа гэж. Сүүлийн үеийн МАН-ынхан давхар дээл өмссөн дэглэлттэй, төсөвтэй, ажилтнуудаа утсаар дуудсан, брэндээр гангарсан, бензээр ижилссэн залуустай цуглаан хийдэг юм билээ. Төрийн ордондоо буйдан дээрээ цай уусан шиг, онигоо ярьсан шиг  жагсдаг улстөрчдийг ямар жагсагчид гэх вэ дээ.

 

За энэ ч яахав. Өчигдөр ХҮН-ынхан жагслаа. Удирдагч нар нь индэр дээр гараад шаардлагаа уншаад буучихлаа. Хуучин цагт Элбэгээ, Со нар солиоруулдаг байлаа ш дээ. “Гэдийсэн авлигачдыг бөхийлгөнө, бөхийсөн ардыг гэдийлгэнэ” гээд л. Хашгируулах тусам жагсагчдын цус хөөрч “Халд гэсэн газар хүрч хад чулуу хагалахад” бэлэн болно. Хөгшчүүл таягаа гозолзуулж, хүүхдүүд чулуу шүүрэхэд хүргэх хүчтэй үгээр бөмбөгдөнө. “Сайна байна уу монголчууд аа” гээд. Тэгтэл ХҮН-ынхан “Тэмцье, хувьсгал хийе, нийгмийн муу цусыг ханъя” гэсэнгүй.

Хуучин цагт бол хүн бүхэн үг хэлэх гэж “алаан” болдог байлаа. Ямар сайндаа үг хэлүүлсэнгүй гээд хөтлөгчөө бялба нүдэж байх бэ дээ. ХҮН-ын залуус үг хэлье гэж дайрахгүй. Утсаараа зураг хөргөө дарсан шиг, олон улсын жишигт бол гэх мэт ойлгомжгүй зүйл ярьцгаадаг байна шүү. Улс орны хөгжлийн гарц гэх мэт утгагүй зүйл ярилаа. Манай үеийн У.Хүрэлсүх байсан бол “Та нарынхаа цусан өшөөг авна” гэж хэлээд омогшил төрүүлэх байв. Талбай ирсэн хүмүүс дотор тэмцэгч та нарыгаа хайж, бодож  зогслоо.

 

Хөдөлмөрийн үндэсний нам (ХҮН)-ын залуус зүрх сэтгэлээрээ жагсаж яваа, цаанаа ажилтай улс юм байна. Дээр үед чинь бол долоо хоног, тэр бүү хэл гурван жил жагсаж “найрлдаг” байлаа шүү дээ. Цайны цаг дуусангуут хогоо түүгээд, Сүхбаатарын талбайг гурав тойроод тарчихлаа.  Ядахдаа ордон тойрдоггүй юм уу гэж асуутал “Цагдаагийн зөвшөөрөл Сүхбаатарын талбай тойрох”  гэлээ. Гуравхан цагдаа хянаж буй бололтой. Бидний үеийнхнээс 300 цагдаа, тагнуул, онцгой байдлынхан айдаг, эмээдэг байлаа гэж.

 

Таван нөхөр шаардах бичгээ өгөхийн тулд зөвшөөрөл аваад Төрийн ордон орох гэнэ. Хуучин цагт Ж.Батзандан, Бум-Ялагч хоёр цагдаа нарын дундуур зүсээд л Төрийн ордон руу ордог байлаа.  Яг үнэндээ бол Хөдөлмөрийн үндэсний нам (ХҮН)-ынхан дунд манай үеийн тэмцэгч нараас нэг ч байсангүй. Зарим нь дарга болоод, зарим нь бурхан болоод дууссан бололтой. Шинэ үеийн жагсаал цуглаан, улс төрийн залуус ядахдаа Бурмаа авгайн хөргөөр сор залсангүйд хуучин бууны хугархай миний бие сэтгэл дундуур үлдлээ. За тэгээд мань үеийн жагсагчид МАНАН-тайгаа цуг мажийх бололтойдог.

А.СҮХ

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (13)

  • Зочин (162.247.72.201)
    Ингэж хийж бас болдог л юм байнашд. Худлаа орилдог хүмүүс сурмаар юм
    2015 оны 10 сарын 30 | Хариулах
  • Зочин (176.9.25.72)
    anhnaasaa iimerhu maygtai hiideg bsan bol humuusiin jagsaal tsuglaan gdg oilgolt ch gsn oor l bh bsan bhda.
    2015 оны 10 сарын 30 | Хариулах
  • Зочин (194.150.168.79)
    Humuust yagaad eserguutseh bolsonoo tailbarlaad demjij bna u gj asugaad humuust bichgee hurguuled tgl bolooshdee yor ni. Busad nam enter ch gsn hudlaa orildogoo odoo bolih heregtei
    2015 оны 10 сарын 30 | Хариулах
  • Зочин (171.25.193.131)
    Ene jagsaal yor ni aguulgiin huwid ih zow zuitei bolj de
    2015 оны 10 сарын 30 | Хариулах
  • Зочин (5.9.36.66)
    Боргил дарга бол улс төрд нэр цэвэр их сайн удирдагч байхаар хүн дэ
    2015 оны 10 сарын 30 | Хариулах
  • Зочин (176.9.25.72)
    Dornod aimgiin halh gol sumiin nutagiig huuli busaar choloot bus bolgoh gej baigaam gesen shu! eserguutseh l heregtei
    2015 оны 10 сарын 30 | Хариулах
  • Зочин (176.9.25.72)
    ХҮН-ны залуусыг дэмжиж байгаа шүү УРАГШАА ЗАЛУУСАА
    2015 оны 10 сарын 30 | Хариулах
  • Зочин (77.247.181.162)
    Нээрээ л шал өөр соёлтой жагсаж байна лэ шд хэ хэ
    2015 оны 10 сарын 30 | Хариулах
  • Зочин (202.61.97.16)
    Энэ Боргил гэдэг хаанахын угшилтай ямар этгээд байна. Их л зөв яваад эхэллээ. Намуудад дургуй болсон үед аядуухан, зугуухан урагшилж байна уу даа
    2015 оны 10 сарын 30 | Хариулах
    • Зочин
      3дагч хүчин шинэ үе
      2015 оны 10 сарын 30
  • АНУ-гаас (202.61.97.16)
    Сүхбаатарын талбайн жагсаал алалцах дөхдөг байсан дуусчээ. Шинэ хандлага руу явж байгаа юм байна. Энэ бичсэн нийтлэлээс харвал
    2015 оны 10 сарын 30 | Хариулах
  • Зочин (193.138.219.234)
    Ийм сайхан цэгцтэй тайван жагсаал болвол оролцоод л баймаар. Ард иргэд үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлмээр байвч Батзандан Магнай нарын гаргасан дүр зургаас болж зугтдаг болсон шд ер нь бол.
    2015 оны 10 сарын 29 | Хариулах
  • Зочин (149.91.83.223)
    Нээрэн дайраад гарсан шүү энэ жагсаалаар, үнэхээр зохион байгуулалт сайн болсон. Амжилт!
    2015 оны 10 сарын 29 | Хариулах
  • Зочин (193.111.136.162)
    Бусад гадны улсуудад хүмүүс жагсдаггүй гэвэл үгүй шүү дээ, харин ч эсэргүүцэх зүйлдээ жагсаал хийдэг. Гэхдээ яг энэ удаагийн Хөдөлмөрийн Үндэсний Намынхан шиг жагсдаг юм. Иймэрхүү нийгмийн соёлыг эхлүүлж байгаад баяртай байна.
    2015 оны 10 сарын 29 | Хариулах
  • Зочин (51.254.139.225)
    Jagsaal yor ni ih emh tsegtstei zow aguulgatai bolj baina lee
    2015 оны 10 сарын 29 | Хариулах
  • Зочин (46.166.170.3)
    Jagsaal yor ni ih emh tsegtstei zow aguulgatai bolj baina lee
    2015 оны 10 сарын 29 | Хариулах
  • Зочин (46.166.170.3)
    Jagsaal yor ni ih emh tsegtstei zow aguulgatai bolj baina lee
    2015 оны 10 сарын 29 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • The MongolZ байгууллага CS2-оос гадна MLBB болон PUBG Mobile зэрэг төрлүүдэд өргөжиж байна
    6 цаг 28 мин
  • Нийслэлийн 2 дүүрэг, 8 аймгийн 21 суманд 25 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгджээ
    9 цаг 11 мин
  • “Судалгаа-хөрөнгө оруулалт, бизнесийг чиглүүлэгч” арга хэмжээ эхэллээ
    9 цаг 50 мин
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт парламент дахь таван намын удирдлагуудтай уулзаж, санал солилцлоо
    9 цаг 51 мин
  • “Алтан цом-2026” хагас шигшээ барилдаан дөрөвдүгээр сарын 11-нд болно
    9 цаг 55 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Монголбанкны Ерөнхийлөгчтэй уулзаж, цаг үеийн асуудлаар санал солилцлоо
    9 цаг 58 мин
  • Ж.Батжаргал: Тариаланчдад дизель түлшийг өртөг нэмэгдээгүй үнээр нийлүүлнэ
    10 цаг 28 мин
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
    11 цаг 20 мин
  • “Даам 2026” тэмцээнд 17 аймаг, есөн дүүргийн 400 гаруй тамирчин оролцож байна
    12 цаг 8 мин
  • Хүүхдийн 100к + 100к урамшуулалт хөтөлбөр эхэллээ
    12 цаг 27 мин
  • Ц.Идэрбат: Хаврын тариалалтад онцгой анхаарна
    12 цаг 55 мин
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
    13 цаг 12 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал эхний шийдвэрээрээ 12100 компанийн дансыг нээлээ
    13 цаг 27 мин
  • Х.Ганхуягийн Шадар сайдаар ажиллах хугацаандаа хийсэн ОНЦЛОХ ажлууд
    14 цаг 4 мин
  • П.Наранбаяр: Дээрэлхэлт дэргэд гарахад дэмжиж алга ташихгүй байваас түлшгүй гал адил өөрөө унтарна
    14 цаг 8 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал хаагдсан 12100 дансыг нээлээ
    14 цаг 34 мин
  • ФОТО: 100 буудалт даамын нээлттэй тэмцээн 7 насны ангиллаар Д.Сүхбаатарын талбайд болж байна
    14 цаг 36 мин
  • Б.Жавхлан: "Үндэсний ногоон лаб" платформ иргэд, хөрөнгө оруулагчдыг холбох гүүр болно
    15 цаг 11 мин
  • Хууль бусаар барилгын зөвшөөрөл олгосон байж болзошгүй хэргээр Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр АТГ-т шалгагдаж байна
    15 цаг 22 мин
  • Өнгөрсөн 7 хоногт ой, хээрийн 11 удаагийн дуудлага бүртгэгджээ
    15 цаг 50 мин
  • 137 нас хүрч буй Эйфелийн цамхагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ард олон, агуу түүхээс урт настай "Хатан туул"-ын тухай сонирхолтой 24 баримт
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Хавар бид яагаад илүү их ядардаг вэ? Яаж үүнээс ангижрах вэ?
  • “Чөлөөт бүсийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар сэтгүүлчидтэй мэдээлэл солилцлоо
  • Ж.Мөнхбат аваргын хуучилсан хөгжилтэй ярианууд
  • DEK vs BOOGIE: 100 сая төгрөгийн төлөөх багийн халз тулаан болно
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • АЛТАН ЦОМ: О.Хангай, Б.Орхонбаяры нарын багуудын ялагдсан нь тэмцээнийг орхино
  • Н.Учрал: Хүн намд Засгийн газарт нэгдэх урилга өгсөн
  • АЛТАН ЦОМ: Дархан аварга Н.Батсуурийн баг "Хүлэгү" багийн эсрэг барилдахгүй бол тэмцээнээс мултарна
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • “Чөлөөт бүсийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар сэтгүүлчидтэй мэдээлэл солилцлоо
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • Үйл явдал:  Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн FINAL тоглолт “M Bank Arena” ордонд болно
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
  • “Судалгаа-хөрөнгө оруулалт, бизнесийг чиглүүлэгч” арга хэмжээ эхэллээ
  • Нийслэлийн 2 дүүрэг, 8 аймгийн 21 суманд 25 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгджээ
  • Н.Учрал: Хүн намд Засгийн газарт нэгдэх урилга өгсөн
  • Солонго хайх олон улсын өдөр тохиож байна
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
  • ТББХ: Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
  • Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
24 баримт
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК