Өнгөрсөн шөнө нэг цагдаа хутгалуулсан хэрэг гарлаа. Энэ удаад албан үүргээ гүйцэтгэж явсан цагдаа согтуу этгээдийн халдлагад өртжээ. Тодруулбал, өчигдөр шөнө 23.00 цагийн үед Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст согтуу хүмүүс танхайраад байна гэсэн дуудлага ирсэн байна. Дуудлагын дагуу тус хэлтсийн цагдаагийн албан хаагчид очиход согтуу этгээд дуудлагаар очсон цагдаагийн албан хаагчийг хутгалаад зугтжээ. Хутгалуулсан цагдааг яаралтай ГГСҮТ-д хүргэн хагалгаанд оруулахаар болсон аж. Харин хутгалсан этгээд хэргийн газраас зугтсан учир Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс эрэн сурвалжлах ажиллагааг эхлүүлэн шөнийн 02:00 цагийн орчимд саатуулсан байна.
Хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж эхэллээ.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (6)